antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2016 5 comments

Нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлнэ

нийтлэсэн Admin
527-1481095478p1b39mo7fl1gf4bn16nfeltmfa2Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж эрчим хүчний шөнийн хэрэглээний тарифыг тэглэхэд 3.5 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Тэгвэл үүнийг ажил хэрэг болгохоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга  С.Батболд нар өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа.
Нийслэлийн гол асуудал бол утаа, хүрээлэн буй орчны бохирдол бөгөөд  Засгийн газрын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  байгаль орчин, ногоон хөгжилд анхаарч ажиллахыг онцгойлон тусгасаны хүрээнд талууд хамтран ажиллахаар болж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд 19 зорилтын дагуу 83 арга хэмжээг ирэх онд  хэрэгжүүлэх аж. Үүнээс дурдвал  агаарын бохирдлыг бууруулах стратеги төлөвлөгөөг боловсронгуй болгох, тодорхой зорилтот бүлгийг сайжруулсан зуух шахмал түлшээр хангах зэрэг арга хэмжээнд 1.5 тэрбум төгрөгийг зарцуулах, нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлэх, үйлчилгээг боловсронгуй болгох, насжилттай автомашины татварыг нэмэгдүүлж хэрэглээнээс хасахад анхаарч ажиллах юм байна.
Мөн гэрээнд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, газрын доорхи усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор уст давхаргад ус нөөцлөх, нөхөн сэргээх шинэ технологийг нэвтрүүлэх, саарал усыг зохих түвшинд цэвэрлэж дахин ашиглах нөхцлийг бүрдүүлэх, Туул голын бохирдлын асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тугасгажээ.
Түүнчлэн арьс ширний үйлдвэрүүдийг үе шаттай нийслэлээс гаргаж Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркад нүүлгэн шилжүүлэхэд анхаарч ажиллах юм.
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • зочин (December 07, 2016 9:11:04 pm )

    2сст ээс дээш хөдөлгүүртэй машинуудыг хот дотор бүү явуул Автобусснаас бусад

  • зочин (December 07, 2016 9:14:16 pm )

    Ядуусын машинд датвар оноохоор болждээ. И ЙМ Ч САЙДТАЙ БАЙХ ГЭЖ

  • Anonymous (December 08, 2016 8:43:49 am )

    насжилттай автомашины татварыг нэмэгдүүлж хэрэглээнээс хасахад анхаарч ажиллах ГЭДЭГ НЬ ЗӨВ ШҮҮ, МАНАЙ УБ-ЫН УТАА АРАЙ Л ДЭНДҮҮ БОЛООД БАЙНА , ТАМХИ ТАТДАГГҮЙ ХҮНИЙ УУШИГ Ч ТАМХИЧНААС ДУТАХГҮЙ ХОРДОЖ БАЙГАА ДАА

  • Anonymous (December 08, 2016 9:47:22 pm )

    erdemted gadaadiin toloogchdiig usnii asuudald tulhuu anhaarval buh salbariin hogjil ene usnaas ehtei

  • Anonymous (December 08, 2016 9:48:16 pm )

    usaar tumur horgono geed olon salbar barag usgui salbar baihgui

antalya rent a car