antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2016 12 comments

“Монголын цахилгаан холбоо”-ны захирал 4600 ам.доллараар цалинжих нь шударга уу

нийтлэсэн Admin

437b3cd5492d3c56bfe3978fb62da8bbТөрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 87 компанийн өр төлбөр 10.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэхүү өрийн 95 орчим хувь буюу есөн их наяд төгрөгийг 29 компани бүрдүүлж байна. Тухайлбал, Хөгжлийн банк 6.3, Төрийн банк 1.3 их наяд төгрөгийн өртэйгөөр толгой цохиж явна.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” 633.9, “Төрийн орон сууцны корпорац” 351 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. Гэтэл ийм өртэй компаниудын захирлууд өндөр хэмжээний цалин авч байгаа нь шударга бус байна. Хамгийн их өртэй 29 компанийн захирал өнгөрсөн оны дөрөв, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар сард хэдэн төгрөгийн цалин авч байсныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас нээлттэй зарласан байгаа. Жишээлбэл, 8.1 тэрбум төгрөгийн өртэй “Монголын цахилгаан холбоо” компанийн захирал хамгийн их буюу сард 4600 ам.долларын цалин авдаг байгаа юм.Эдийн засгийн хямралтай өнөө үед төрд төвлөрөх ёстой энэхүү мөнгөнөөс ингэтлээ цалинжина гэдэг байж болох үзэгдэл мөн үү.

Тус компани ашиг орлогогүгээс гадна өндөр цалин авдаг олон ажилчидтай учраас хувьчлагдах  аж ахуй нэгжийн жагсаалтад орсон. Гэтэл хувьчилж вах хүн нь олдоогүй байна. Явж явж төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийг дампуурахад хүргэдэг нэг зүйл нь захиралуудынх нь хэмжээлшгүй их цалин юм биш үү. Цалингаараа төрийн компанийг сөхрүүлдэг сонин тогтолцоогоо одоо өөрчилвөл таарна.

Г.Наран

zaluu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • mongol (December 02, 2016 9:51:52 am )

    ene cine ariun yawdal uu

  • зочин (December 02, 2016 10:39:38 am )

    төрийн аж ахуйн нэгжүүдийн захирал алдагдалтай ажилласан мөртлөө их цалин авдаг нь ямар учир байна авсан цалингаа эрх баригчидадтай хувааж авдаг болоод аваад байна уу? ажлаа муу хийсэн хүн өндөр цалин аваад байдаг цалин өх байтугай торгууль шийтгэл тавьж баймаар ийм байхад улсын төсөв яаж мөнгөтэй байх юм монгол хүн болгон адил тэгш хуулийн дор баймаар байна үгүй бол бид хулгайчдын нийгэмд амьдрах урам алга

  • ЗОЧИН (December 02, 2016 11:04:39 am )

    Ер нь энэ дарга нар улс орноо ядууралын туйлын туйлд байхад ёстой хоншоор заагаад сарын 20 мянган төгрөгны цалин аваад байхад яагаад болохгүй гэж айн харин бүр эсэргээрэй дарга хийх амьтан олдохгүй юм бол уу ХАХАХАХАХАХ ЗА ЗА УУЧЛААРАЙ ДАРГА НАР МИНЬ ЭЛДВИЙН ЮМ ЯРЬСАН БОЛ ,ХУЛГАЙГАА ХИЙ ДЭЭ

  • Зочин Эр хүн (December 02, 2016 12:13:15 pm )

    Ашигтай ажиллуулж чадвал 10 саяаар цалинжуул ашиггүй ажиллуулбал 1 ч төгрөг бүү өг хал үүнийг шудрага ёс гээд байх шиг. Дарханы Шуудан холбооны дарга П.Баяраа гэгч 2010 онд ахмадуудын тэтгэврийн олон зуун сая төгрөгийг хувийнхаа нэрээр хадгаруулж хүүг нь завшиж байсан хулгайчийг сольсон уу. Ялыг нь үүрүүлэх цаг нь болоогүй юуууу

  • мангас (December 02, 2016 1:05:35 pm )

    ажилчдынхаа цалинг нэмээсэй,өөрөө тансаглаж байхаар,ажилчдын чинь цалин ямар бгааг мэдэж байгаа бизд ээ эрхэм захиралаа

  • Болдко (December 02, 2016 3:27:09 pm )

    Энэ захиралууд бугд миеэгийн мэлгэртэй турийвч нэгтэй хулгайч нар,ЦХ кампоний
    захирал алтан очир,мэдээлэл техонолги харилцаа холбооны захирал чинбат морины
    наймаачид,уячдын холбооны хамсаатан хулгайч нар л байгаа юм,энэ хулгайч нар
    нийлж терийн емчийг худал хэлж хулгай хийх арга ажиллагаанд орсон доо,ийм хулгай
    их бгаа учир терийн эзэмшилийн газрууд хэвийн ажил явуулах хэцуу,суулд нь ажилчид
    ард тумэн хохирч улддэг шуудээ,ажилчин ажилгуй,амьдралгуй болдог,ард тумэн емчгуй
    уйлчилгээний газаргуй болдог,цалингаас гадна маш хохирч хоцорно

  • zzzz (December 02, 2016 5:02:45 pm )

    yamar ichdeggui amtan be, zalingii ni buuruulj ajilchidiinh ni zaling nemyyleh heregtei, buzar bulai hymyys ingej baij burhanii yal avna gedgee oilgohgui umaa, hezee neg zagt hyrdeg um genelee

  • zochin (December 02, 2016 5:33:50 pm )

    Ene. Uamar muuhai yum be bid Ahmad nastan ni bidniig tsagaan Saraar uulzuuldag bsnaa boliod durwun jil bolj bna ingej Idej bhaa boliod Noir hooloo Hasan ajillaj bsan humuusiig jildee gantch uulzuulj bgaach erhemuudee

  • Anonymous (December 03, 2016 8:55:51 am )

    Монгол оронд шударга юм алга Цалин тэтгэвэр тэнгэр газар шиг тогтоогддог болж Хөлс хүчээ гаргасан хөдөлмөрийн хүнд хөнгөн зэрэгт таарсан цалин хөлс авдаг баймаар байна

  • odko (December 04, 2016 12:19:47 pm )

    ynendee ichih heregtei bna ard tumen yamar bnaa ard tumnii l halaasnaas shulj tsalinjij bgaa biz dee bolimoor yumaa hun chanartai bmaar bnaa yah be ard tumeen

  • зочин (December 04, 2016 11:38:30 pm )

    Nyam-Osor dargaa ene yuu bolj bna aa hyamral hyamral geed bga bish u

  • Anonymous (December 05, 2016 3:39:18 pm )

    ажилчдынхаа цалинг нэмээсэй,өөрөө тансаглаж байхаар,ажилчдын чинь цалин ямар бгааг мэдэж байгаа бизд ээ эрхэм захиралаа???

antalya rent a car