antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2016 23 comments

Ж.Батзандангийн нэг тэрбум таван саяын өр 2060 онд дуусна

нийтлэсэн Admin

banzanda_01401УИХ-ын гишїїн Ж.Батзандан АН-ын дарга болохын тулд гишїїдээ лоббидож, єєрийн талд санал єгїїлэхийн тєлєє нойр хоолгїй зїтгэж яваа гэнэ. Гэвч чухам ямар хїнээр АН нэрийн хуудсаа болгох гэж байгааг мэддэг, эмзэглэдэг гишїїд дэмжигчид олон байгаа ажээ.
Саяхнаас УИХ-ын гишїїн Ж.Батзандангаас банкны єр барагдуулах албаныхан зээлийн эргэн тєлєлтийг шаардсан гэх бор шувуу ордноор нисч эхэллээ. Тэрбээр АТГ-т єгдєг хєрєнгє орлогын мэдїїлэгтээ Голомт, Капитал, Худалдаа Хєгжлийн Банкнаас нэг тэрбум таван сая тєгрєгийн зээлтэй гэдгээ мэдїїлсэн байдаг.
Тїїний ажилласан байдал болон хєрєнгє орлогын мэдїїлэг нь тэнгэр газар шиг зєрєєтэй. Нийт нэг тэрбум 465 сая тєгрєгийн хєрєнгєтэй эрхэм гишїїний одоогийн жилийн орлого 30 сая тєгрєг. Энэ орлогоор тооцвол эрхэм гишїїн тэрбум гаруй тєгрєгийн єрєє 43 жилийн дараа буюу 2060 онд л тєлж дуусах нь. Ийм уян хатан банкны зээлийн бодлого ч гэж юу байх вэ, эрхэм гишїїний орлого ч їїгээр хязгаарлагдана гэж їгїй. Тэрбумтан болтлоо хєрєнгєжсєн амьдралын замналыг нь сєхвєл “но-той” зїйл их гарах вий.

Ж.Батзандангийн www.parliament.mn сайтад өгсөн намтар

Ж.Батзандан 2004 онд Унгараас ирээд Их засаг их сургуулийн эрдмийн зєвлєлийн гишїїнээр хоёр жил явсан. Ингээд багшийн цалингаар амьдарч байсан тэрбээр 2006 оноос Иргэний хєдєлгєєн байгуулж тэргїїнээр нь ажиллах болсон.
Тэрбээр 2006-2010 онд Иргэний хєдєлгєєний намын даргаар ажилласан гэжээ. Гэвч энэ нам Улсын дээд шїїхэд 2007 оны аравдугаар сарын 17-ны єдєр бїртгїїлсэн байдаг. 2008 оны долоодугаар сарын нэгний їймээний дараа хамтран зїтгэгчид нь шоронгийн хаалга татах їед Ж.Батзандан АН-ын хормойд шургаж амь аврагдсанаар тїїний эрїїл нийгэм-иргэний хєдєлгєєн гэх баг нь хуурч унасан юм.
Ийнхїї нєхєдтэйгєє гудамжинд жагсаж явсан нєхєр 2010-2012 онд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зєвлєлийн гишїїн болж дэвшив. Улмаар 2011 оноос “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишїїнээр нэг жил ажилласан. “Олборлолтыг зогсоо, ард тїмэнд єг” гэж гудамжинд жагсаж явсан хїнийг ТУЗ-дєє оруулах хїртэл хэлэлцээр хэрхэн єрнєсєн нь сонирхолтой.
2012 оноос одоог хїртэл УИХ-ын гишїїнээр сонгогдож сая гаруй тєгрєгийн цалингаар тав дахь жилдээ амьдарч байгаа эрхэм.
Энэ хооронд тэрбумтан болтлоо баяжсан боломжийн цалинтай ажил нь энэ гээд нэрлэе гэвч алга. Наймаа арилжаа хийж, хєрєнгє оруулалт татсан нэг ч ажил эрхэлж байсангїй.
АТГ-ынхан хєрєнгє орлогын мэдїїлгийг хуулийн хугацаандаа авдаг ч хєрєнгєжсєн эх їїсвэрийг нь шалгадаггїй. Тодруулбал тєрийн єндєр албан тушаалтантай холбоотой гомдол ирэхгїй л бол єєрсдийн санаачилгаар “ухах” эрх байхгїй.

Ж.Батзандангийн АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг

Ж.Батзанданд 200 саяын газар, 500 саяын барилга, 394 саяын мал, 105 саяын їнэт эдлэл, дєрвєн компаниас ирэх есєн саяын хувьцааны ашиг, 227 саяын гэр бїлийн гишїїдийн орлого бий. Єєрийнх нь жилийн орлого 30 сая 213 мянган тєгрєг. Харин хувьдаа машингїй, патент, тусгай зєвшєєрєл эзэмшдэггїй, авлага байхгїй гэж мэдїїлсэн байдаг. Тїїний хєрєнгє орлогыг нэгтгэвэл нэг тэрбум 465 сая 200 мянган тєгрєг болно.
Тїїнийг Иргэний хєдєлгєєнд байхаасаа эхэлж ард тїмний нэрийн ємнєєс уул уурхайн мега тєслїїдийг шантаажилж их хэмжээний мєнгє олдог гэж харддаг. Баялгийг тэгш хуваарилна гэх олон жагсаал цуглаан зохион байгуулж, оролцогсдод мєнгє тараадаг байсан гэх яриа одоо ч мартагдаагїй. Мєн БЗД-т Богд уулын аманд бариулсан тансаг хаусуудын нууц эзнийг Ж.Батзандан гэх яриа бий. /Хїснэгтээс харна уу/
batmzamda_114040

Ж.Батзандангийн нэг тэрбум таван саяын өр

Ж.Батзандан Голомт, Капитал, Худалдаа Хєгжлийн Банкнаас нийт нэг тэрбум таван сая тєгрєгийн зээлтэй гэж мэдїїлсэн. Энэ хэмжээний зээлийг ямар зориулалтаар, юугаа барьцаалж, хэдий хугацаагаар авсан зэрэг мэдээллийг ил тод болгох шаардлагатай. “Цензургїй яриа” нэвтрїїлэгт сэтгїїлч Л.Мєнхбаясгалан зээлтэй нь холбоотой асуулт асуусан боловч “Таван сая тєгрєгийн цалингийн зээл аваад эргїїлж тєлсєн” гэж хээв нэг хариулсан. АТГ-т єгсєн хєрєнгє орлогын мэдїїлэг, эрхэм гишїїний хэлсэн їг хоёрын аль нь худал болохыг ард тїмэн андахгїй.
Хэрэв Ж.Батзандан АН-ын дарга болбол тїїний талаарх олон нууц баримт дэлгэгдэж, намын нэр хїнд ялагдал хїлээсэн дээрээ улам дордож, газрын хєрснєєс арчигдах биз хэмээн халаглах хїн олон байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Төмөрөө (December 02, 2016 11:28:10 am )

    Зээл авдаггүй тэнэг хүн байдаг юм уу ангийн чинь нөхөд 50-110 сая долларын зээл авсан байна. АН-ын нөхөд чинь хулгай авилгалаар 4.3-300 сая доллар авчээ. Шударга залууг мэдэж байна.АМЖИЛТ шинэ АН-ын дарга шүү

    • zzzz (December 02, 2016 4:15:43 pm )

      Zeel avch bolohgui gesen um baihguiee,,,harin nuzaar , huivaldaj, alban tushaal ashiglaj oorsdiin huviin kompanidaa avaad baigaa chin huuli bus, gemt hereg !!!!!!!!!

  • Төмөрөө (December 02, 2016 12:24:39 pm )

    Батзандан гишүүн авсан зээлээ ёсоор нь төлөх юм байна. Хөгжлийн банкны зээл төлөгдөхгүй хулгайч луйварчид өндөр үнэтэй зам руу оруулж булсан түүнийг хүртсэн бөгс долоогч нар өнөөдөр АН-ыг шинэчлэгдэхээс үхтлээ айж нойргүй хонож байна. Төрөөс хулгайласан мөнгө буцааж өг. ЗЭЭЛ эргэн төлөгддөг юм

  • зочин (December 02, 2016 12:45:23 pm )

    Одоо Батзандан руугаа дайрч эхэлжээ! Яасан жудаггүй арчаагүй хүмүүсээс бүрдсэн нам бэ?! Уул нь Батзандан шиг эрч хүчтэй, шудрага, дайчин боловсрол мэдлэг өндөртэй залууд манай намыг авч явах боломж олговол мөн сайхнаа?! Даанч тэгэхгүй нь бололтой?! Уул нь зээлтэй байна гэдэг бол зах зээлийн эдийн засгийн харилцаа төгөлөржсөн улсад бол шүүмжлээд байх асуудал биш л байлтай…

    • Anonymous (December 07, 2016 2:21:54 am )

      Beleekhen barimt ni bna. Hedhen jiliin dotor yaj ene ikh hurungutei bolson be gedeg gol asuult ni todorkhoi baikhad umuuruud bg humuus adilkhan garuud bkh l daa.

  • Anonymous (December 02, 2016 12:46:33 pm )

    Зээлээ эргэн төлөөд явах юм байна. Асуудалгүй.

  • emegtei (December 02, 2016 12:54:13 pm )

    Батзанданг овоо шударга залуу гэж бодож байтал орон нутгийн сонгуулийн талаар Бхянзүрх дүүрэг болон бусад хөдөө орон нутагийн Засаг дарга нарыг томилохгүй байгаад дургүй хүрээд байгаа юм гэж ярилаа.Шударга юм бол шударга байх хэрэгтэй л дээ. Баянзүрх дүүрэгт мөнгийг нээлттэй ичих зовох юмгүй л тараасан.Ийм ичгүүр сонжуургүй хууль зөрчиж олонхи болчихоод байхад МАН-хан бууж өгч болохгүй шдэ.Баянзүрхт МАН ялсан шүү.Тэр 6 хэсгийн нэр дэвшигчдийг баримттайгаар илрүүлсэн бол Шүүх шударга шүүгээд гаргаад ирэх хэрэгтэй шдэ.Баянзүрхийн ард иргэд мэдэж л байгаа шдэ.Одоо л шүүх хэний талд үйлчилж байгааг харна.

  • zochin (December 02, 2016 1:14:11 pm )

    batzandang vnen vg helj ehelheer olon hvn aij bna da amjilt hvsii

  • зочин (December 02, 2016 2:16:50 pm )

    Зээлээ эргэн төлөх юм бна гэж ойлголоо 46-н жил гүрийж бгаад.Хэдтэй байх бол???

  • зочин (December 02, 2016 2:56:34 pm )

    харин ч хамгийн шударга байгаа юм байна. зээлгүй мөртлөө лунжгар баячууд АН-д их бий шүү, яаж мөнгөжөөд байна

  • зочин (December 02, 2016 3:22:34 pm )

    за мэдэх юм алга оо. Бас овоо залуу юм гэсэн чинь юу вэ. Монголд үнэн юм бн уу таминь ээ. Үхэх төрөх нь үнэн бусад нь шал худлаа хүмүүсээр төр дүүрлээ. Төр бүрэн утгаараа дампуурсан гэж ойлгогдохоор боллоо

  • аниа (December 02, 2016 3:35:11 pm )

    ардчилсан нам сэхье гэвэл энэ залууг дарга болгох хэрэгтэй өөр хэн ч гарсан, өмнөхөөсөө ялгаагүй

  • Б.Энхбаяр (December 02, 2016 4:02:07 pm )

    УИХ-ын гишүүн болоход нь миний дэмжиж тусалж байсан залуу. Одоо байгаа хүмүүсээс хамаагүй дээр хүн шүү. Намын дарга болгочихвол нам арай цэвэршинэ. Амжилт хүсье

  • зочин (December 02, 2016 5:44:40 pm )

    Батзандан шиг залуу АН-ыг толгойвол цэвэршинээ.Гэхдээ гайгүй толгой лидерүүд бас бгаа.Хэзээ эх орондоо сайхан амьдранаа.Улам л доройтоод бх юм.

  • зочин (December 02, 2016 6:26:09 pm )

    зээлтэй зөв яваа л залуу байна. авсан зээлээ номоор нь төлөөд л явна биз. юу нь буруу байнаа. авилгач хулгайч нараас л дээр дээ

  • 0000 (December 02, 2016 6:36:59 pm )

    Батзандан өнөөдөр энэ хэд дотроо АН ийг жэнхэн ёсоор шинчлэж Шудраг энрэнгүй ардчилсан нийгэм байгуулах ажилд АН ийг чиглүүлэж чадна Өөр хэн ч чадахгүй

  • зочин (December 02, 2016 8:00:41 pm )

    2060 онд Батзандан тэгээд наана нь ТҮС гэчихгүй бол зээлээ төлөөд дуусах байлгүй дээ, Урт наслаарай билээ, Уг нь мануусийн ТАТВАР-ын мөнгө юм шүү дээ,

  • Пурэв (December 04, 2016 7:55:50 am )

    Банкны мөнгө яахаараа таны татварын мөнгө болчихвоо. Газар үнэ орохоор газраа зараад л зээлээ төлнө ёиз. Цагаан Ээбий хоёрын захиалгаар бичсэн зүйл байна,Жаахан ичих нүүртэй байлдаа

  • Anonymous (December 04, 2016 11:15:35 am )

    AN d Bat zandan MAN d Nymdorj

  • Anonymous (December 04, 2016 2:11:05 pm )

    АН-н албан тушаалд дуртай алба хийж чадахгүй та нар намаа аваръя гэж бодож байна уу тэгвэл Ж БАТЗАНДАНГААРАА намын дарга болго тэгвэл АН- өндийж мэднэ

  • 999 (December 05, 2016 12:52:27 pm )

    ekh ornoo khudaldaj gazar nutgaa sendiichij us goloo bokhirduulj khulgai khiij bgaa bish zeel avakhaar yadag yum be…shudarga yarisan negnee onilokhoo boliochee…zeelgui mongol bgaa yumuu…

  • Anonymous (December 21, 2016 10:31:58 pm )

    Ок

  • Ганбат (December 21, 2016 10:32:34 pm )

    Ок

antalya rent a car