-Винтов зэрэг бууны 2000 гаруй сум оруулж ирснийг гаалийн байцаагч илрүүлжээ-
Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтоор уржигдар буюу арваннэгдүгээр сарын 30-ны орой их хэмжээний сум оруулж ирэх гэж байжээ. Эрхүү-Наушк-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр зорчиж Монгол Улсын хилээр нэвтэрч ирсэн иргэн Г-ийн цүнхэнд их хэмжээний майонез, чокопай, сахар байсан байна. Түүнийг нь тус aаймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч О.О шалгаж үзэхэд их хэмжээний буюу 100 гаруй хайрцаг сум байжээ. Иргэн Г анх гаалийн улсын байцаагчид мэдүүлэхдээ гэртээ авсан хүнсний зүйлс хэмээсэн аж.
Гэвч хайрцагнуудыг задалж үзэхэд винтов зэрэг бууны найман төрлийн 2000 гаруй сум болох нь тогтоогдсон байна. Хэргийг Тагнуулын байгууллага шилжүүлэн авч шалгахаар болжээ. Иргэн Г нь Монгол Улсын хилээр ОХУ руу нэвтрэхдээ автомашинаар гарч, буцахдаа галт тэргээр орж ирсэн нь энэ гэнэ. Түүнчлэн түүний тээвэрлэж байсан сумнуудыг нуусан майонез, сахар, чокопай зэрэг нь бүгд үйлдвэрийн лацтай “бүтэн” бүтээгдэхүүн шиг харагдаж байсан аж. Сүүлийн үед ОХУ, Монгол Улсын хооронд визгүй зорчих болсноос үүдэн хилээр нэвтрэх иргэдийн тоо нэмэгдэж, үүнийг даган янз бүрийн зөрчил илрэх болсон байна. Тиймээс Гаалийн байгууллагын ажилтнууд сонор сэрэмжээ улам бүр дээшлүүлэх шаардлагатай болж байгаа юм. Түүнчлэн Тагнуулын байгууллагад шилжүүлсэн энэхүү хэрэг буу, сумтай холбоотой томоохон гэмт бүлэглэлийн үзүүр байх магадлалтай гэж үзэж байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zzzz (December 02, 2016 5:05:45 pm )
yah geed baigaa gemt heregten be, mongol ulsiig busniulj dain hiih gej baigaa heregyy, hatuu shiitge,,,,busad ornuud iim hymyysees bolj ayuld orood baina, ingeed bodohoor muuhai hyn ih bainaa daa mongold
-
ИРГЭН (December 04, 2016 12:38:45 pm )
ИРГЭДИЙН АМЬ НАС НИЙГЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ИСРЭГ ШУНХАЙН СЭДЛЭЭР САНААТАЙГААР ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ҮҮЛДЭЖ ТҮҮНДЭЭН ГАРШАЖ БАЙГАА ГЭМТ ХЭРЭГТЭН БАЙНА ЭНЭ ГЭМТ ХЭРЭГ НЬ БАРИЛГЫН ЦЭЭМЭНТИЙГ УУРЫН ЗУУХНЫ НУНТАГ НҮҮРЭСТЭЙ ТУСГАЙ МАШИНААР ХОЛИЖ САВЛАН ЗАРАХ ҮҮЛДЭЛ ЮМ ҮҮНЭД ЦАГДААГИЙН БАЙГУУЛАГ ХАРАА ХЯНАЛТАА ТАВИЖ ИЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ҮҮЛДЭЛ НЬ МЭРЭГЖЛИЙН ХЯНАЛЫН ШИНЖЭЛГЭЭГЭЭР ИЛ БОЛДОГҮЙ НЬ БАТАЛГААЖСАН УЧАР ГЭМТ ХЭРЭГТЭН НАР УЛАМ ӨӨГШӨН ГААРЧ БАЙНА ЦАГДАА ҮҮНИЙГ МӨРДӨН ШАЛГАЖ ҮҮЛДЭЛ ДЭЭР НЬ БАРИЖ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ НҮҮРСНИЙ ХОГИЙГ НЬ ГУРВАЛЖАН ЗАХЫН ЖОЛООЧ НАРААР ХӨЛСӨӨР ЗӨӨЛӨГДӨГ ЮМ ТЭНДЭЭС ХЭРГИЙН ҮЗҮҮР ОЛДОНО
-
zochin (December 04, 2016 7:59:17 pm )
chono nohoi vrgeene gesen nertei byy huduu oron hytagt malchidiin gar deer zunduu bii an hiij hiirehsen baahan yls ted l ene symni ezed
3 Comments