antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2016 24 comments

Ардчилсан нам Н.Алтанхуягаас болж тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

нийтлэсэн Admin

145888039356f4bf89d87ee

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, уржигдар анхны байцаалтыг авсан билээ. Тухайн үед АН-аас Д.Эрдэнэбат нарын зарим хүмүүс ирж Н.Алтанхуягийг ямар үндэслэлээр ингэж шалгаж байгаа талаар тайлбар авахыг хүссэн ч, хариулт авч чадсангүй гэж байсан. Тэгвэл Ардчилсан намаас Н.Алтанхуягийн асуудалтай холбоотойгоор мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “Ардчилсан намын нэр хүндийг гутаах, хагалан бутаргах зорилгоор манай намын нэр бүхий улс төрчдийг санаатайгаар гутаан доромжилж, нэр хүндэд нь халдан ээлж дараалан үндэслэлгүй шалтгаанаар, хууль бусаар баривчилж, хянах шалгах, ял тулгах хэлмэгдүүлэлт, хүчирхийллийн үйл ажиллагааг улстөрийн захиалгаар явуулж байгаатай холбогдуулан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдэл гаргаж байна.

Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэдэн арван мянган төрийн албан хаагчдыг хоморголон халж, Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдэн арван хүмүүсийг шалгах нэрийн дор хэлмэгдүүлэн, хүчирхийлж, энэ үйлдлээ гэр бүл хамаатан садан, найз нөхөд, ойр дотны хүрээлэл рүү нь чиглүүлж, хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, ардчилсан тогтолцоонд аюул занал учруулж, коммунист хэлмэгдүүлэлтийн “хар цаг үе”-ийг нийгэмд сануулж байна.

Улс төрчид болон төрийн албан хаагчдыг хоморголон хэлмэгдүүлж, их хэлмэгдүүлэлт явуулж байгаад Ардчилсан нам, намын жирийн гишүүд жигшин, зэвүүцэж, монгол хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, ардчилсан тогтолцоо, улмаар Улсын тусгаар тогтнолд заналхийж, хэрээс хэтэрсэн эдгээр үйлдлээ нэн даруй зогсоохыг эрх баригчид болон хууль хяналтын байгууллагуудад анхааруулж байна.

Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг үндэслэлгүй, хууль бус шалтгаанаар удаа дараа дуудаж, байцааж, ойр тойрных нь олон хүнийг шалгаж, хорьж, ял тулгаж, нэг хүнийг тойрсон хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа нь илт боллоо.

Ард түмэн хэзээд үнэн, шударгын талд зогсож, Их түүхт Монгол төрийн сүлдний хараа хурц, буулга чанга байдгийг, улс төрийн бохир зорилгоор хууль хяналтын байгууллагуудыг турхирагчид болон хууль ёс, хүний эрх, нийгмийн амар тайван байдлыг алдагдуулагч хууль хяналтын байгууллагын нэр зүүсэн этгээдүүдэд дахин хатуу сануулж байна.

Та нарын хэлмэгдүүлэлт, хүчирхийлэл ахиж нэг алхвал тэмцлийн хурц хэлбэрт шилжихийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. “ гэжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Монгол (December 02, 2016 9:08:28 am )

    Үхсэн мбааснууд тэмцэлийн хурц хэлбэрт шилжээд яадгийн. Бүгдийг нь барьж аваад шоронд нь хатаавал таарна. Өөрсдөө өнгөрсөн 4 жил өчнөөн хүнийг халж сольж өчнөөн гэр бүлийг ядууруулж Монгол орныг өрөнд тавьж идсэнээ мартаа юу? Авилгачин Алтанхуягыг шоронд хий

  • зочин (December 02, 2016 9:29:31 am )

    Халзан гэх Эрдэнэбат ингэж улс төржүүлэхээр хэргээс мултарна гэж бодож байгаа бол горьдсоны гарз байх даа.Хамт нь шалга наадах чинь хам хэрэгтэн байх магадлалтай юм биш үү.Баахан идэж уучихаад баригдахаараа улс төржүүлдэг тэнэг тоглоомоо одоо болчих.Хуулийнхан сайн ажиллаж байгаа юм биш үү.Баяр хүргье

  • zochin (December 02, 2016 9:41:18 am )

    ALTANHUYAGIIN NEREN DEER ULSAAS IDEJ UUSNAA DARAGDUULAH TEMTSEL UU ODOO BUU AI HUULIINHAN ARD TUMEN BOLON JIRIIN AN NAMIIN GISHUUDED IDEJ UUSAN ZUIL BHGUI ODOO AN IIN UDIRDLAGAD BGAA TOMCHUUD BOL BOON NULGAICHID SHUU ARD TUMNIIG BUU TATAN OROLTSUULAARAI DA

  • Зочин (December 02, 2016 9:50:31 am )

    Ардчилсан намын хулгайчууд хоорондоо алалцаасай. гоё гоё

  • ЗОЧИН (December 02, 2016 10:02:27 am )

    ХУЛГАЙ ХИЙЧХЭЭД ТА МУУСАЙН ТЭМЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭРТ ШИЛЖЭЭД ҮЗЭЭРЭЙ

  • ЗОЧИН (December 02, 2016 10:04:42 am )

    ЭНЭ ХҮН ХУЛГАЙ ХИЙСЭН ХҮНИЙ ЦАРАЙ МӨН БАЙНА НОЁН ЯЛАА ҮҮРЧ НОХОЙ ЯРААН ДОЛООХ ЦАГ АЙСУЙ

  • Дандар (December 02, 2016 10:06:40 am )

    Өнгөрсөн дөрвөн жил гаднаас асар их зээл авч өөрсдөө луйвардсан луйварчид их хуцах юмаа. Бүгдийг нь шалгах хэрэгтэй. Ажлаа хийж байгаа хууль хяналтын байгууллагуудыг зүгээр л ажлыг нь хийлгэ.Рольдоо итгэсэн луйварчид одоо “хошгируулна” гэвэл гонж

  • иргэн (December 02, 2016 10:17:36 am )

    Тэмцлийн хурц хэлбэр гэдэг нь нөгөө Өлсгөлөн зарлахыг хэлээд байнаа даа.Янз нь. Ардчилалынхан угаасаа өлсөөл д гараад ирсэн. Одоо ч Өлсгөлөн хэвээрээ хулгай зэлгмй хийгээд л байгаа… Өлс, өлс. Өлсөөд үхцгээ. Муусайн хүний шаар шуналын бузарууд.

  • Anonymous (December 02, 2016 10:27:50 am )

    Бугд монголын баялгыг гадныхантай нийлж зарж идсэн хулгайчид шалгавал бугдийг нь офшортон баяжсан хумуусээ шалгах хэрэгтэй тэгж байж АН цэвэршиж нийгмийг цэвэршуулнэ

  • Зочин (December 02, 2016 10:38:57 am )

    Одоо яанаа Эрдэнэбат тэмцлийн хурц хэлбэрт шилжлээ гэж өвлийн хүйтнээр гадаа өлсгөлөн зарлаж хэвтээд осгоод үхчихвэл баларнадаа.Нөгөө идэж уусан юмаа ч ашиглаж чадахгүй болчих дийдээ

  • Салхич шувуу (December 02, 2016 11:12:51 am )

    Та нар Монгол орныг гүн ангал руу түлхэж оруулчихаад юу хуцаад байгаа юм бэ. Та нар битгий ард түмний нэрийг барь. Өнгөрсөн 4 жилд юу хийсээ марсан байна уу.

  • ззочин (December 02, 2016 11:33:46 am )

    АН-ынхан хэрэг хийсэн ч хариуцлага хүлээхгүй байсаар бүр даварцгаасан, бусадтай адил “хуулийн дор” амьдраад үзээ, худлаа улс төржүүлээд яахав

  • зочин (December 02, 2016 11:47:48 am )

    Алтанхуяг дарга ямар нэг буруу юу л байв гэж дээ харин ч их юм хийсэн сайн улс төрч шүү

  • Зочин (December 02, 2016 1:19:31 pm )

    Ардын намын бөгс долоож яс горьдогчид юу хуцна вэ. Үхэр Энхболдтойгоо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялах магадлалтай хүмүүсийг муухай харагдуулах гэсэн арчаагүй арга. Та нарт ч дээлээ нөмрөх цаг ирнэ. Голомтонд чинь гоёо ургах цаг ирнэ.

    • zochin (December 05, 2016 1:56:11 pm )

      ooroo neree zarlaad l eronhiilogch bolchih uu

  • Anonymous (December 02, 2016 2:31:20 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Anonymous (December 02, 2016 2:31:41 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Anonymous (December 02, 2016 2:32:01 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

  • Anonymous (December 02, 2016 2:32:54 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Anonymous (December 02, 2016 2:33:19 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Anonymous (December 02, 2016 2:33:41 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Anonymous (December 02, 2016 2:34:33 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, айдас, хүчирхийлэл, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • бат (December 03, 2016 3:41:49 pm )

    Алтан хуягаас биш үүгээр тэмцлийн хурц хэлбэрт шилжиж МАНыг зайлуул Тэгвэл та нарыг ард түмэн дэмжинэ Би Эрдэнэтийн хэргийн учрыг нь одоо болтол ойлгоогүй байна Нямдорж нарийн учрыг нь хэлэхгүй хашгачаад байна Энэ бол ард түмний толгойг угааж Ерөнхийлөгчийн сонгуульд ялах гэсэн МАНы нэг арга юм Энэ хүн 1992-1998 онд Эрдэнэтийн Монголын талын 51%ийг ШОтгонбилэг луйвардан аваад байхад таг дуугүй байсан юм АН 1,3 тэрбум доллар үлдээсэн байхад МАН мөнгө байхгүй хэмээн сонгуулаас хойш валютын ханшийг ямар хязгаарлалтгүй унагасан нь бас сонгуульд ялах гэсэн арга юм Учир нь тэд ард түмний амьдралыг хэргээр унаган туйлд нь хүргээд сонгуулийн өмнөхөн гэнэтхэн валютын ханшийн тогтоон АН юу ч гүй өгсөн тул бид ханшийг хязгаарлаж чадахгүй байсаар одоо л нэг мөнгөтэй болж хязгаарлалаа хэмээн хэлэх гэж байсан юм Үгүй байсан ч энэ бол МАНыг огцруулах хангалттай үндэслэл тул босж тэмцэн МАНыг төрөөс зайлуулцгаая Монголчуудаа

  • Зочин (December 05, 2016 3:06:53 pm )

    Ардчилсан намын хулгайч нар хоорондоо алалц

antalya rent a car