antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2016 6 comments

Манайх 50 ам.доллароор зардаг нүүрс дэлхийн зах зээл дээр 250 ам.долларт хүрчихлээ

нийтлэсэн Admin
16a4d7cb004125e9a0f663d05584edce
Коксжих нүүрс дэлхийн зах зээл дээр 245 ам.доллар хүрлээ. Эрэлт их байгаа гэдгийг ч эх сурвалжууд мэдээлсэн байна. /www.mining.com/ 

Гэтэл манайх 50 ам.доллароор худалдсаар. Бүр 28 ам.доллар байсныг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “нүүрсний бодлого” ярьж байж өсгөсөн. Гэвч дэлхийгээс хоцорсоор л байна. Бидэнд одоо юу байна вэ. Ухаж илрүүлээд, хил давуулан зөөж буй нүүрс л байна. Өдөртөө хэдэн машин хил давж байгааг нарийн тооцоолсон дүн мэдээ алга. Гэхдээ 80-100 тонн ачаатай автомашинууд урд хил рүү цуваа болон тээвэрлэлт хийсээр л байна.

1479884314_nuurs

Одоо бусдыг тэжээж ханалаа шүү дээ. Ард түмэн чинь туйлдаж гүйцлээ. Ядаж нүүрсээ дэлхийн үнээр зардаг болмоор байна. 250 ам.доллароор зарж чаддаггүй юм бол 100 доллароор ч зарсан болж байна. Үүний дараа манай эдийн засаг эрс сайжирч, иргэдийн нуруу ч тэнийж эхэлнэ биз.

Хэнтэй ямар тохироо хийсэн болоод 250 ам.долларын үнэтэй нүүрсээ 50 ам.доллароор зараад сэтгэл амар суугаад байдаг юм бэ. Үнэхээр ойлгох юм алга. Олсон ашгийнхаа талыг нь идсэн ч Монгол Улс хөгжиж болохоор цаг үе тохиогоод байна шүү дээ. Ноёд минь ухаараач.

Шар хүү

Үндэстэн агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (November 24, 2016 11:54:46 am )

    Дэлхийн зах зээл дээр өндөр чанартай коксжих нүүрсний ханш 250 ам долларыг давлаа. Харамсалтай нь, энэ үнэ цэнэтэй үеийг бид ашиглаж чадахгүй л байна. Өнгөрсөн наймдугаар сард Австрали улс нэг тонн коксжих нүүрсээ 94 ам доллараар БНХАУ-д борлуулжээ. Энэ үед Монгол улс ижил төрлийн нүүрсийг 34 ам доллараар борлуулсан байдаг. Монголчууд нүүрсний зах зээлд хэрхэн тоглож буйг илтгэсэн энгийн жишээ энэ. Бид бараг гурав дахин хямдаар нүүрсээ өгчихөж байна. Манай олборлогчид хоорондоо өрсөлддөг. Үнээ өрсөж буулгадаг. Энэ нь Монгол нүүрс үнэгүйдэх эхний шалтгаан. Зарим олборлогч үнээ хэт доогуур тооцон, урт хугацааны гэрээ байгуулдаг. Тухайлбал, тонн коксжих нүүрсийг 25 ам доллараар борлуулж байсан тохиолдол ч байдаг. Монгол нүүрсний үнийг ийм доогуур тогтоосноос бусад олборлогч ч энэ ханшаар бүтээгдэхүүнээ өгөхөөд хүрсэн түүх бий. Манайхан хямд ханшид хүлэгдэж, худалдан авагч тал хожсон нь гашуун үнэн. Тиймээс салан тусгаарлахаа больж, нэгдэх, нэг цонхоор нүүрсээ экспортлох нь чухал болохыг салбарынхан хэлдэг. Тавантолгойд олборлолт хийж буй Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс, орон нутгийн Тавантолгой гэсэн гурван компани нэгдсэн бодлоготой болсон тохиолдолд монгол нүүрсний үнэ өсөх боломжтой. Монгол улс гадаад зах зээлээс ахиу валют олохоор зорьж буй бол нэгдсэн бодлогын дор экспорт хийх ёстой. Яагаад гэвэл Манай компаниуд гадаадын томоохон аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад жижиг. Гадаад зах зээлд эзэлж буй Монголын байр суурь ч том биш. Тэр тусмаа Хятад шиг уудам зах зээлд манай аж ахуйн нэгжүүд үндэстэн дамнасан корпорациуд шиг компанийн бодлогоор ажиллахад хүндрэлтэй. Угтаа дээрх гурван компани гурвуулаа үнээ өсгөх хүсэлтэй. Гэвч өнөө хэр эв зүйгээ олоогүй л явна. Үүнд хэн, хэн нь олон шалтаг тоочдог. Харин тэдний шийдвэрээс ангид ямар асуудал нэгдсэн бодлогод саад болоод байна вэ? Австралийн хил дээр 200 ам долларыг шүргэж буй коксжих нүүрс манайд яагаад 50 ам доллар байна вэ? Хариулт нь нүүрсний үнийг зэс, алт шиг биржид жигнэж, тооцдоггүй. Тухайлбал, Лондоны металлын биржид зэсийн жишиг ханшийг тогтоодог. Алтыг ч ялгаагүй Нью-Йоркийн Сотех биржийн арилжааны самбар тодорхойлно. Харин нүүрсний үнэ худалдан авагч болон борлуулагч хоёрын тохиролцоонд тулгуурладаг тогтолцоотой. Тиймээс хар эрдсийн үнэ харилан адилгүй байдаг. Уг нь энэ асуудлыг шийдэхийн тулд Эрдэс баялгийн бирж байгуулах Засгийн газрын тогтоол 2014 онд гарсан юм. Гэвч сураг алдарсаар, одоо бүр дуулдахаа ч больжээ. Бас нэг гашуун түүхийг мартаж болохгүй. Энэ бол дэд бүтэц. Эл асуудал нүүрсний салбарын сэргэлтийг хүлсээр удаж буй. Тээврийн зардал нүүрсний үнэд онцгой нөлөөлдөг. Тиймээс дэд бүтцийн асуудлыг ярихын тулд хэсэг намжаад буй өргөн, нарийны талцал, маргаан дагуулсан төмөр замыг эргэн сөхөх хэрэгтэй болно. Ийм олон хүлээс, зангилаа дунд манай нүүрсний салбар босож чадалгүй, сэхээнд хэвтэж байна. Угтаа салбарын сорилт тодорхой. Үүнийг шийдэх аргыг ч салбарынхан мэдэж буй. Харамсалтай нь, өнөө хэр ямар ч өөрчлөлт алга. Төр, хувийн хэвшлээрээ талцсаар. Энэ зуур үнийн өсөлт биднээс алгуурхан холдож байна.

  • Зочин (November 24, 2016 11:55:19 am )

  • zochin (November 24, 2016 12:33:45 pm )

    manai tor zasag gej unen dampuursan gazar 1 bnaa!!!!!! yadaj 130-r zaraasai nuursee !!!!!

  • Зочин (November 24, 2016 3:22:43 pm )

    Манайхан боломжын үнээр л зардаг гэж дуулсан мэдээлснээс илүүг нь нударган баячууд хусдаг биз? Бага үнээр зарсан гэж тайландаа тусгаад татвараас бас зугатаад л янзтай янзтай?

  • Зочин (November 24, 2016 3:25:00 pm )

    Өндөр л үнээр зардаг гэсэн биздээ? Илүүг нь нударган баячууд хусдаг бизээ? Татвараас хүтэл хөөрхөн зугатаад л янзтай янзтай байгаа юм даа?

  • Anonymous (November 24, 2016 6:45:10 pm )

    Монголчуудаа та нар Хятадын нүүрсийг ухаж өгдөгөө мартсан уу

antalya rent a car