antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2016 Comments are off

Сайхан рекламаар нүүрээ гоёсон “Нисдэг хөлдөөгч”

нийтлэсэн Admin

14798779315835252baa8b3Сая гаруй хүн амтай их хотын оршин суугчдын амьдралын нэг хэсэг нь яахын аргагүй нийтийн тээвэр. Гэтэл сүүлийн 10 жилд тохиогоогүй цочир хүйтэрч байгаа энэ өдрүүдэд “мөсөн хонгил”-д ороод ирэв үү гэмээр хүйтэн автобусаар нийслэлчүүд үйлчлүүлж байна. Зорчигчид ч энэ бүхэнд дасаж ийм л байх ёстой мэтээр ойлгосоор уджээ. Иргэд буух буудлаасаа өнгөрчих вий гэж санаа зовсондоо цантсан цонхыг хуруу хумсаараа маажина. Цонх хаалганы завсраар салхи сийгэх нь энүүхэнд. Бүр хаагдахгүй болтлоо хөлдчихсөн онгорхой цонхтой автобус ч цөөнгүй бий.

 Хотын удирдлагууд өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн салбарыг шинэчилнэ гэж чамгүй их хөрөнгө мөнгө зарсан. Гэвч шинэчлэл нь хэрэглэдэггүй интернет, асдаггүй зурагт, өндөр үнэтэй карт уншигч төхөөрөмжөөс хэтэрсэнгүй.

 “Нийтийн тээвэрт цахим шинэчлэл хийж, үйлчилгээг сайжрууллаа” гэсэн сайхан рекламаар нүүрээ гоёсон ч үнэндээ ямар ч тав тухгүй хүйтэн зоорь шиг автобуснууд иргэдэд үйлчилсэн хэвээр байна.

 Уг нь нийтийн тээврийн үйлчилгээ гэдэг хамгийн соёлтой, тав тухтай байх ёстой. Гэтэл манай автобусны компаниуд энэ тал дээр ерөөсөө анхаардаггүй, харин ч жил ирэх тусам муудаж байгаа нь харамсалтай. Халаалтын систем байхгүйгээс болж цонх нь цантаж ёстой л хөргөгчид суучихсан юм шиг битүү хүйтэн нөхцөлд иргэд зорчсоор байна.

 Ямар сайндаа л зорчигчид “Автобусанд суухаар гадаа байгаагаас ялгаагүй хүйтэн юм, арай ч дээ” гэсээр хөлдөх шахам автобуснаас буудаг. Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудыг зарим хүмүүс “Нисдэг хөлдөөгч” гэдэг. Үүнтэй ч маргах хүн үгүй биз.

 Сүүлийн үед ханиад томуу ихээр дэлгэрч байгаа. Энэ нь ямар ч халаалтгүй хүйтэн хөлдөөгчөөр өдөр бүр зорчдогтой холбоотой гэхэд буруудахгүй байх.

 Гэтэл энэ бүгдийг яагаад сайжруулах талаар хэн ч шаардлага тавихгүй байна вэ. Нийслэлийн Нийтийн тээврийн газар автобус компаниудад энэ талаар шаардлага хүсэлт тавьж, халаалттай болгох асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй юм шиг. Түүнээс биш иргэд хэллээ гээд толгойгоо эргэтэл загнуулахаас өөр ямар нэгэн шийдэлд хүрэхгүй болохоор хариуцсан албаны дарга нар жаахан ч гэсэн анхаарлаа хандуулмаар юм.

 Автобусны халаалтын талаарх иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

 Зорчигч Г.Саруул: Автобусанд хөлдөж үхэх нь наагуур юм болж байна

 -Өнөөдөр бодит байдал дээр автобусанд хөлдөж үхэх нь наагуур юм болж, бас яг хөлдүү мах ачиж яваа юм шиг цонх битүү цан, хаа яваагаа мэдэхгүй төөрч будлих нь юу ч биш. Ядаж байтал сүүлийн өдрүүдэд цас ихтэй, хэт хүйтэрч байгаатай холбоотойгоор замын ачаалал нэмэгдэж автобусаар 1 цаг яваад очдог газраа бараг 3 цаг явж байж очиж байна. Тэр том дарга нарыг нь хөл гишгих зайгүй, амнаас уур савссан хүйтэн автобусанд 3 цаг сууж яв гэвэл яах бол. Бид ингэж л амьдарч байна. Одоо энэ асуудлыг ярих цаг нь болсон. Яаралтай шийдэх хэрэгтэй байна.

 Зорчигч Т.Аюуш: Цонх нь тэр чигтээ цантаад хаана явж байгаагаа мэддэггүй

 -Ид ачаалалтай үе буюу өглөө ажил эхлэх, орой ажил тарах үед зарим чиглэлд үнэхээр битүү хүнтэй байдаг. Чихэлдэж байгаад халаасаа суйлуулж, хамаг юмаа алдах бол энүүхэнд. Дараа нь халаалт маш чухал. Осгож үхэх гэж л явдаг. Өвлийн улиралд цонх нь тэр чигтээ цан. Зорчигчид хаана явж байгаагаа мэдэхгүй. Жолооч л хаана явж байгааг ганцаараа мэднэ. Даанч тэрийгээ зорчигчиддоо зарлахгүй. Зан харилцааны хувьд бол дийлэнх нь бүтэхгүй. Ёстой муухай ааштай.

 Зорчигч А.Дэмбэрэл: Хотын удирдлагууд автобусанд суугаад үзээсэй

 -Хотын удирдлагууд нь хотын зах руу явдаг автобусанд өглөө оройны аль нэгт нь суугаад үзээсэй билээ. Халаалт, цэвэрлэгээг нүдээ аниад өнгөрөөе гэхэд малаас дор чихэж явж байна. Арай л хэтэрхий. Тэгээд бас хүн тээвэрлэж байж огцом тоормослохыг нь яана гээч. Энэ байдал хэзээ арилж, орчин нөхцөл нь сайжрах юм бол мэдэхгүй юм.

Т.Гэрэл

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car