antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 19, 2016 22 comments

 “Эрдэнэт”-ийг удаа дараа самарсан Ч.Ганзоригийг эргүүлэн захирлаар томилох нь хэнд ашигтай вэ?

нийтлэсэн Admin

1464201210812235

Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг түргэтгэх гэхээр эрх мэдэлтнүүдийн хооронд ойлголцол хэрэгтэй болоод байгаа нь нэгэнтээ тодорхой асуудал. Т.Бадамжунай, Г.Алтан гэхчлэн нөхдүүдийн нэрс тус албан тушаалд албан бусаар яригдсан. Гэхдээ Г.Алтангийн тухайд бол томилогдохгүй гэдэг нь Ц.Нямдоржийн байр сууриас харагдаж байгаа. Тэгвэл тус суудалд яригдаж байгаа бас нэг хүн бол ГОК-ийн захирал асан Ч.Ганзориг. Уг нь тэрбээр яах аргагүй л ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн билээ. Ямартаа л Эрдэнэтийн асуудалтай холбоотойгоор үе үеийн удирдлагуудыг нь хуулийн байгууллагаас  шалгах ёстой гэж О.Баасанхүү гишүүн хэлэхтэй зэрэгцэн хамгийн эхэнд нэр нь яригдсан хүн бол Ч.Ганзориг.  Хэрэв экс удирдлагуудыг шалгах хэрэгтэй бол хамгийн түрүүнд түүнийг шалгах шаардлага гарах байх. Учир нь чамгүй их асуудал түүнд хамаатай.  Ямартаа л баригдаж хоригдох дээрээ тулж байхав дээ.

Эрдэнэт үйлдвэрийн эсрэг шийдвэр Лондонгийн арбитр дээр гарч байгаа нь ч, явж явж энэ хүнийг удирдлагаар ажиллаж байсан он жилүүдтэй холбогдож таарна.

Түүнийг хорьж шалгаж эхлэхэд нөгөөх ган  бөмбөлөгийн хэрэгтэй холбоотой талаар яригдаж байсан ч, эл асуудлаас илүүтэйгээр   “Эрдэнэт” үйлдвэрээс батлан даалт гаргаж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгтэй нь холбогдуулан баривчилсан гэх мэдээллийг үйл явдлууд баталгаажуулж байсан юм.

Тэр үед “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулан гадаадын банкнаас их хэмжээний зээл авсан тухай асуудлууд олны анхааралд байсан юм. Гол нь нөгөөх “Жаст”-ын Ш.Батхүүгийн өр дахиад асуудал үүсгэх болчихоод байгаа талаарх мэдээллүүд бий.  Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад 109 сая ам.долларыг яаралтай төлж барагдуул гэх албан бичиг Олон улсын шүүхээс манайд ирээд байгаа  гэх мэдээлэл бий юм.

“Жаст” групп 2009-2010 оны хооронд “Английн “Стандарт” банкнаас гурван удаагийн гэрээгээр 109.9 сая ам.доллар зээлэхдээ “Эрдэнэт”-ээр батлан даагч хийлгүүлсэн гэх асуудал яригдсан бол Ш.Батхүү эрхэм энэ талаар ярихдаа  “Манай групп “Эрдэнэт”  үйлдвэрт шатахуун нийлүүлэх  гэх мэт маш олон төрлийн  үйлчилгээ үзүүлдэг. 1997  оноос хойш найдвартай  хамтарч ажилласан учраас  баталгаа гаргаж өгсөн. Би 2008  оны үйл явдлыг ярьж байна.  Төрийн өмчийн хорооны дарга  Д.Сугар баталгаа гаргаж өгөх  боломжтой гэсэн цохолт хийж  өгсөн. Олон жил хамтарч  ажилласнаа бодоод “Эрдэнэт”  үйлдвэр баталгаа гаргасан.  Үүнээс хойш “Стандарт”  банк наас хэд хэдэн удаа зээл  авсан. Бид сүүлд авсан зээлээ  зориулалтын дагуу ашиглаагүй нь буруутай” хэмээн хэлсэн байдаг.      Харин ТӨХ-ны дарга асан Д.Сугар хэлэхдээ “Өнгөрөгч 2007 оны арав болон арваннэгдүгээр сард нэг яриа болсон юм. Юу вэ гэвэл, “Улаанбаатар төмөр зам” ТӨХК санхүүгийн хүндрэлд орж “Эрдэнэт” үйлдвэрийн баяжмалыг зөөхөд саатал гарсан юм. Тэр үед “Жаст” групп “Эрдэнэт” үйлдвэрт шатахуун нийлүүлдэг байсан. Тус үйлдвэрийн баяжмалын гэрээ хэлцэлд ч  энэ компани оролцож байлаа. Тухайн үед “Эрдэнэт”  үйлдвэрийн ерөнхий  захирлаас Оросын талын захирал бид хоёрт хүсэлт ирсэн юм.  Тэрхүү хүсэлтэд “Аж  ахуйн хүндрэлээс гарах нэг арга байна. Жаст группийн  борлуулалт, гэрээг нь барьцаа болгож аваад “Стандарт” банкинд баталгаа гаргаж өгье. Ингэснээр “Жаст” мөнгө олчих юм бол төмөр замыг хүндрэлээс гаргачихна” гэсэн асуудлыг тавьсан. Ингээд 2007 онд баталгаа гаргаж, Стандарт банкнаас 20 сая ам.долларыг “Жаст” групп зээлсэн юм. “ гэсэн байгаа. Тэгэхээр энд нэг зүйлийг зориуд тодотгоход, Д.Сугар болохоор 2007 оны хэргийг яриад байгаа бол Ш.Батхүүгийн хувьд 2008 оны хэргийг ярьж байна гэж хэлээд байгаа юм. Ер нь бол эндээс харахад Ч.Ганзориг захирал “Жаст” группийн төлөө ихээхэн зүтгэл гаргаж, Д.Сугар болоод Оросын талын захирал хоёртоо хүсэлт тавьж, гүйсэн харагдаад байна. Хэрэв Д.Сугар л Ч.Ганзоригийгоо “жийж”, зориуд ийм зүйл яриагүй бол, яах аргагүй л “Жаст”-д том тус хүргэсэн хүн нь Ч.Ганзориг гэдгийг ойлгож болохоор байгаа юм. Тэрчлэн Д.Сугар дарга “…Энэхүү их хэмжээний зээлийн асуудал Олон улсын шүүх цагдаад очоод байдал хүндэрвэл “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн цуглуулж өгөх хэрэгтэй. Тэр үед ажиллаж байсан хүмүүс ч хичээн оролцож  “Эрдэнэт” үйлдвэрээ энэ асуудлаас салгаж авах ёстой гэж бодож байна.” хэмээн ярьснаас үзэхэд “Жаст”-ын балгаас болж хэдүүлээ дээлээ нөмрөхгүй шүү гэсэн сануулгыг ч дайж бас болох билээ.Мөн Ч.Ганзоригтой холбоотой нэг асуудал бол ТӨХ болон холбогдох албанаас  “Эрдэнэт” үйлдвэрт шалгалт хийхэд  агуулахын үлдэгдэл, худалдан авалтад шахааны бизнес орсон нь илэрсэн гэж байгаа. Тодруулбал, 10 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий эргэлтгүй бараа, материалын хуримтлал үүссэн байсан нь илэрснийг Ч.Ганзоригт мөн хамаатуулсан гэх мэдээлэл байдаг юм.

С.Баярын нөмөр нөөлгөөр улстөрд хөл тавьж, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар очихдоо Н.Энхбаярын дэмжлэгийг аван угшил нь булингартаж үзсэн Ч.Ганзориг АН-ын үед ч хөл алдахгүйг чамгүй хичээсэн. Ямартаа л  “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар 2012 онд улиран сонгогдсон ч, эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байдаг. Тэгвэл энэ удаа тэрбээр эргээд захирлаар ирэхийг санагалзаж байгаа бол, “ёстой уучлаарай” гэж хэлбэл таарна, түүнд.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • batsuh (November 19, 2016 2:27:49 pm )

    Ene nuhriig shorond huuhdiin ih hurlaas xuuj hurungiin huraah heregtei

    • Одоо (November 20, 2016 4:22:25 pm )

      Энэ нохорийн уед зугээр хангалттай бурэн хангаж бсан сэлэнг морноос ус татаж бсан холойг дахиж 40-50 сая доллороор нэмж хийлгсэн ус дамжуулхад хэргэлдэг бсан усны нососсыг гонконгийн хятадууд 4-5 сая доллороор зарах гээд чадахгуй бсан усны нососыг 20 гаруй сая доллороор худалдаж авч бсан нохор доо

  • Го (November 19, 2016 2:28:07 pm )

    Говь саун, амралт, зочид буудалууд гээд энэний эзэмшдэг зvйл маш их!!! Хаанаас…?!????

  • Anonymous (November 19, 2016 3:44:06 pm )

    ал

  • rtgyui (November 19, 2016 4:15:26 pm )

    lalar vxeech xandagvi pizda be

  • Anonymous (November 19, 2016 4:17:31 pm )

    Шуналын тулам – ганзориг Намбар Энхбаярыгаа харж үздэг үү?

  • Anonymous (November 19, 2016 5:35:51 pm )

    мэдээж , том самраачидад нь ашигтай болоод л тэгж байгаашд

  • зочин (November 20, 2016 12:08:28 am )

    Энэ томилгоог ард түмнээсээ нууж тавиад байгаа мангар бацаанууд ямар хүмүүс байнаа энэ томилгоог тавьж байгаа нөхөрийг ард түмэндээ харуулж байгаад хэн гэдэг нөхөр мэдсээр байхад тавихаар улаарч тайраад байгааг хэвлэлийнхэн үзүүлж байгаачээ тэр нөхөр хэтэвч нэгтэй нөхөр байж таараа шүүдээ ард түмэн чинь хэцүүдлээ шүү

  • Anonymous (November 20, 2016 8:52:26 am )

    Эрдэнэтийг ард тумэнд

  • зочин (November 20, 2016 9:45:35 am )

    Энэ бол нэг л жишээ нь . Нөгөө мэргэжлийн засгийн газар байгуулна гэж бүлтэрч байж гарч ирсэн ардын нам чинь өнгөрсөн долоо хоногт гэхэд л 2008-2012 онд Увс гэдэг аймгийн Засаг Дарга байсан, Хурцын үед хууль хяналтаар шалгуулж баригдаж цагдуулаад байсан ЦАСЧИХЭР гэдэг асуудалтай нөхрийг ШивээОвоогийн уурхайд Дэд захирлаар томиллоо. Ер нь Ардын нам чинь энэ хэдэн шулны туламнуудаа газар орон сэлгүүлж мөнгө идүүлж угаалгаж байдаг Банк бус санхүүгийн байгууллага юм биш үү

  • Зочин (November 20, 2016 12:35:00 pm )

    Эрдэнэтээс хагартлаа баяжсан нөхөрдөө

  • Anonymous (November 20, 2016 6:02:29 pm )

    GOK iin ajilchdiin tsaling 1 hurtel nemsen hunshuu dee ikh buyantai hun

  • Zochin (November 20, 2016 8:40:47 pm )

    ENE nuhur erdenetees ih tsohij hanburgedei deluurt ugaasan novshdoo

  • irgen (November 21, 2016 9:41:09 am )

    hahaj uz

  • иргэн (November 21, 2016 12:08:36 pm )

    ОДОО БОЛООШ ДЭЭ ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ АМЬТАН БЭ МАН ААР ТОГЛОДОГ ХҮН ИХ БОЛЖЭЭ

  • zochin (November 21, 2016 2:11:53 pm )

    ganzorigiin ued tsalin 3 udaa nemsen shuude gok-iinhon medej bga,odoogiin zahiral 1 udaa ch tsalin nemeegui,1 udaa 150,000 nemeed tuuniigee undsen tsalind odoo ch oruulahgui bgaa

  • зочин (November 22, 2016 2:43:11 pm )

    энэ хүн чинь эрдэнэтийн ажилчидын цалинг их нэмдэг гэсэн шүү

  • зочин (November 22, 2016 3:48:12 pm )

    Хөгийн новш шүү дээ 2 ихэр ач нараасаа ичиж амьдраач

  • зочин (November 22, 2016 7:16:22 pm )

    Таны сонгосон МАН

  • 2016 (November 22, 2016 7:44:08 pm )

    ан ман адилхан.

  • Anonymous (November 23, 2016 3:28:25 am )

    ymar tom mangas we yana

  • Anonymous (November 23, 2016 3:33:43 am )

    man yahaw an yahaw mangasuud hetsuu baina ard tumeen ewtee baij mangasaa darii tehguu bol hetsuu shuuuuuuiui

antalya rent a car