Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас НМХГ-тай хамтран мэргэжлийн хяналтын улсын байцаагчид болон дүүрэг, хороодод ажилладаг 150 гаруй олон нийтийн байцаагчийг хамруулсан зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр ААН байгууллагын цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллах чиглэлийг өглөө. ААН-үүд орчны 50 метр талбайн цасаа цэвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох аж. Тухайн ААН үүргээ биелүүлээгүй тохиолдолд олон нийтийн байцаагч нь илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэлийг бүх шатны Засаг дарга болон эрх бүхий улсын байцаагчид зөрчил илрүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор танилцуулж хянуулах үүрэгтэй.
Цаашлаад НЗДТГ-аас олгож буй “Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрчилгээ”-г түдгэлзүүлэх, хүчингүй болгох, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоолын 5.2 дахь хэсгийг үндэслэн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд заасны дагуу газар эзэмших эрхийг түдгэлзүүлэх, цуцлах болон удаа дараа шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлэх зэргээр ААН байгууллагуудын цас, мөс, хог хаягдлын цэвэрлэгээг хэвшүүлэхэд чиглэж байгаа юм.
Шуурхай зөвлөгөөнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүүргүүдийн Дэд бүтэц тохижилтын хэлтэс, хороодод ажилладаг олон нийтийн байцаагчид, НЗАА-наас хяналт тавьж ажилладаг ТББ-ууд тус тус оролцлоо.
Холбоотой мэдээ
-
Зочин (November 20, 2016 10:57:09 pm )
За тэгээд ААНЭгжуудийн зевшеерлий тер темер нуурээ гаргаж хаадаг юм байж, тэгвэл оарсон цас месийг нь яаж ч цэвэрлээд ямар ч нэмэргуй хальтиргаа гулгаа нь арилдаггуй гялгар гелгер эд материалаар хийсэн явган хуний замууд дээр цастай байтугай цасгуй хальтирч унаад хел гараа хугалбал хэнд хариуцлага нь оногдох вэ? гэжУБ хотын захирагчийн ажлын алба болоод МХЕГ-ын эрхэм ухаантай байцаагч нараас асуумаар л байнашуу!!!
1 Comment