antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 19, 2016 8 comments

Гадаадын банк оруулж ирэхийг дэмжлээ

нийтлэсэн Admin

mbbig

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн  эцсийн хэлэлцүүлгийг чуулганаар хийж, баталсан нь энэ долоо хоногийн онцлох шийдвэрүүдийн нэг байлаа. Уг  төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдсэн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.

Эдийн засгийн байнгын хороо дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусгасан байна.

Тухайлбал,

-Тогтоолын төслийн 3 дахь заалтад “Эдийн засгийн идэвхжлийг дэмжих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын банкны тогтолцоог хамгаалах, гадаадын банк, түүний салбар, нэгж болон бусад төрөлжсөн банкны үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судалж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” гэсэн дэд заалт, мөн “орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгон хөгжүүлэх, ипотекийн зээлийн хөтөлбөрийг макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан урт хугацаанд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасугай” гэсэн 6 дахь дэд заалтыг тус тус нэмж тусгасан байна.

-Тогтоолын төслийн 2 дахь заалтыг “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, банкны тогтолцооны эрсдэл даах чадварыг сайжруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанкинд үүрэг болгосугай” гэж өөрчлөн найруулах саналыг тусгасан байна.

-Тогтоолын төслийн 3.3 дахь дэд заалтыг “санхүүгийн зах зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэн, шударга өрсөлдөөнийг дэмжих, ил тод байдлыг сайжруулах зорилгоор банкнаас бусад оролцогчийн үйл ажиллагаа, суурийг тэлж төрөлжүүлэх, шаардлагатай эрх зүйн орчныг шинэчлэх” гэж өөрчлөн найруулах саналыг тусгажээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Б.Пүрэвдорж нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан, санал хэлсэн юм. Ингээд Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтад оролцсон гишүүдийн 92.0 хувь нь дэмжсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (November 19, 2016 4:25:16 pm )

    ARD TYMEN BOL DEMJIHGUI SHUUUUUUUUUUUUUUUU

  • egy (November 19, 2016 4:31:48 pm )

    Ard tumen hamgiin iheer demjineee

  • Zochin (November 19, 2016 7:47:30 pm )

    Ene bank ni baga hvvtei ard irgeded naaldasan uguujee uguh inotekiin zeeld mash heregtei shvv 80-mkv deeshiig yaraltai 8% hamaruulj uguuchee mash hvnd bolood bna shvv dee bvh salbaruudiin orlogo zogsood salbaruud zogsoloo iim baihad yaj undur zeeliig tuluh um bee said Erdenebataa chi daanch yavdaa iim hvnd ved hvnee bodsongui amidraliig nuhchin darj bnaa

  • Malchin (November 20, 2016 1:52:33 am )

    Gadaadiin ner hund buhii ursulduh chadvar saitai he’d heden bank oruulbal yadgiin gehees uls ornoo gazar nutagtai ni taviad tuuh l yum hiigeed bna daa

  • Anonymous (November 20, 2016 10:40:57 am )

    Манайд Хөгжилийн банкнаас бусад нь гадаадынх шүү дээ ЭНэ банкууд Монгол улсын төлөө ажилладаггүй юм

  • Зочин (November 20, 2016 12:58:38 pm )

    Энэ үхэрнүүд юу л хийгээд бна даа

  • Иргэн (November 21, 2016 1:30:26 pm )

    дэмж, дэмж

  • АРИЛЖААНЫ БАНКУУД АМ.ДОЛЛАРЫН ХАНШИЙГ ЗОХИОМЛООР ӨСГӨДӨГ (November 21, 2016 5:07:26 pm )

    Монголд ардчилал өрнөж зах зээлд шилжсэнээр манай эдийн засгийн санхүүгийн тогоонд хувийн банкууд олноор бий болсон. Тэндээс одоо Голомт, Худалдаа Хөгжлийн банк хоёр бусад арилжааны банкнуудын толгойд яваа. Банкны эздийн дунд улс төрчид ч цөөнгүй байдаг ба засгийн эрх авсан намын дэмжлэгээр банкирууд санхүүгийн тогоонд ноёрхлоо тогтоохыг эрмэлздэг. Сүүлийн жишээ нь Монгол банкны ивээлээр Худалдаа Хөгжлийн банк Эрдэнэтийг худалдаж авсан явдал орно. Ерөөсөө энэ банк эхнээсээ л мордохын хазгай гээч рүү гишгэжээ. Жишээлбэл Оросын хоёр чечень эр Альфа банк гээчийг төлөөлөн Монголд ирж Худалдаа Хөгжлийн банкыг хамтран худалдаж авах санал тавьжээ. Энэ асуудалд манай улс төрчид ч хутгалдан оролцсон гэх бөгөөд хоёр талаасаа 10, 10 сая ам доллар гаргахаар тохиролцжээ. Монголчууд болсон хойно их мөнгөний сургаар цөс нь хөөрөөд Монгол банкнаас 10 сая доллар зээлээд Альфа банкинд өгчихөж. Гэтэл тэр мөнгө алга болчихов. Альфа банк манайхыг молиго үмхүүлсэн болж таарчээ. Уг нь манайхан ОХУ-д мах экспортлох гэрээ хүртэл байгуулаад хөл хөөр болж байсан гэдэг юм. Эрдэнэтийг худалдаж авснаар Худалдаа Хөгжлийн банк манайдаа монополь банкны ноёрхол тогтоох нь эргэлзээгүй. Хятадын Чайна банк монголд орж ирэхээс урьтан банкаа бэхжүүлэх гэсэн нь алсын хараа байх л даа. Гэхдээ Худалдаа Хөгжлийн банкны ард Хятад, Америкийн компаниуд байж байгаа нь монголд ашиг авчрах гэхээсээ илүү эрсдэл дагуулах магадлалтай. Ер нь аливаа банк хөгжиж бэхжих тусмаа улсын доторх вант улс болдог нь жам. Тэгээд ч банкууд гадаад валютын ханшийг өөртөө ашигтайгаар жолоодож байдаг нь нууц биш. Ямартаа засгийн газар, банктай хамтран үнэ тогтворжуулах төсөл хэрэгжүүлдэг. Жишээлбэл 2012 оны намар Монгол банкны хооронд Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигийн хүрээнд дөрвөн дэд хөтөлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран баталжээ. Түүнд нь арилжааны банкууд түүчээлэн оролцсон нь мэдээж. Уг хөтөлбөрийг баталснаар Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах 167 тэрбум, Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах 248 тэрбум, гэхчлэнгээр бараг 3 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөн ажилдаа ханцуй шамлан оржээ. Асар их мөнгө эргэлдэхэд арилжааны банкууд яагаад хараад суух юм бэ. Бүгдээрээ л хувь хүртэхээр гүйж таараа. Ерөөсөө банкууд валютын болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг барьж байдаг. Тэгэхдээ өөрсдөдөө ашиг орлоготой зүйлийг хэнд ч алдахыг хүсдэггүй. Гэтэл Монгол банк ноён Н.Золжаргалыг Төв банкны ерөнхийлөгч байх үед Худалдаа Хөгжлийн банкинд 500 сая ам доллар өгсөн байна. Хар багаасаа банктай холбогдсон Золжаргал нь өөрөө Худалдаа Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийн нэгэн гэдэг юм. Монголд эргэлдэж байх учиртай хагас тэрбум ам доллар гадагшаа урсахаар манайд долларын урсгал багасаад ханш нь өсөж таарна. Өнөөдөр энэ алдааны улмаас ам долларын ханш 2500 төгрөгт хүрэх шахаад байгаа. Долларын ханш өсөхөөр манайд бүх барааны үнэ дагаж өсдөг. Хувь хүн, компаниуд алдагдалд ордог. Тухайлбал 2012 оны засгийн газар, Төв банкны хооронд байгуулсан үнэ тогтворжуулах санамж бичгийн төслийн эцэст шатахуун, мах, гурил, орон сууц, барилгын материалын үнэ өссөн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн боловч 1 литр шатахууны бөөний үнэ асар нэмэгдсэн. Наад зах нь л Атар талхны үнэ 620 төгрөгөөс өсөөд 850 төгрөгт хүрсэн. Хамгийн өндөр хэрэглээтэй төвшнийхний худалдан авдаг талх 3000 төгрөг болов. 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн дээрх хөтөлбөрийн хүрээнд гурилын үнэ 20 хувиар, махны үнэ 15 хувиар, цахилгааны үнэ 22 хувиар, халаалт 27 хувиар өсөж цаашид ч өсөх магадлалтай болж байгаа. Төв банктай байгуулсан засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөр нь монополийг дэмжсэн бодлого болсноос ялгаагүй ажээ. Ийм гомдлыг ард түмэн нэхдэг, эцсийн хариуцлагыг хэн хүлээх тухайд улс төрчид шаарддаг. Гэвч Төв банк ямар ч хариу өгдөггүй. Засгийн газар Ажил явагдаж байна гэсэн нэг л хариулт өгөхөөс цаашгүй. Монголд валютаар худалдаа хийхгүй гэсэн хориг байдаг боловч хөшигний цаана долларын наймаалцал явагдсаар байгаа. Аливаа худалдааг хийхдээ монгол төгрөгийг заавал америк доллартай харьцуулан ханшийг тогтоодог. Оросууд хүртэл рублиэр биш доллараар хийхийг шаарддаг. Харин хятадууд юанаар хийх сонирхолтой ч доллараас татгалзаад байдаггүй. Эцсийн дүндээ америк долларын ханшийг өсгөхөд арилжааны банкууд хувь нэмрээ оруулдаг болсон. Түүнийг нь улсын төв банкнаас өдөөж өгдөг гэсэн яриа ч дуулддаг. Зарим эх сурвалжаас үзвэл арилжааны монополь банкууд хоорондоо үгсээд долларын гүйлгээг багасгаж ханшийг нь зохиомлоор өсгөх, дундаас нь ашиг олдог гэх юм билээ. Үүнийг захын валютын ченж хэлээд өгнө. Банкууд ч ченжүүдтэйгээ тохиролцдог гэсэн яриа бас бий. Энэ бүхэнд Худалдаа Хөгжлийн банк оролцоод байгаа гэсэн хардлага сэрдлэгэ байгааг хэн ч үгүйсгэхгүй буй за.

antalya rent a car