Туйлын хүйтэн агаар энэ сарын 18-наас Монголын нутаг руу орж ирж байна. Хүйтний эрч нутгийн хойд хэсгээр энэ сарын 18-нд , 20, 21, 22-нд зүүн тал болон ихэнх нутгаар түрж орох төлөвтэй байгааг шинжээчид хэлж байна. Өндөр уулстай, томоохон хөндий нутгуудад хүйтэн хургаснаас үүдэн шөнөдөө дээд тал нь 41-47 хэмд хүрч хүйтрэх ажээ. ЦУОШГ-аас мэдээлж буйгаар энэ оны 12 сараас ирэх жилийн нэгдүгээр сарыг дуустал төв болон зүүн аймгийн зарим газраар олон жилийн дунджаас хүйтэн байх юм. Тиймээс ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом Агаарын навигацийн болон Нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэлтсүүдийн харьяа алба, салбарууд, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг сайжруулах, гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, байнга бэлэн ажиллах чиглэлээр албан даалгавар гаргасан байна. Уг даалгаврын хүрээнд ИНЕГ-ын хэлтэс албадууд ирэх оны 2 дугаар сар хүртэл байнгын бэлэн байдалд ажиллах болжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Холбоотой мэдээ
-
Хахаха (November 19, 2016 10:31:49 am )
Албан даалгавар гаргахгүй бол ажилдаа бэлэн байдаггүй нөхдүүд үү. Дээр үед л ийм нэр томъёо сонсож байсан юм байна ккк Орос манайх хоёр л албан даалгавар өгдөг болжээ бусад орнууд зүгээр ажлын байрныхаа тодорхойлолтоор л ажлаа хийгээд л явдаг ш дээ
-
Anonymous (November 20, 2016 11:41:06 am )
ersdeltei
2 Comments