Анх шаргал үстэй шавилхан биетэй хөвгүүн “baby” хэмээх дуугаараа залуусын анхаарлыг татаж өөрийнхөө карьерийг өндрөөс эхлүүлж байсан Канадын дуучин “Жастин Бибер”-ийг танихгүй хүн ховор. Хүүхдээрээ төрх нь түүний стиль имижийг бүрдүүлж охидын хайрыг татаж байсан ч төд удалгүй хар тамхины хэрэг болон, олны газар эвгүй авир гаргаж шуугиан дэгдээгч болсон гэхэд хилсдэхгүй. 2010 оны 12-р сараас хойш тэрээр Диснейн алдарт од Селенатай болзож эхэлсэн ч хосуудын харилцаа төдийлөн удаан үргэлжлээгүй бөгөөд салсныхаа дараа ч бие биедээ гомдон тунирхаж уран бүтээлээрээ ч түүнийгээ илэрхийлж байсан удаатай. Гэтэл үргэлж гаж үйлдэл, танхайрлаараа алдаршаад байсан дуучин залуу маань саяхан буюу энэ сарын 16-нд болсон тоглолтынхоо тайзан дээр “эрх жаал” шиг уйлсан нь фенүүдийнх нь хайрыг улам ч их татаад авав бололтой орилолдон шаагьцгааж байлаа. Энэ зүгээр л шоу юу эсвэл үнэхээр л чин сэтгэлийн “хайлал” уу? гэдгийг хэн ч таашгүй юм.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.