antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2016 3 comments

Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн иргэнийг 300 мянган төгрөгөөр торгожээ

нийтлэсэн Admin

1479451981582ea54defabdНийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс санаачлан дүүргийнхээ нутаг дэвсгэрт Тамхины тухай хууль болон бусад хуулиудын хэрэгжилтийг шалгажээ.

Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн зургаан иргэнийг 300.000 төгрөгөөр, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн дөрвөн аж ахуйн нэгж байгууллагыг 800.000 мянган төгрөгөөр торгожээ. Түүнчлэн Захиргааны хяналтын тухай хууль зөрчсөн таван иргэнийг 100.000 төгрөгөөр захиргааны арга хэмжээ авч, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 10 мэдэгдэл хүргүүлсэн байна. Хяналт шалгалтад Улаанбаатар хотын цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн Мэргэжил арга зүйн тасаг, Баянзүрх дүүргийн прокурор, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтэс хамтран оролцжээ.

Шалгалтыг Сансарын үйлчилгээний төв, Баянцээлийн гудамж дагуу байрлах архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, караоке, ресторануудад явуулсан байна. Шалгалтаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан дөрвөн баарны үйл ажиллагааг зогсоож, 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илрүүлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • irgen (November 18, 2016 4:21:35 pm )

    Энэ баасууд ард түмэнээ л торгоно бусад луйварчидийг яаж ч чадахгүй дээ

  • Ìîíãîë óëñûí èðãýí (November 18, 2016 9:24:48 pm )

    Õ¿í ãýäýã àìüòàí ÷àääàã ÷àääàã þìàà ë õèéõ þìäàà. ¯¿íýýñ èë¿¿ þì ÷àäàõ òºðèéí õàð õ¿í áàéõ áèøäýý

  • zochin (November 20, 2016 8:11:37 pm )

    tsagdaa nar said darga narig torgoochee tsagdaa nart torgoj chaddag garin dor baidag bolohoor ard tvmenlvv dairah ym bolioochee

antalya rent a car