antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2016 23 comments

“Г.Шийлэгдамба мөнгөний төлөө ийм зүйл хийсэн үү, эсвэл ямар нэгэн барьцаанд ороод Монгол улсын иргэдийн мэдээллийн санг  Хятадуудад өгнө”  гэсэн үү, бид мэдэхгүй шүү дээ!

нийтлэсэн Admin

13130_13

Хятад улсын хөрөнгөөр хэрэгжих  “Цахим эрүүл  мэнд ” хөтөлбөр араасаа баахан асуудал дагуулж байна. Тодруулбал, 2012 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэхээр Монгол улсын Засгийн газраас шийдвэр гарснаар Олон улсын тендерт БНХАУ-ын “HUAWEI” компани шалгарсан ба “HUAWEI” компани нь эмнэлгийн програм хангамж боловсруулах туслан гүйцэтгэгч сонгох шалгаруулалтаа ҮАБЗөвлөл, Засгийн газрын түвшинд яригдсаны дагуу монгол компаниудын дунд програмын тендер зарлаж, шалгаруулах ёстой байтал ямар нэг тендер зарлахгүйгээр, нийтэд мэдэгдэлгүйгээр явуулж,  2015 оны нэгдүгээр сард байгуулагдсан гэх мэдээлэл бий. Улмаар програм хангамжийн талаар огт туршлагагүй, цахим эмнэлгийн програм хангамжийн сонгон шалгаруулалтад оролцохдоо авлига өгсөн хэргээр шалгагдаж байгаа “Метронэтворкс” компанийг уг тендерт шалгаруулсан гэхчлэн,  шалгаруулалтын талаар ил тодоор зарлахгүй байна зэрэг олон мэдээлэл хэвлэлээр гарч байсан. Г.Шийлэгдамбад авлига өгсөн гэж яригдаад байсан Э.Гантулга нь”Метронэтворкс” компанийн захирал юм.

Тэрчлэн  “Цахим” тендертэй холбоотой асуудлаар “MИTПC” програм хангамжийн компанийн захирал Ж.Баттүвшин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “-2010 оноос буюу С.Ламбааг ЭМСЯ-ны сайдаар ажиллаж байх үед энэ асуудал яригдсан. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн үйл ажиллагааны цахим бүртгэлийн програмыг тендерт шалгарсан компани хариуцна гэх зүйл. Гэтэл С.Ламбаа гуайн үед энэ асуудал шийдэгдээгүй. Түүний дараа Н.Хүрэлбаатар, С.Удвал нар яамны сайдаар томилогдон ажилласан. Энэ үеэс эрчимтэй яригдаж эхэлсэн ч эцсийн дүн нь ийм байна.

Тодруулбал, С.Удвалыг сайд болсоны дараа дээрх яригдаад байсан тендерт “Ньюсоник” компани гэнэт ялчихсан. Монгол Улсын хэмжээнд тендер зарлаагүй хэрнээ “ногоон гэрэл”-ээр энэ компани төсөлд шалгарч гарч ирсэн гэсэн үг. Эмнэлгийн програм хангамж  гэдэг нь удаан хугацааны туршид хийгддэг ба байнгын арчлалт, шинэчлэлтийг шаарддаг ажил юм.   Манай компани энэ ажлыг 4-5  жил хийж байгаа боловч одоог хүртэл 60-70 хувьтай явж байна. Гэтэл энэхүү ажлыг  “Ньюсоник” гэх ямар ч туршлаггүй, шинэ компани хийхээр болсон байдаг. Энэ асуудлыг тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягт хоёр ч удаа тавьсан.  Нарийн шалгасны эцэст  тухайн компанийг уг төслөөс хассан. Ингээд энэ асуудал түр намжсан ч ЭМСЯ-ны сайд солигдоход дахин шинэ компани гарч ирсэн нь Метронэтворкс компани. Мэдээж бидний хувьд дахин шударгаар тендер зарлах байх хэмээн хүлээсэн ч ийм л зүйл болсон” гэсэн байдаг. Сэтгүүлч түүнээс  “-Метронэтворкс компанийг энэ тендерт ялагчаар тодруулсан нь яагаад буруу гэж? хэмээн асуухад  “-Энэ компанийн хувьд “Ньюсоник” компаниас илүү осолтой. Учир нь 2006 оноос хойш эмнэлгийн програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Mон-айти” компанид ажиллаж  байсан Э. Гантулга тэргүүтэй 3-4 залуус ажлаасаа гарахдаа компаниасаа өгсөн орон сууцыг буцааж өгөөд  “Метронэтворкс”-ийг 2015 онд байгуулан тендерт ялчихсан нь хардахад хүргээд байгаа юм. Асуудлын гол  нь Г.Шийлэгдамбад авлига өгсөн гэж яригдаад байсан Э.Гантулга нь”Метронэтворкс” компанийн захирал.Цаашлаад уг компанийн хувьд цахим програмын ажлыг нэгдүгээр шатлалаас нь хийгээгүй. Тийм туршлага ч байхгүй. Өөрөөр хэлбэл, суурьгүй гэсэн үг. Тиймээс ч тендерт ялсан гэх эл ажлаа хэрэгжүүлж чадахгүй өдийг хүрсэн.

-ЭМСЯ-аас тайлбар хүсэхээр сонгон шалгаруулалтыг БНХАУ-ын “HUAWEI” компани хийсэн. “Метронэтворкс”-ийг Хятадын “HUAWEI” компани сонгосон гэх зүйл яриад байгаа. Үнэхээр тийм бол хууль тогтоомж зөрчсөн асуудал болж таарна. Цаашлаад иргэний мэдээлэл дээр өвчтөний мэдээллийн сан давхар бүртгэгдээд явдаг. Хууль ёсны тендерээр шалгараагүй Метронетворкс ХХК-аар дамжин Монгол улсын иргэдийн эрүүл мэнд болон өвчлөлийн нууц мэдээллүүд гадагш алдагдах эрсдэл байна. Гэтэл энэ бүхнийг БНХАУ-ын “HUAWEI”  компанийн сонгон шалгаруулсан компани хариуцна гэдэг утгагүй биз дээ гэж байгаа юм. Түүнчлэн  Хятадын “HUAWEI“  компанийн сонгон шалгаруулсан компаниар Монгол Улс  эрүүл мэндийн салбарынхаа  мэдээллийн санг бүрдүүлэх нь Үндэсний аюулгүй байдалд сөрөг асуудал дагуулахгүй юу гэдэг асуудал гарч ирж байгаатай холбоотойгоор тэрбээр хэлэхдээ  “-Цахим эмнэлэг хөтөлбөр  хэрэгжүүлсэний үр дүнд програм хангамжийг Монголчууд өөрсдөө хийж чадна гэдгийг бид харуулж чадсан. Хятад улс технологоороо хэчнээн өндөр хөгжилтэй  байсан ч Монголчууд өөрсдөө хийж чадна гэдгийг хэлмээр байна. Тэр тусмаа хүн амын мэдээллийн сантай холбоотой ийм асуудалд нухацтай хандах хэрэгтэй.

Эрүүл мэндийн мэдээлэл гэдэг нь таны эмнэлгүүдэд бүртгүүлсэн гэрийн хаяг утас, ам бүлийн гишүүд, мэйл хаяг, үзүүлж тавиулсан онош, хийлгэсэн шинжилгээнүүдийн үзүүлэлтүүд, хийлгэсэн дүрст оношилгоонууд, бичигдсэн эмүүд, хэвтсэн эмнэлэг, онош, эмч нарын мэдээлэл, эмийн баазын мэдээлэл зэргийг хэлнэ. Мөн эмнэлгүүдийн статистик үзүүлэлтүүд хийгээд бусад нарийн зүйл ч багтана. Өөрөөр хэлбэл, эмнэлэгтэй холбоотой таны бүх мэдээлэл гэсэн үг. Тэгвэл энэ бүхэн Бээжинд очих гээд байна шүү дээ. Г.Шийлэгдамба “мөнгөний төлөө ийм зүйл хийсэн үү, эсвэл ямар нэгэн барьцаанд ороод Монгол улсын иргэдийн мэдээллийн санг  Хятадуудад өгнө” гэсэн үү бид мэдэхгүй шүү дээ. Харамсалтай нь АТГ зөвхөн “толгойг нь завчдаг” юм байна. Манай улсад авилга өгсөн буюу авсан эзэд нь шийтгүүлсэн болоод түүний цаана тус компани нь хууль бусаар ялсан тендерийн ажлаа хийдэг асуудлыг нэг мөсөн таслан зогсоох хэрэгтэй. Асуудлын гол нь Монгол улсын иргэдийн өвчлөлийн мэдээллийн сангийн програм хангамжийн ажлыг  гадныхны гарт өгчихөөд бид мэдэхгүй гээд сууж байгаа Г.Шийлэгдамбын бүрдүүлсэн баг буюу ЭМСЯ-ны аппарат, авилга өгсөн”Метронетворкс” компани буюу Э.Гантулга-д  байна шүү дээ.” хэмээн ярьсан байдаг.

Тэгэхээр уг асуудлыг бодитойгоор тодруулж, тодотгож шийдэх шаардлага эрх баригчдын өмнө гарч ирээд байна.

Эх сурвалж. Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • МОНГОЛЧУУД АА АНХААР (November 16, 2016 1:04:29 pm )

    ШИЙЛЭГ ЧИ ӨӨРӨӨ ХИЙСЭН МОНГОЛЧУУД ТЭНЭГ БИШ ШОРОНД ОРХООС АЙЖ ҮХЭХ ГЭЖ ӨӨРИЙН ХИЙСЭН ХЭРЭГЭЭ ӨӨР ХҮНД ҮҮРҮҮЛЖ БОЛОХ Ч ГҮЙ ЭР ХҮН ШИГ ӨӨРӨӨ ҮҮРЖ СУР ЛАЛАР ЭР ЯНХАН АА

  • ЧИ Л БУРУУТАЙ ӨӨР ХЭН Ч БИШ (November 16, 2016 1:05:49 pm )

    ЭР ХҮН ШИГ БАЙЖ ҮЗЭЭЧ

  • зочин (November 16, 2016 1:36:43 pm )

    Ямар ч нуршуу бичдэг юм бэ.Ойлгомжгүй. Нөгөө Хятадын компани тэгээд яасан болж байх нуу.

  • зочин (November 16, 2016 1:39:03 pm )

    үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг юу

  • Таа (November 16, 2016 6:26:33 pm )

    Энэ шилэгдамба гичий шуу дээ гомо ийм эр хун сонирхдог эрчуул их болох тусам монголд осолтой шуу дээ унхээр улаам эр гичий залуу банид нарыг монгоор татдаг биз дээ

  • Anonymous (November 16, 2016 7:41:11 pm )

    шийлэгдамба пэндгэр хулгайыийн авчирсан хулгайн баг, ялангуяа тэр геронтологийн төвөөс ирсэн Оюунханд хулгайчийн хийсэн ажил ш дээ. Авилгын долларыг нь тооололцоод, нэг дутуу байна гээд сууж байсан гэдэг юм. Тэр овоо юм завшиж, хамтарсан, түүнийг ба шийлэгтэй нь хамт суулгах хэрэгтэй

  • dugar (November 16, 2016 9:34:55 pm )

    shiileg amia bodoj er n muu enhbayriig zoliond gargaj shorongoos multrah muu sanaa aguulsan n todorhoi shuu dee!

  • ARDIIN SHYYX (November 17, 2016 10:12:12 am )

    1745 онд манж нар Монголчуудын угийн бичиг, түүхийг Бээжинд хэвлэх нэрээр хураан авч устгаж эхэлсэн. Түүнээс хойш алтан ураг байтугай жирийн иргэд хүртэл үе удмаа мэдэхээ больж цус ойртсон. Түүний орчин үеийн хувилбар байна. Жийдэгмамбыг авилгын хэргээр бус улс орноосоо урвасан хэргээр шүүх хэрэгтэй.

  • зочинzochin (November 17, 2016 11:06:53 am )

    Tamiin togooni ulgeree bolimoot yum
    \

  • иргэн (November 17, 2016 11:33:03 am )

    юу ч үзээгүй пампирастай жаалыг төрд гаргахаар ийм блдгг харлаабид чааваас энхбаярыйг яалаа энэ новшшш

  • Anonymous (November 18, 2016 10:11:44 am )

    Hytad uls gol ne hungulutei zeel ugii gehdee eruul mendiin salbart programaa huiwai hair gesen kompaniar hiilgene teguul zeel ugnu gesen yria heleltseer hiisen uunees huiwai kompani shalgarsan oruulsan munguu butsaaj awah bodlogo bhgui yu tegheer ene Battuwshin gedeg hun bi awah bsiin bi turshlagatai geel dairaad bhiin er ne bol ali ch kompani ylsan bsn huiwai kompanitai l holbootoi bh bsan bna shude Er ne bol tamiin togoonii ulger l yum bn gej oilgoloo neg ne arai iluu ywj bolohgui mongolchuudiin zan yumdaa

  • Ìîíãîë óëñûí èðãýí (November 18, 2016 9:53:30 pm )

    ªªªªª ÍÎÂØ ãýæ öàã ¿ðñýí þì íèéòýëæ áàéõ þìàà. Ñýòãýãäýë áè÷õýýñ ººð þì ÷àäàõã¿é áèä íàð õýö¿¿ø äýý

  • үүлэн солонго (November 23, 2016 10:12:53 am )

    энэ асуудал бол их ноцтой зүйл шүү. Монгол хүн орших уу эс орших уу дээрээ тулан хятадууд монголчуудын эрүүл мэнд, гений талаархи бүх мэдээлэлийг авч түүн дээрээ бидний генийг устгах бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг ч үгүйсгэхгүй. ТАГНУУЛ,АТГ гэх байгууллага энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй.

  • Шаабар (November 24, 2016 1:42:48 pm )

    одоо ч үндсэндээ мартагдаад хэрэг хүлээх эзэнгүй болчихсон юм биш үү. Баахан шуугиж байгаад л мартуулдаг нь манай хуулийнхны сурсан арга барил болчихсон доо. Тэрний л нэг хэсэг нь энэ Шийлэгдамбын сүр дуулиантай хэрэг.

  • Anonymous (November 24, 2016 2:23:17 pm )

    ШИЙЛЭГ ЭР ХҮН ШИГ Л БАЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БҮГЭД ХАРЖ БАЙНА ӨӨРИЙН ХИЙСЭН ЛАЙГ ӨӨРӨӨЛ ҮҮРЭХ ЭРХТЭЙ ЧИ Л АВСАН ҮНЭН ШД ЭР ХҮНИЙ ЗАНГАРАГТАЙ БАЙ

  • zochin (November 25, 2016 6:39:47 pm )

    Yum bolgoniig avilgalaar avch bolohgyi shd hymyysee! Jaahan ch gesen uhaantai bgaach Ene asuudal yneheer notstoi sonsogdoj bna

  • Зочин (November 29, 2016 10:47:01 am )

    Шийлэгдамба хэрэв АТГ-т баригдаагүй бол авилгалын мөнгөө яг Энхбаярт өгч харагдаач. Жинэхэн луйварчин хулгайч бол Шалигдамба мөн

    • Anonymous (December 08, 2016 9:14:58 am )

      харин намбарэнхбаяр бол ориг луйварчин-хулгайч нь , эх загвар нь гэсэн үг … 🙂

  • mongol hun (December 04, 2016 3:26:04 pm )

    er hun shig baildaa hiisen hergee huleej chadahgui oor hund buruu ogoh geed gomo gar bna

  • Zochinhin (December 11, 2016 7:24:33 pm )

    Zaisan g zarj bayjsan nohor doo uul usaar oroldbol tegdeg Ium daa

  • ард (December 27, 2016 12:54:40 pm )

    Эрүүл мэндийн сайд байсан С. Удвал гэгч бүдүүн авгайг ч бас шалгах ёстой.

  • Anonymous (December 27, 2016 4:19:28 pm )

    ene shiilegiig udwal awgaitai xamt tamiin togoond nutsgelj hiigeed dorooc ni galiig ni jaahan nemeed og

  • irgen (January 03, 2017 11:34:17 am )

    shiileg dambiig abilgiin hergeer shorond suulgah ni zub. mungiig ni abch ulsiin sand tusaah heregtei. hyutad ulsad mongolchuudiin buheruul mendiin medeelel hurch uls ornii ayulgui baidald nuluulnu. gemt hereg uildsenee huleeh heregtei. ATGazar bolon shuuh yaraltai shudargaar shiideh herehtei.

antalya rent a car