antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2016 30 comments

Ц.Нямдорж: Ингэж түрүүвчний өмнө жижгэрч болохгүй ээ, Ерөнхий сайд аа

нийтлэсэн Admin

Ө.Энхтүвшин гишүүн шинэ парламент бүрдэх үеэс л намынхныгаа чимхэж эхэлсэн. Болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг нь нүдэн дээр нь хэлж, намынхныгаа нүүр хийх газаргүй болгох ажлыг тэр маш амжилттай хийж байгаа. Намын даргаа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг барихгүй, дэвэн дэлхийн юм хамж ярьж байгаа тухай нь сануулж, Ерөнхий сайдыг хямралыг давах төлөвлөгөө гэж хүүхдийн тоглоом шиг асуудал оруулж ирлээ гэж тэрбээр зоригтой шүүмжилсэн. Энэ нь ч олон хүнд таалагдаж байгаа. Түүнийг олон нийт намдаа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа гэж дүгнэж байгаа. Харин намынхан нь намын даргын суудалд санаархаж байгаа гэх. Ямартай ч Ө.Энхтүвшин гишүүн Засгийн газар хийгээд намынхныхаа зүрхэнд шар ус хуруулаад байгаа гишүүнээр тодроод байгаа юм.

Тэгвэл түүний араас Ц.Нямдорж гишүүн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг ярьсаар гарч ирсэн. Өчигдөр хуралдсан намын бүлгийнхээ хурал дээр өөрийн хүнийг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилохыг шаардсан сурагтай. Нөгөөдүүл нь мэдээж зөвшөөрөөгүй юм байх. Гэтэл өнөөдөр хуралдсан Төсвийн байнгын хороон дээр намынхнаасаа хариугаа авав бололтой. Тэрбээр “Эрдэнэтийн 49 хувийг станкан устай харьцуулж Ерөнхий сайд ярихыг ямарч тохиолдолд би хүлээн зөвшөөрөхгүй. Ингэж түрүүвчний өмнө жижгэрч болохгүй шүү дээ. Ганц Ерөнхий сайд, намын дарга үзсэн биш” хэмээн хатуухан үг хэлж, Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгааг дорвитойхон шүүмжилж, гүйцэтгэх Засгийн тэргүүнийг хэлэх үггүй болголоо.

Эхлээд Ө.Энхтүвшин гишүүн одоо Ц.Нямдорж гишүүн намын бүлэг дотроо “бослого” гаргаж эхэллээ. Засгийн газар, намынхных нь хийж байгаа ажил буруу чигт явж байгаа болоод л туршлагатай гишүүд үг хаяж байгаа. Тэдэнтэй нэгдэх дараагийн гишүүн хэн байх бол. Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгаагаас болоод Ардын намд хагарал үүсэж эхэлж байх шиг ээ.

У.Жанцан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • зочин (November 16, 2016 12:01:32 pm )

    ТӨРИЙН БУРУУ ТОГТОЛЦОО ГАЖГИЙГ ЗАСАХГҮЙГЭЭР ЭНЭ ХУВИЙН АМФИЦ АРИЛАХГҮЙ ДЭЭ

  • zochin (November 16, 2016 12:55:18 pm )

    Nyamdorj, Enhtubshin nart bayar hurgie. Shudarga baidliin tuluu ugee helj shuumjilj baigaad manaihan demjij baigaa shuu.

  • Улс тор судлаач. (November 16, 2016 1:08:05 pm )

    Еронхий сайд Ж.Эрдэнэбат минь дээ, асуудалд ултай, суурьтай, тулгатай хандаж байгаач дээ. Энэ янзаараа бол чи Ч.Сайханбилэгийн араас орох нь байна шуу. Иймд Эрдэнэтийн асуудлыг ШУДАРГА ШИЙДВЭРЛЭЧИХЭЭД “нуур бардам” ажлаа хий л дээ. Еронхий сайд таны ажилд тус нэмэр болж магадгуй гэж санаад Эрдэнэтийн тухай бодол санаагаа хуваалцая. Эрдэнэтийн нийт хувьцааны 49 хувийг омчлогч нь болох ОХУ-ын Ростех компанийн “ХУВЬЦААГАА ХУДАЛДААЛАХ САНАЛ”-ыг Ч.Сайханбилэг нь 51 хувийг ОМЧЛОГЧ нь болох Монгол Улсын Их Хуралд ТАНИЛЦУУЛАХГУЙГЭЭР, МАШ НУУЦ-аар, ХУВИЙН КОМПАНИЙН МЭДЭЛД ШИЛЖУУЛСЭН УЙЛДЛИЙГ ХУУЛЬ, ТОГТООМЖ ЗОРЧСОН ЭСЭХИЙГ ШАЛГАН ТОГТООХ уурэг бухий ажлын хэсгийг УИХ-ын Хууль Хуйн Байнгын Хороо байгуулсан юм байна. Одоо ажлын хэсгийн ахлагчаар ХЗБХ-ны дарга ажиллавал зохимжтой. УИХ-ын гишуун С.Жавхлан “шалгалтыг нээлттэй, шударга, олон нийтийн хараа хяналтын дор явуулах” ууднээс ОЛОН НИЙТИЙН ДУНД НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦУУЛЭГ зохион байгуулахаар бодож байгаа ажлыг нь дэмжих нь зуйтэй. Миний бодолоор “хэрэв Ц.Нямдорж гишуунийг ажлын хэсгийн ахлагчаар ажиллуулбал ШАЛГАЛТЫН явцад ямар нэг алдаа, хууль завхруулсан уйлдэл илэрвэл Еронхийлогчоос авахуулаад улс торжуулээд ажлын хэсгийн ажилд саад болоод байх магадлалтай тул ажлын хэсгийн ахлагчаар ХЗБХ-ны даргыг ажиллуулах нь зуйтэй” гэж бодсон юм. Ажлын хэсгийн бурэлдэхуунд ШУДАРГА, БИЕ ДААСАН БОДОЛТОЙ “НАЙРААНД ОРЧИХООРГУЙ” УИХ-ын гишууд, Хууль зуйн салбарын ондор боловсролтой, шударга, туршлагатай ажилтангуудыг сонгон шалгаруулж ажиллуулах нь зов байх даа. Энэ ШАЛГАЛТ нь манай анхны ШУДАРГА УНЭНИЙ ШАЛГУУР БОЛОХ тул МАШ НАРИЙН ХАРАА ХЯНАЛТЫН ДОР, ШАЛГАЛТЫГ ШУДАРГА ЗОХИОН БАЙГУУЛАХ УЧИРТАЙ юм. Компанийн тухай хуулийн 2 дугаар зуйлийн 2.6-д “Торийн омчит компанийн хувьд ОМЧЛОГЧ нь Торийг толоолж УИХ байна” гэж заасан байгаа нь “49 хувиа худалдахаар ОХУ-ын талын гаргасан саналыг Монголын Торийн омчлолд авах эсэх эсвэл Монголынхоо дотоодын компани, аж ахуйн нэгжийн дунд “нээлттэй” сонгон шалгаруулалт зарлаж, аль САЙН болзол шаардлагыг хангасан ямар нэг компани, аж ахуйн нэгжид шилжуулэх эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлэх эрх нь УИХ-д байгаа” гэж би хувьдаа бодож байгаа. Гэтэл УИХ нь Засгийн газарт бурэн эрх ээ шилжуулээгуй байхад Ч.Сайханбилэг нь “маш нууц”-ын зэрэглэлтэйгээр уг асуудлын УИХ-ын омноос шуурэн авч, 33-хан минутын хугацаанд, Засгийн Газрын танхимын бух гишуудийг ч байхгуй байхад, хэдхэн сайд дарга нарт танилцуулах тодийд мэдэгдсэн болоод, ОМЧЛОГЧ болох УИХ-д ТАНИЛЦУУЛЖ. ШИЙДВЭР ГАРГУУЛАХГУЙГЭЭР мон ЯМАР ч СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГУЙГЭЭР НУУЦААР, ХУВИЙН КОМПАНИЙН МЭДЭЛД ШУУД ШИЛЖУУЛЖ БАЙГАА нь ХУУЛЬ ЗОРЧСОН УЙЛДЭЛ гэж би хувьдаа узэж байгаа. Ер нь энэ асуудлын БУХ АРД ТУМНЭЭРЭЭСЭЭ “НУУЦАЛЖ ШИЙДВЭРЛЭДЭГ нь ЯМАР УЧИРТАЙ ЮМ. Ч.Сайханбилэг та ТУМЭН ОЛНЫГ ТОЛООЛЖ УИХ-д сууж, журмын олон нохдийнхээ итгэлээр Еронхий сайд хийчихээд, олон нийтээс нуух юу байгаа юм. Олон улсын гэрээ хэлэлцээрийг дагаж морлох тухай хууль, Ашиг сонирхолын тухай хууль, Компанийн тухай хууль, Торийн болон орон нутгийн омчийн хоронгоор бараа, ажил, уйлчилгээ худалдан авах тухай хууль, Засгийн Газрын хуралдаанаар асуудал хэлэлцуулэх тухай Монгол улсын Засгийн газрын тогтоол болон бусад хууль эрхзуйн актуудыг зорчсон байж болзошгуй энэ уйлдэлд МАН-ынхан ОРОЛЦООГУЙ л ЮМ БОЛ “шударга, бие даасан бодолтой УИХ-ын гишууд болон дээд шатныхаа дарга нарын даалгаврыг биелуулж хууль завхруулаад байдаггуй, туршлагатай мэргэжилтэнгуудээс бурдэх ажлын хэсгийг хурдан байгуулж ажиллуулан, ажиллах нохцол бололцоогоор хангах шаардлагатай юм. Ажлын хэсгийг ДАРАМТ ШАХАЛТ УЗУУЛЭХГУЙ ЧОЛООТЭЙ АЖИЛЛУУЛАХЫН тулд “ажлын хэсгийн ажилд саад болж болзошгуй бух арга хэмжээг тороос авч, шаардлагатай гэж узвэл ЗАРИМ ТОРИЙН ОНДОР АЛБАН ТУШААЛТАНГУУДЫГ АЖЛААС нь ТУР ТУТГЭЛЗУУЛЖ эсвэл ГЭРИЙН ХОРИОНД ОРУУЛАХ замаар ажлын хэсгийг ДАРАМТ ШАХАЛТГУЙ АЖИЛЛУУЛАХ НОХЦОЛ БОЛОЛЦООГООР ХАНГАХ ЕСТОЙ ЮМ. БУХ АРД ТУМЭН ЭЭ ! ШУДАРГА БАЙЦГААЯ НОХОД ОО !!!

    • Anonymous (November 17, 2016 12:33:48 am )

      erh medelgui hun shuu dee

  • Иргэн (November 16, 2016 1:44:16 pm )

    Эрдэнэтийн 49 хувийг дэлхийн агуу их гүрнүүдийн нэг Орос орон эзэмших эсхүл эдийн засгийн болон ёс суртахууны бүрэн дампууралд орсон, авилгал, хээл хахуульд бүрэн идэгдсэн дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг Монгол улсын 27 настай бацаан эзэмших хоёр нь харьцуулахын аргагүй ялгаатай ноцтой асуудал юм.

  • Иргэн (November 16, 2016 1:44:36 pm )

    Эрдэнэтийн асуудлыг хэлэлцээд байх биш, харин Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчит компани болгох шаардлагатай. Олон юм яриад хэрэггүй. Бүх юм луйвар гэдэг нь нэгэнт тодорхой болсон шүү дээ.

  • Иргэн (November 16, 2016 1:44:59 pm )

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

  • Иргэн (November 16, 2016 1:45:21 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

  • Иргэн (November 16, 2016 1:45:43 pm )

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  • Иргэн (November 16, 2016 1:46:03 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (November 16, 2016 1:46:25 pm )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!

  • Иргэн (November 16, 2016 1:46:44 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!

  • Иргэн (November 16, 2016 1:47:02 pm )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • Иргэн (November 16, 2016 1:47:20 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

  • Иргэн (November 16, 2016 1:47:38 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (November 16, 2016 1:48:06 pm )

    Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг (бараа таваар, үйлдвэрын газрыг) нэмэгдүүлдэг. Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм.

  • Иргэн (November 16, 2016 1:48:25 pm )

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Иргэн (November 16, 2016 1:48:45 pm )

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Иргэн (November 16, 2016 1:49:03 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Иргэн (November 16, 2016 1:49:25 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • Иргэн (November 16, 2016 1:49:44 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Иргэн (November 16, 2016 1:50:08 pm )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (November 16, 2016 1:50:30 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (November 16, 2016 1:51:12 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (November 16, 2016 1:51:39 pm )

    Ард иргэдээ, улс төрчдөө!!! Төрийн болон хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна. Эх орондоо хайртай хүн бүхэн уншиж, тунгаан бодоцгоо!!!

  • Иргэн (November 16, 2016 1:51:58 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • bataa (November 16, 2016 2:26:05 pm )

    Nyamdorj gj hydala shydraga dvr esgegch.ene hvn Uru yu hiiwe 26 jild.zalyysig shorongor dvvrgej niigemiig shoronjyylaj orondo hyyli zasaj uurtu haystai bollo uur yum bii bilvv hvmvvse. Tgeel dandaa shantaaj tm l shydraga yum bol 7s 1 ychirig olj ug l duu.hydala shaagad ywsiin myy lalariig vhwel nair hiih yumsan. Ard tvmen T1gj vnen yuma. Erdenetiin 49s bid zvsem talh awdaggvi bsiin sh yg n.tegeel ard tvmen shoydad l nyamdorj gj gichii yanhan

  • Anonymous (November 16, 2016 3:38:45 pm )

    unen zowiig ni olooroi yamarch huuli medehgui hun eniig huuli zorchij bgaag medej bgaa shuu mongoliin ard tumen bugd tegeg bish shuu dee

  • Зочин (November 16, 2016 4:13:44 pm )

    ET- n 51 % g ezemshdeg TER 49- g xulgailsan ervvgiin elementvvdiig xaij xvleej suuj baital xoiguur n vildert yum vldej bgaa l yum baixdaa? Ireed suutsgaachixsan estoy bujignuulj egj bnada! Erevdmeer ch Ter doo!

  • Г.Батнасан (November 17, 2016 9:40:32 am )

    М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар ухаантай л бол Энхтүвшин,Нямдорж, Д.Бямбасүрэн нарыг сонсох, анхаарах ёстой. Харин тэнэг, эсвэл хуйвалдаан, луйварын хэрэгт холбоотой бол тэдэнлүү дайрч давшлах учиртай харж л байя даа.

antalya rent a car