antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2016 7 comments

Т.Аюурсайхан гишүүнд захидал илгээдэг шигээ бай л даа, Н.Баяртсайхан Ерөнхийлөгч өө

нийтлэсэн Admin

5591Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах үндэслэлийг зарим хэвлэлийнхэн түгээж эхэллээ. Дотроо 4 зүйл бүхий уг үндэслэлд:

  1. Валютын нөөцийг хууль зөрчин байж зарлахдаа буруу зарласнаас болж хөрөнгө оруулагчид хийгээд иргэдийг төөрөгдүүлсний дээр ханшид нөлөөлөхүйц мэдэгдэл хийсэн.
  2. Мөнгөний бодлогын зөвлөлөө хуралдуулалгүй Монголбанкны захирлуудтайгаа нийлж мөнгөний бодлогын хүүг 15 хувьд хүргэсэн нь ханш өсгөхөд гол нөлөө үзүүлсэн.
  3. Мөнгөний бодлогын зөвлөлд шахааны хүн томилсон нь Монголбанкны хараат бус байдалд нөлөөлсөн. Мөн мэргэжлийн хүмүүсийг халж, оронд нь улстөрчдийн шахааны хүмүүсийг томилсон нь Авлигын эсрэг хуулийг зөрчсөн.
  4. Эдийн засаг хүнд байгаа гэж хамгийн их ярьж байгаа хүн хэрнээ хамгийн их цалин, хангамж авдаг Монголбанкны ажилтнуудын цалинг 25 хувиар нэмсэн

зэргийг дурьдсан байгаа юм. Энэ талаар Монголбанкнаас тодруулга авах гэсэн боловч “Улс төрийн зорилготой асуултад хариулт өгөхгүй” хэмээснээс үзэхэд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ажилтнууддаа ам ангайж болохгүй гэдэг үүрэг даалгаврыг өгсөн бололтой. Өөрөөр хэлбэл, өөрийг нь огцруулах үндэслэл бүрдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд чимээгүйхэн сууж байна гэсэн үг. Үгүйсэн бол тэрбээр сонины хуудсаар дамжуулаад ч болтугай хариулт өгөх л байсан.

5605

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэдэн хатуу үг хэлчихсэнд нь “Та буруу бодож байна. Үүнийг чинь би дуугүй хараад сууж чадахгүй нь…” гэж ирээд л сонины тэргүүн нүүрэнд ил захидлаа хэвлүүлж байсныг мартаагүй хүн цөөнгүй байгаа гэж найдаж байна. Тийм учраас л дээрх дүгнэлтийг хийж байгаа юм. Тиймгүйсэн бол “Та бүхэн буруу бодож байна. Би уг нь ингэсэн юм…” гээд л сониноор дамжуулан ил захидал илгээх байсан биз ээ. Ингэхэд Монголбанкны Ерөнхийлөгч ч том юм аа. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд өдөр тутмын сониноор дамжуулж хариу өгдөг. Арилжааны банкууддаа иймэрхүү том байдлаа харуулдаг ч болоосой.

Эх сурвалж:Цензургүй.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (November 16, 2016 12:43:30 pm )

    Эдийн засаг ийм хүнд байхад банкны захирлаар маш чадварлаг, мэргэжлийн хүн томилох хэрэгтэй байсан шд. Даргад дуртай, мөнгөтэй хүнийг томилчоод, одоо энэ хүнийхээ, намынхаа, төрийнхөө нэр нүүрийг барах хэрэг байсан уу

  • zochin (November 16, 2016 1:26:52 pm )

    Ogtsuul.Chadahgui alban tushaal sh de.Chaddagt ni ogh heregtei.

  • ХЭ ХЭ (November 16, 2016 7:17:25 pm )

    МАН ЯАГААД МАНГАР ХҮМҮҮСЭЭР ДАРГА ТАВЬЖ ӨӨРИЙГЭЭ ХОРЛООД БНА АА?

  • Түвдэн (November 16, 2016 7:32:40 pm )

    Мэдлэг чадвар муутай гацааа нөхрийг даруй зайлуулах хэрэгтэй

  • Anonymous (November 16, 2016 8:09:42 pm )

    МАНд эднээс өөр чадвартай хүн байхгүй Харин сонгууль луйвардах муу аргыг сэтгэх тал дээр эд нар агуу бөгөөд энэ талаар АН эдний хаана нь ч хүрэхгүй байгааг ард түмэн харж байна

  • Zochin (November 16, 2016 8:27:31 pm )

    Hun buhend yum buhen taalagdah albagui shuu dee. $ – g togtbortoi bailgah geed l Tur zasgiin udirdlaguud ajillaj baigaag bid harj baina. Ajil hiij baigaa humuusiig oilgohguigeer halna , ter ternii shahaany geh meteer busdyg muulj suuhyn orond nom unshih ch yum uu yamar negen ajil hiitsgeene uu. Busdyn ner hunded haldahgui baina uu. Ardchilsan namynhan nuuts mungyg bugdiig ni zartsuulaad duuschihsanyg nuhuh gej ene zasgiin gazar ajillaj baigaag anhaarna uu.

  • enh (November 16, 2016 8:57:04 pm )

    halj solih ch yah ve? valutiin nootsoo l nemegduulehee bodotsgoo.

antalya rent a car