antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2016 2 comments

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа БНЭУ-с Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Н. Сүреш Бабутай уулзлаа

нийтлэсэн Admin

15046371_330721327286553_2033065474_nҮСХ-ны дарга А.Ариунзаяа БНЭУ-аас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Н. Сүреш Бабутай хоёр орны статистикийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. ҮСХ нь 2003 оноос эхлэн БНЭУ-ын статистикийн байгууллагатай статистикийн чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэн ирсэн.

Тус Хороо нь статистик, хөтөлбөр хэрэгжилтийн яамтай 2004 онд холбоо тогтоож, 2005 оноос хамтран ажиллах санамж бичиг байгуулах талаар БНЭУ-ын Монгол Улс дахь ЭСЯ-аар дамжуулан хоёр тал харилцан тохиролцсоны үр дүнд 2009 оны 9-р сарын 14-ны өдөр хоёр орны статистикийн байгууллагуудын хооронд статистикийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

Мөн БНЭУ-ын Олон улсын статистикийн боловсролын төвтэй 2009 онд статистикийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт Монгол улсад гарын үсэг зурж дээрх хоёр байгууллагын хамтын ажиллагаа тууштай явагдаж байна. Энэхүү ХОСБ-ын хүрээнд 3 удаагийн тусгай сургалтанд ҮСХ-ны 13 ажилтан, урт хугацааны сургалтанд 21 ажилтан хамрагдаад байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Tumurbaatar (November 16, 2016 6:12:31 pm )

    Saihan haritsaatai daruuhan argagvi sain hvnii yr sad mun bainlei ajliin amjilt hvse

  • Tumurbaatar (November 16, 2016 6:14:44 pm )

    Ariunzayadaa ubuu shigee Erunhii said bolooroi gej eruue

antalya rent a car