antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2016 17 comments

Хүүгээ халхын шоронгийн атамануудын гарт алдахаа шахсан Р.Бадамдамдин лицензийн наймаанд гаршсан нэгэн үү?

нийтлэсэн Admin

battuwshin

Өнгөрсөн сарын  9-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу  “Элчингийн хороолол”-д байрлах нийтийн орон сууцны найман давхарт мөрийтэй тоглож байсан хүмүүс рүү гэмт этгээдүүд халдаж, дээрэм хийсэн гэх хэрэг үнэн хэрэгтээ халхын шоронгийн атаманууд хийгээд Монголын улстөр, бизнесийн салбарын нэр бүхий хүмүүстэй,тэдний хамаатан садантай холбоотой хэрэг болж таараад байгаа билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин нарын хэд хэдэн хүн  тухайн газарт мөрийтэй тоглож байгаад, шош хочит Н.Ариунгэрэл нарын бүлэг этгээдүүдэд дээрэмдүүлсэн байгаа юм. Ер нь бол дээрэмдүүлээд зогсохгүй зодуулж, хутгалуулсан гэх мэдээлэл бий. Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшингийн тухайд Солонгост эмчлүүлж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгч байсан.

14826455_1738639806387562_2109063280_n

Б.Баттүвшингийн тухайд өмнө нь ч мөрийтэй тоглоомын асуудалд орооцолдож явсан нэгэн. Сануулахад 3 жилийн өмнө, тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Б.Баттүвшин  мөрийтэй тоглож байгаад цагдаагийнханд баригдсан тухай мэдээлэл дуулиан тарьж байв. Түүнийг  нэг ёсны мөрийтэй тоглоомын  донтой болсон гэдгийг нь ойр тойрных нь хүмүүс хүрээлэл дотроо бол бишгүй л дээ ярьж хэлж байдаг. Тэрчлэн өнгөрсөн сарын үйл явдал түүнийг мөрийтэй тоглоомоос хагацаж салаагүй өдийг хүрснийг гэрчилнэ.

Тэгэхээр гишүүн асан Р.Бадамдамдин эрхэм хүүгээ хар бараан юмнаас хол байлгаж дийлдэггүй бололтой юм. Ядаж байхад Р.Бадамдамдин гуай өөрөө ч бараан мэдээлэлтэй холбогдож ирсэн нэгэн.

Хүүгээ сургаж чадаагүй Р.Бадамдамдин гэж хэн бэ?

Тэрбээр 1996-2000, 2004-2008 онд УИХ-ынгишүүнээр сонгогдсон, 2004-2006 онд Төсвийн болон төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байгаад төрийн өмчит “Мон-Атом” компанийн захирлаар томилогдож байсан. Харин цөмийн хаягдлын асуудлаас болж “Мон-Атом”-ын захирал гэсэн албан тушаалаасаа хагацсан нэгэн.  Түүнтэй холбоотой анхаарал татсан мэдээлэл чамгүй бий. Түүний хүү  орос ах нарын нээж, ашиглаад 1990-ээд оны эхээр Монгол-Зөвлөлтийн гэрээгээр лацдасан гэх холимог металлын үйлдвэрийг лиценз нэрээр авч улмаар өөрийн мэдлийн “Азиадалайфарист” гэдэг компаниараа дамжуулан эл ордыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ШиньШинь” компанид худалдсан гэдэг юм билээ. Гэвч өнөө компани Монгол Улсын өчнөөн төчнөөн хуулийг зөрчөөд  хуулийн байгууллагаар шалгуулсан байдаг. Гол нь үүнд Р.Бадамдамдингийн  нөлөө асар их байсан гэх мэдээлэл эхнээсээ л байсан. Харамсалтай нь,  тэдний гадныханд зарсан гэх орд үүгээр дуусахгүй гэх мэдээлэл байдаг.  Тодруулбал, тэрбээр Хөвсгөл нутгийн хойморт байх Могойн голын нүүрсний ордоос хумсалж аваад үнэ хүргэн австраличуудад зарсан мэдээлэл гарч ирсэн. Энэ бүх үйл явдлын нууц ноёнтон нь бас л Р.Бадамдамдин гэх мэдээлэл байдаг.

“Нийгмийн толь” сонинд өгүүлэхдээ “Тэрбээр сүүлийн үед хэвлэлийн хуудсыг чимэх болсон “Хургатай хайрхан”-ыг  Австралийн “Aspire Mining” гэх компанид “зарсан” гэх асуудалд холбогдсон. Гэхдээ яг ямар арга замаар, хэрхэн зарсан болох нь тийм ч тодорхой бус ч их заль хэрэглэсэн гэдгийг онцолж буй юм. Тодруулбал, одоогоос хэдэн жилийн өмнө “Хөвсгөл нутагт Овоот гэх асар их нөөцтэй нүүрсний ордыг илрүүллээ”гэсэн мэдээллийг цацаж, түүнийг нь манайхан сүр дуултантай хүлээж авсан. Гэтэл өнөөх үйл явдлыг ухаж төнхөөд үзтэл Овоот гэх тэрхүү орд нь Хөвсгөлийн Могойн голын нүүрсний уурхайн нэг хэсэг болж таарсан ба тэр ч бүү хэл улсын нөөцөөр хөрөнгийг нь тогтоогоод ашиглахад бэлэн болгочихсон байсан юм билээ гэдгийг энэ салбарынхан өгүүлдэг. Харамсалтай нь, манайхан үүнийг дэндүү хожим мэдсэн ба өдгөө хэн гэдэг аавын хүү монголчуудыг хулхидаад эх нутгаа зарж орхисон юм бол гэх эрэлд гарсан. Гэтэл тэрхүү  эрхэм нь “Мон-Атом”-ын захирал асан Р.Бадамдамдин болоод түүний хүү байж таарч байна. Тэр ч бүү хэл тус компанийн ТУЗ-д байдаг цорын ганц монгол хүн гэх С.Ган-Очир “Манай компанийг үүсгэн байгуулсан хүмүүс дотор Р.Бадамдамдингийн хүү бий” хэмээн ярьж байж. Тэгэхээр  Монгол Улсад цөмийн хаягдал булшлах асуудалд үнэтэй хувь нэмэр оруулсан гэххэл аманд орооцолддог Р.Бадамдамдин болон түүний хүү тун овсгоотой бас мэдрэмжтэй загнаж, төрийн хөрөнгөөр 100 хувь хайгуул хийн нөөцийг нь тогтоосон Могойн голын нүүрсний уурхайн талыг Австралийн “Aspire Mining” гэдэгкомпанид зарсан байж болохоор байгаа биз. Хамгийн ноцтой нь өнөөдүүл нь ашиглалтын бус хайгуулын лицензтэй уг ордыг барьцаалан, шархаа нөхөхийн тулдтун овжин арга ашиглан АвстралийнхөрөнгийнбиржидОвоотынордыг барьцаалан IPO хийсэн гэж байгаа. Зарим эх сурвалжийн өгүүлснээр энэ нь манайхны хийж заншаад буй том луйвар, тодруулбал, талбайн нэрийг нь өөрчлөөд зарж орхидог лицензийн бохир наймаа юм гэнэ.” хэмээн бичсэн байдаг.

Тэгэхээр хүүгээ сургаж чадалгүй, мөрийтэй тоглоомонд алдчихаад байгаа Р.Бадамдамдин гэж хүн өнгөрсөн жилүүдэд энэ мэт асуудлуудад холбогдож иржээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • ZOSHIN (November 16, 2016 10:22:34 am )

    ALAAD OGOOZH

  • иргэн (November 16, 2016 10:49:00 am )

    оронгийнхон чинь хэнийг эмнэлэхээ мэднэ. тэд хэзээ ч шударга хүн рүү дайрдаггүй юм

  • zochin (November 16, 2016 10:52:12 am )

    Ah duugeeree idej uuj bgaa humuus. Bombogoriig avsan bizdee bas. Duu ni Badamdorj geed bas hamtran idej uugchiin 1. Ah duugeer ni shorond hataah heregtei shuu. Odoonoos toroos torson terbumtanguudtai temtsej ehleh bailgui. China Korea yaaj bna.

  • ЗззочиночинкочиночинзочинЗочин (November 16, 2016 11:55:21 am )

    Тэгсэн гэнэлээ, ингэсэн гэнэ лээ гээд л байхад шалгадаг улсууд нь шалгаж болдоггүй юм байх даа.

  • зочин (November 16, 2016 1:14:48 pm )

    Баттүвшин гэж новшийн банди Төрийн банкыг ч мөн самарсан даа Лалар чинь өрөөний хаалгийг кодоор онгойдог болгосон байсан шүү дээ АТГ Баттүвшинг шалгах л хэрэгтэй дээ

  • иргэн (November 16, 2016 1:17:08 pm )

    бадмаа ах энэ юу ч биш ээ маш олон лиценз хужаад зарж хөлжсөн гэдгийг хүмүүс ярьдаг шүүдээ үнэн байж таараа

  • Anonymous (November 16, 2016 1:18:17 pm )

    eh ornoo zarj hudaldsan baasnuudiig buud eh ornoosoo uravsan gedeg zuil angiar buud

  • зочин (November 16, 2016 1:53:18 pm )

    Энэ мэт лицензийн гар дамжсан найманд мэргэшсэн мөнгөний төлөө эх орноо худалдсан хүмүүсийг шалгаж хариуцлага хүлээлгэх газар байдаг юм уу? Бичиж яриад байдаг, тэд улам нууц байдалд орж даварсаар байх юм даа. Физикийн багш багш Бадамдамдин одоо ханаж цадах болсон баймаар юм.

  • Anonymous (November 16, 2016 2:14:15 pm )

    Муу новшийг гүйцээх ёстой байсан юм

  • Anonymous (November 16, 2016 3:11:45 pm )

    zahialgat bichver bna

  • Anonymous (November 16, 2016 7:20:26 pm )

    Darga tsagdaa nar n haa saigui l niileed toglood l bj bgaaa shvv dee.hen hyanahiin hen ch hyanahgui shvv dee

  • BadAMJUNAI (November 16, 2016 7:22:37 pm )

    Alaachee

  • Ачу (November 16, 2016 7:33:19 pm )

    Угааса газар шороог маань зарж баяжсан урвагчид элбэг дэлбэг шудрага эх оронч хүмүүс бор гэртээ өлөн зэлмүүн ядуучуудын хүүхдүүд траншийнд юу л болоод байндаа.Уг ёсоороо бол урвагчид цаазлуулж Монголчууд эх орондоо дураар амьдрах ёстой бусуу??Төрийг маань устгаж харийн саварт Монгол улсыг өгсөн ерөнхийлөгчөөс л эхлээд дотоодын дайснуудын нэр жагсах болоод байх шиг.Болдогсон бол урвагчдыг 2-3 үеээр нь гадгаш гарах эрхийг нь хаах хэрэгтэй байгааг хуулийнхан маань анхаараасай!

  • зочин (November 16, 2016 8:20:31 pm )

    Лиценц зараагүй жирийн ардууд өлөн зэлмүүн ч өвчин зовлон багатай мөрөөрөө өдөр хоног өнгөрөөх тавилантай. Луйварчингууд үйлийн үрээ үүрээд тоглоомонд донтож эрүүл мэндээ алдан эмчилгээнд Солонгос явж олсон луйвардсанаа алдаж асгах тавилантай ажээ. Тиймээс мөнгөнд буруу гараар шунавал ийм л юм болно. Дорлигжав, Батхүүгийн дүүгийн хүүхэд 2 яалаадаа. Жирийн зөв яваа ардын хүүхдэд тийм зүйл тохиолдохгүй ээ.

  • unench (November 17, 2016 8:47:38 am )

    burhan gez baibal gesgeene

  • Zochin (November 19, 2016 8:06:49 am )

    eh ornoo hudaldaj bayjaad vliin vr vr hvvhdiin togloomd dontuulah. Yuch bish ami nasandn tsiwtei vhliin muuugaar hulgaich nar vhneeee

  • mogi (November 20, 2016 8:13:06 pm )

    elbegdorjiin naiziig muu uher mongolchuud ta nar yah yum zugeer 20000 -gaa gudraad hebdej bai

antalya rent a car