antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2016 9 comments

Иргэдээ “шулж” ирээдүйгээ өнгөлдөг Скаймедиа

нийтлэсэн Admin

1479172033582a5fc184005 “Скаймедиа” “Ирээдүйг өнгөлнө” гэх сүржин уриатай ч хачир дээрээ өөрсдийгөө өнгөлж буй “Скаймедиа”  хэрэглэгчдийнхээ зэвүү дургүй хоёрыг ёстой л зэрэг хүргэж байх шиг байна. Үнэ болон хэрэглээнийхээ төлбөрийг нэмсэн эсэхээ олон нийт байтугай хэрэглэгчиддээ ч тодорхой мэдээлэлгүй сэм сэмхэн, бага багаар бүхнийг амжуулаад байгаа нь хэвлэлийнхэн болон хэрэглэгчдийнх нь хараанаас мултарч чадсангүй.

 Тэд өмнө нь  төхөөрөмж болон суурь хураамжаа нэмж 195 мянган төгрөг болгосон. Харин 11 сарын 1-нээс эхлэн хэрэглээний багцуудаа шинэчиллээ гэх малгайн дор сэмхэн ТӨЛБӨРӨӨ НЭМЖ  хэрэглэгчдийнхээ эрх ашгийг зөрчиж эхэллээ.

 Тодруулбал, “Энгийн багц буюу 28 мянган төгрөгийн багц”, “Үндсэн багц буюу 36 мянган төгрөгийн багц”, “Онцгой багц буюу 48 мянган төгрөгийн багц”, “Төгс багц буюу 76 мянган төгрөгийн багц” гэгч дөрвөн төрлийн багцыг хэрэглэгчиддээ санал болгож эхэлжээ. Үүнийг лавшруулан судалж үзэхэд нөгөө гайхал “Скаймедиа”-гийнхан чинь таныг хүсээгүй байхад, үзээгүй сувгийн төлбөрийг танаас автоматаар 3 мянган төгрөг илүү завшиж байгаа юм.

Хэрэглэгч би спорт сонирхдоггүй. Тиймдээ ч SPS сувгийг худалдан авч үздэггүй. Гэтэл сарын хэрэглээ багц дээр минь 3000 төгрөг нэмж, SPS сувгийг хүчээр “шахчихаж”. Яагаад би үзэхгүй сувгийнхаа төлөө 3000 төгрөг нэмж төлөх ёстой гэж.Гэтэл “Скаймедиа”-гийн балаг үүгээр ч дууссангүй. Хэрэглээний хязгаар, багц гэдэг хачирхалтай зүйлийнхээ “ачаар” интернэт хэрэглэгчдийнхээ хэрэглээг бүрэн дүүрэн “хазаарлаж” 200GB болгожээ.

Мөн фэйсбүүк дэх ээжүүдийн “Мommy central” группд “Скаймедиа”-гийн ухраах үйлчилгээтэй холбоотой бас нэгэн гомдол тавигдсан байна. Тодруулбал, ухраах үйлчилгээг авч болох сувгууд нь гэнэт л нэгээр багасаж тухай нэгэн ээж бухимдан бичжээ.

Скаймедиа  хэрэглэгчиддээ үнэ, төлбөртэй хамааралтай бүхий л мэдээллээ цаг тухайд нь ойлгомжтой танилцуулаагүй нь  хэрэглэгчдээ хуурч байгаагийн нэг том жишээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • oldokh (November 15, 2016 1:37:33 pm )

    lnozov medeelel bna oneheet tiim suurin utasgoi baihad utasni oniig huraajindaa oruulj avdag tegeed utas taviulj bolno hutaamj avahgoi gej hudlaa huurdag mon nohoj oseh erhee hasuulah geheer ene sariig bodchison geed hadaj ogohgoi mongo olohiin toloo bidniig hohirooj bna hereglegchiin erh hamgaalah gazar medegdeh hetegtei bna

  • zochin (November 15, 2016 2:13:51 pm )

    Univision shig data hyzgaartai boltsin mu

  • batnaa (November 15, 2016 2:30:20 pm )

    muu arga hereglej bnadaa huurhii heregiegchgui boloj baij oilgoj amaa barih biidee

  • зочин (November 15, 2016 5:04:58 pm )

    скаймедиа балай болсон шүү дээ. ухраах үйлчилгээг хэд хэдэн сувгаар хаасан асуухаар ачааллаа дийлэхгүй байгаа учир хассан гэсэн тайлбар өгнө. тэгсэн хирнээ ухраах үйлчилгээг төлбөртэй болгож 3000 төгрөг болгосон. за тэр интернет нь гацна, тасрана асуудал ихтэй шүү дээ. үнэн алиа тэгсэн хирнээ төлбөрөө бүтэн авна энэ мэт асуудал их байна. төрийн холбогдох байгууллагууд ажлаа хийгээчээ гэж хэлмээр байна

  • sky (November 15, 2016 8:31:59 pm )

    Skymedeeg shalgax xeregtei unexeer shulj bn mergejliin shalgalr oruul

  • bataa (November 15, 2016 8:34:41 pm )

    Duudlaga uguxuur irexgui sport tsubag abaagui baixad dur medej oruulaad mungu abna asuuxaar anduursan bn ene baiguulgiig shalgax xeregtei

  • bataa (November 15, 2016 8:38:17 pm )

    Gadaadiin tsubguudaas ymarch xeregtei tsubag alga xurtsaanaas umnu tulburuu tulbul 5% xungulnu gesen shal xudlaa sar bur abdag mungu n xebeeree

  • baatar (November 16, 2016 7:03:28 am )

    sky iig har boh soljeend 30 aar yarina gej surtchilchihaad hudlaa bainalee sh dee bi 10 myangaar negj avsan chin 40heveeree baina lee hudlaa helj irgediig toiroldooldgee boli

  • zochin (November 16, 2016 7:28:16 am )

    shalgadag gazar ni yaraltai shalgaarai sky mediag

antalya rent a car