Грэммийн шагналт дуучин Пинк хоёр дахь хүүхдээ хүлээж буй гэж цахим сүлжээгээрээ мэдэгдлээ. Түүний том охин Уиллоу Сейж Харт таван настай бөгөөд ээж охин хоёр цагаан даашинз бор малгайгаар ижилсэн гоёж, охин нь эхийнхээ хэвлийд дүүдээ дотно байдлаар тэвэрсэн зургаар Пинк шүтэн бишрэгчиддээ бэлэг барьжээ.
Тэрбээр 2006 онд мотоциклчин Кэри Харттай хуримласан бөгөөд үр хүүхэд, гэр бүлийг амьдралынхаа хамгийн чухал зүйл гэж тодорхойлсон дуучин Пинк өдгөө 37 настай.
Түүний охин Уиллоу тавхан настай ч рок эцэг эхийн охин гэдгээ харуулж бага насныхны дунд зохиогдсон дугуйн уралдаанд оролцож гуравдугаар байрт шалгарсанд эцэг Кэри Харт бахархаж байсан билээ. Сонирхуулахад мотоциклийн тамирчин Кэри Харт ногоон хоолтон юм.
И.Мөнхцэнгэл
Холбоотой мэдээ
Comments are closed.