antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2016 Comments are off

АН-ын ҮЗХ ханцуй доторх наймааны талбар уу?

нийтлэсэн Admin

224442458188c059bd7051

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо маргааш 15:00 цагт хуралдана гэсэн товтой байгаа. Сонгуулиас хойш шинэчлэл ярьж байгаа тус намын олон гишүүд уг хурлыг тэсэн ядан хүлээж байгаагаа хэлцгээж буй. Ямар ч байсан хуралдаанаар  намын шинэ дүрмийг хэлэлцэнэ, 12 дугаар сарын 6-нд болох Ардчилсан намын Их хурлын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдах байх гэсэн зүйлийг гишүүн асан Б.Гарамгайбаатар  хэлж байна.

Ардчилсан намыг шинэчлэх ёстой гэж үзэж байгаа хүмүүсийн тухайд ч байр сууриа илэрхийлцгээж байгаа. Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийхөн АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж шаардлага өргөн бариад байгаа.  Тэд АН-ын дүрмийн төслийг институт, АН доторх фракц, зарим гишүүд боловсруулж байгаа гэж хэлцгээж байна. Тус хөдөлгөөний зүгээс АН-ын удирдлагуудад хандаж дараах шаардлагуудыг тавьсан.

АН-ын үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгийн бүтцийн төслийг яаралтай ҮЗХ-гоор батлуулах, АН-ын дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тавих шаардлагыг ил болгох, АН-ын дүрмийн шинэчлэлийг хэлэлцүүлэх журмыг батлах,   АН-ын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүтцийн төслийг яаралтай бэлэн болгох,  АН-ын Их хурлын төлөөлөгчдийг сонгох журмын төслийг батлах,   Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний боловсруулсан намын шинэчлэлийн үзэл баримтлалыг ҮЗХ-гоор батлуулахыг шаардаж байгаа аж.Тус хөдөлгөөний зохицуулагч С.Эрдэнэболд хэлэхдээ   ҮЗХ-гоор өөрсдийн ханцуй дотор наймаалцсан дүрмийн төслийг авч ирээд зүтгүүлэх юм бол бид эсэргүүцнэ. Тиймээс дүрмийг төслүүдийг ил болгох хэрэгтэй гэж байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car