antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2016 7 comments

“Оюутолгой” ХК-ийн борлуулалтын орлого ханшид нөлөөлдөг үү?!

нийтлэсэн Admin

oyutolgoi_0215-Оюутолгой компани борлуулалтаа ам.доллараар хийдэг бөгөөд ажилчдын цалин тавих, татварын орлого тушаах мөчлөг дээрээ ихээхэн хэмжээний ам.долларыг төгрөгөөр худалддаг байна. Ингэхдээ ам.доллараа шууд зах зээлд арилждаг бөгөөд ам.доллар хомсодсон энэ үед арилжааны банкууд Оюутолгой компанийн орлогыг авахын тулд өрсөлдөн үнэ хэлж, ханшийг хөөргөддөг гэх-

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагуудад ам.долларын ханш огцом өссөнд чухам юу нөлөөлснийг эх сурвалжууд өөр, өөрсдийнхөөр тайлбарлаж байна. Сүүлийн саруудын ханшийн хэлбэлзэлд Сангийн сайдын мэдэгдлүүд шууд нөлөөлсөн гэж УИХ-ын нэр бүхий гишүүд, албаны хүмүүс буруутгаж байгаа нь илэрхий үнэн ч гэлээ эдийн засагчид монгол төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсны суурь шалтгаан урт хугацаанд үргэлжилсэн макро эдийн засгийн буруу бодлоготой холбоотой гэж дүгнэж байна. Тасралтгүйгээр төгрөгийн ханш унаж байгаа нь олон жил ужгирсан буруу бодлогын үр дагавар боловч сүүлийн хоёр хоногт ажиглагдсан ам.долларын ханшийн гэнэтийн өсөлт чухам юунаас үүдэв гэдэгт одоогоор Монголбанкнаас бусад албаны эх сурвалжууд тайлбар мэдэгдэл хийгээгүй байна.
Тэгвэл баасан гараг буюу 11 дүгээр сарын 11-нд Монголбанкнаас гаргасан хэвлэлийн мэдэгдэлд “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хоногуудад огцом сулраад байна. Үүнийг Монголбанк тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, ойрын хугацаанд санхүүжилтийн асуудал шийдэгдэхээр байна. Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Ханшийн гэнэтийн өөрчлөлтийн шалтгааныг тодорхой тайлбарлаагүй уг мэдэгдлээс үзвэл Монголбанк “хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй” үзэгдэл гэж үзэж байгаа бөгөөд цаашид гаднаас авах зээл, санхүүжилтэд найдаж байгаагаа ил тод илэрхийлжээ. Тэгэхээр уг мэдэгдлийн цаана “валютын нөөц хомсдоод байна шүү” гэсэн дохио агуулагдаж буй бололтой.
Гэнэтийн хэлбэлзэл үүссэн дээрх өдрүүдэд арилжааны банкууд ам.доллар худалдахгүй байсан бөгөөд үүнийг дагаад эрэлт бий болоод ирмэгц ам.долларын ханш 2600 хүртлээ огцом өссөн гэж хэлж болно. Харин банкууд яагаад ам.доллар худалдахгүй байсан бэ гэдэг асуултад “тэдэнд $ байгаагүй” гэдэг энгийн товч хариултыг өгмөөр байна. Хэд хэдэн арилжааны банкуудтай холбогдон тодруулахад ам.доллар байгаагүй, эсвэл нөөц бага байсан гэх хариултыг өгч буй юм.
Яг энэ үед гаргасан Монголбанкны мэдэгдэлд ч мөн “ойрын хуга­цаанд санхүүжилтийн асуудал шийдэгдэхээр байна” гэж дурдсан нь валютын нөөц “бага байна шүү” гэсэн утгаар уншигдаж байгааг анзааржч болно. Мөн өөр нэг баримт гэвэл өнгөрсөн долоо хоногийн мягмар, пүрэв гарагт болсон валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк арилжааны банкуудын ирүүлсэн ам.долларын хүсэлтийг хангаагүй буюу дуудлага худалдаанд дараалан оролцоогүй юм. Мөн өмнөх долоо хоногийн пүрэв гарагт нь ч Монголбанк арилжааны банкуудын ам.доллар худалдан авах хүсэлтийг хангаагүй. Үүнээс үүдээд ам.долларын нийлүүлэлт зах зээлд хомсдож, үүнийг дагаад ханш огцом хэлбэлзсэн гэх шууд шалтгаан харагдаж байна.
Монголбанкинд арилжааны бан­куу­­даас 11 дүгээр сарын 01-нд 46 сая, 03-ны өдөр 56 сая, 08-ны өдөр 62 сая, 10-ны өдөр 71 сая ам.долларыг тус тус худалдан авах санал ирсэн байх бөгөөд эндээс харвал эрэлт долоо, долоо хоногоор, цаашилбал өдөр өдрөөр нэмэгдэж байж. Харин эдгээр эрэлтийг Монголбанк хангаж чадаагүй бөгөөд ханшийн огцом хэлбэлзэл үүссэн өнгөрсөн баасан гарагт 2490 төгрөгийн ханшаар 72.4 сая ам.долларыг арилжааны банкуудад худалдсан байна.
Ханшийн огцом савлагаатай холбоотойгоор эх сурвалжууд өөр өөрсдийн дүгнэлтийг тэрчлэн хардлагыг хэлж байгаагийн нэг нь арилжааны банкууд зориудаар эрэлт үүсгэн ханшийг өсгөж, дараа нь үүнийгээ ашиглан нэг, хоёрхон хоногт амжуулан ашиг хийж авдаг гэх хардлага. Эс бөгөөс банкаар биш хар захаар дамжуулан арилжаа явуулж, санамсаргүй савлагаанаас ашиг олдог гэх шүүмжлэл хүчтэй сонсогддог. Харин арилжааны банкуудын албан эх сурвалжууд арай өөр үндэслэлүүдийг хэлж байгаа бөгөөд тэдгээрээс хамгийн онцолмоор хүчин зүйл нь Оюутолгой компанийн борлуулалтын орлоготой холбогдож буй юм.
Оюутолгой компани борлуулал­таа ам.доллараар хийдэг бөгөөд ажилчдын цалин тавих, татварын орлого тушаах мөчлөг дээрээ ихээхэн хэмжээний ам.долларыг төгрөгөөр худалддаг байна. Ингэхдээ ам.доллараа шууд зах зээлд арилждаг бөгөөд ам.доллар хомсодсон энэ үед арилжааны банкууд Оюутолгой компанийн орлогыг авахын тулд өрсөлдөн үнэ хэлж, ханшийг хөөргөддөг гэх. Нэг үгээр хэлбэл, Оюутолгой компани аль илүү ханш хэлсэн арилжааны банкинд ам.доллараа худалддаг нь үнийг өсгөдөг аж. Монголбанкнаас зарласан тухайн өдрийн ханш 2470 байлаа гэхэд тус компани үүнээс аль илүү ханш хэлсэнд нь худалдана гэсэн үг. Зарим эх сурвалж Оюутолгой компани 45 хоног тутамд тооцоо хийдэг, үүний өмнөх өдөр ханш өсдөг гэж мэдээлдэг. Мөн УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Оюутолгой компанийн өнөөг хүртэл хийсэн 8-10 тэрбум ам.долларын гүйлгээний 20-30 хувийг нөөцөндөө авч үлдэх боломж байв. Оюутолгойн гэрээг хийх үед мөнгөний урсгалаа явуулах хоёр банкны нэр, дансыг заачихсан байсан. Тэр үед бид 2А эсвэл 3А зэрэглэлтэй банкны салбарыг нээчихсэн бол болох байсан” гэж бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр ярьж байв.
Тэгвэл өнөөдөр Оюутолгой компани Монголын зах зээлд ам.доллар нийлүүлэгч, нөгөө талаар үүнийгээ ашиглан ханш тогтоогч, хөөргөдөгч нэг том хүчин зүйл болчихсон яваа юм биш биз?! /Жич: 2012 оны долдугаар сарын 1-нээс хойш ам.доллар 1046 төгрөгөөр буюу 78% өсөөд байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Иргэн (November 14, 2016 10:23:04 am )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (November 14, 2016 10:23:20 am )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Оюутолгойн төсөл Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (November 14, 2016 10:23:46 am )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Иргэн (November 14, 2016 10:24:07 am )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Anonymous (November 14, 2016 5:42:22 pm )

    ОЮУ ТОЛГОЙН АМ.ДОЛЛАРЫГ МОНГОЛБАНК ГАНЦ Л АЛБАН ХАНШААРАА ХУДАЛДАЖ АВАХГҮЙ ЯАХААРАА АРИЛЖААНЫ БАНКУУДАД ХУДАЛДАЖ АВАХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН ЮМ БЭ? ТӨВ БАНК НЬ ХУДАЛДААД АВЧИХАД Л ХАНШ ХӨӨРӨГДДӨГ АСУУДАЛ БАЙХГҮЙ БОЛОХ БИШ ҮҮ. АЯГҮЙ БОЛ ТЭНЭГ МАХАН ТОЛГОЙНУУД ГАДНЫХАНТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХДАА ТИЙМ ЮМ ХИЙСЭН БАЙХ Л ДАА. ТЭНЭГҮҮД.

  • zochin (November 15, 2016 5:23:20 am )

    Bayalgii ni avaad hanahgui bas dollariin hanshin deer ajillana.mongold ezen bna uu

  • цочин (January 07, 2017 3:48:31 pm )

    оюун төлгөй монголиин нутаг тэвсгэрт ажил үйлчилгээ явуулаж байж ямар элэгүй ажилдаг юм бэ лууварчин дарга нараас болж байна яаж энэ луувирчидаас салдаг юм байгаа юм дандаа гадны захаалгаар ажилна монгол хүн өлсөнүү януу хамаагүй өөрснөөл баян байвал

antalya rent a car