antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2016 Comments are off

Цасан шуурганд төөрсөн таван иргэнийг эсэн мэнд олов

нийтлэсэн Admin

sfefНийслэлийн Онцгой байдлын газарт цаг агаарын нөхцөл байдлын улмаас эрэн хайх, аврах ажиллагааны гурван дуудлага ирж албан хаагчид шуурхай ажиллалаа. Тухайлбал, Багахангай дүүргийн нэгдүгээр хороо, дүүргийн төвөөс таван км зайтай Алсын худаг гэдэг газар иргэн 45 настай, эрэгтэй малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 16:02 цагт өгснөөр аврагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:27 цагт  Алсын худаг газраас 5 км зайтай БХД-ийн нэгдүгээр хороо, Өндөр толгой гэдэг газраас 500 гаруй бог малтай төөрсөн байсныг эсэн мэнд олж ар гэрийн хүмүүсд хүлээлгэн өгчээ. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын дөрөвдүгээр баг,  Багахангай дүүргээс 10 км зайтай Үнэгтэй энгэр гэдэг газар иргэн 35 настай, эмэгтэй малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 18:08 цагт өгснөөр мөн хэлтсийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21:00 цагт Үнэгтэй энгэр гэдэг  газраас  есөн км зайтай тус аймгийн Баян сумын 3 дугаар баг, Хэхэрийн хоолой гэдэг газар 1000 гаруй бог малтай төөрсөн байсныг эсэн мэнд олж нөхөрт нь хүлээлгэн өсгөн байна.

Төв аймгийн Баян сумын нэгдүгээр багийн Санд гэдэг газраас Багахангай дүүргийн төврүү явж байсан гурван иргэн төөрсөн, автомашины шатахуун дуусан гэсэн дуудлагыг 21:50 цагт өгснөөр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:30 цагт төв аймгийн Сэргэлэн сумын гуравдугаар баг, Даац гэдэг газарт 39 настай, эрэгтэй, 38 настай, эмэгтэй, 51 настай, эрэгтэй нарыг Вонго загварын автомашины шатахуун дуусч, төөрсөн байдалтай байсныг эсэн мэнд олж аюулгүй газар хүргэсэн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car