antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2016 Comments are off

“Дачин”-д эзлэгдсэн Матад суманд хэзээ хот сүндэрлэх вэ

нийтлэсэн Admin

147908456958290a19a40e21959 онд газрын тос боловсруулах үйлдвэрийг түшиглэн байгуулагдсан БНХАУ-ын Дачин хотод өдгөө 3 сая хүн амьдарч байна. Харин Дачингийн боловсруулах үйлдвэрт 300 мянга орчим хүн ажилладаг. Хотынхоо нийт хүн амын аравны нэгийг ажлын байраар хангасан гэсэн үг. Тэгвэл Дачингийн охин компани үйл ажиллагаа явуулж байгаа Матад сум өнөөдрийг хүртэл бахь байдгаараа байна.

БНХАУ-ын төрийн өмчит Дачин компани 2006 онд Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тосны 19, 21 дүгээр талбайд олборлолт хийх лицензийг Канадын “Соко” компаниас шилжүүлэн авсан байдаг. Засгийн газар хоорондын гэрээнд тус талбайд 25 жил олборлолт хийхээр заасан байгаа. Гэрээний хугацаа дууссанаас хойш тус бүр таван жилээр хоёр удаа, нийт 10 жилээр гэрээг сунган ажиллаж болохыг ч тусгасан байдаг. 35 жил бол бүхэл бүтэн хот байгуулж амжих хугацаа.

Эрдэнэт хот гэхэд л 38 жилийн өмнө Эрдэнэт уулын зэс баяжуулах үйлдвэрийг түшиглэн байгуулагдаж, өдгөө Монгол Улсын хоёр дахь том хот болтлоо хөгжөөд байгаа. Тэгвэл Тамсагийн сав газарт Дачин шиг эсвэл Эрдэнэт шиг том хот байг гэхэд Бор-Өндөр шиг суурин байгуулж яагаад болохгүй гэж? Өнөөдрийн байдлаар Матад сум болон тус сумын 4 дүгээр багийн 20 хүрэхгүй өрхийг гэрэл цахилгаанд холбож, Тосон-Уулын 19-р талбайгаас Баянхошууны хилийн боомтын чиглэлд 104 км хатуу хучилттай авто зам тавиад байна.

147908458458290a286c191

Төв оффис болон ажилчдын байрнууд нь бүгд тохижуулсан чингэлэг. Дотор нь орж үзэхэд зарим нь тохь тухтай, цэвэрхэн, дулаахан байхад эхүүн үнэртэй, бохир заваан орчин ч бас угтана. Энэ бол компани гэхээс илүүтэй тэнд амьдарч байгаа хүмүүсийн хувийн зохион байгуулалт, ариун цэврийг сахих байдалтай холбоотой. Харин бүх чингэлгийг тениэр халаадаг тул тэнд ажиллагсдын уушги эрүүл байх баталгаагүй байгаа юм. Тамсагийн сав газар нь ерөнхийдөө говирхуу, цөлжсөн газар. Гэтэл тэнд ядаж ажилчдын амьдардаг байрнуудын эргэн тойронд нэг ширхэг ч тарьсан мод алга. Энэ бол тийм ч их хөрөнгө мөнгө зарахааргүй ажил ч сэтгэл, санаачилга дутагджээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хот байгуулах ажлыг Бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгасан эсэхийг АМГТГ-ын ашиглалтын хэлтсийн дарга О.Энхбаяраас тодруулахад “1993 онд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнд орон нутгийг хөгжүүлнэ, барилга байшин барина гэсэн заалт байхгүй. Ер нь бол газрын тосыг дагаад хот байгуулдаг нь дэлхийн жишиг. Гэхдээ манайд ашиглалтын үйл ажиллагаа эхлээд дөрөв, тавхан жил өнгөрч байна. 2017 онд ажилчдын орон сууц барихаар төлөвлөсөн байгаа. “Петрочайна”-гийн хувьд бидний шаардлагын дагуу ажилчдын орон сууц барих ажлыг яаралтай эхлүүлэх гэж байсан ч зураг төслөө хятад хэл дээр гаргасан байсан. Монгол хэл дээр хийх шаардлага тавьснаас энэ асуудал сунжирсан. Харин хот байгуулалтын тухайд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ашигт малтмалын лиценз эзэмшигчид тухайн орон нутагт өөрсдөө мэдээд хандив тусламж өгдөг бол газрын тосны хувьд Бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг тал нь Монгол Улсын Засгийн газар байдаг учраас ЗГ-ын зөвшөөрөлгүйгээр аливаа бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх, хандив тусламж өгөөд байж болдоггүй юм. Өнгөрсөн хугацаанд “Петрочайна Дачин Тамсаг” компани Монгол Улсын төсөвт 950 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Газрын тосны тухай хуульд заасны дагуу энэ орлогын 30 хувь нь Орон нутгийг хөгжүүлэх санд ордог. Тэндээс газрын тостой, тосгүй бүх аймагт хуваарилагдан очиж байгаа.” гэсэн юм.

Газрын тос боловсруулах үйлдвэр манайд байгуулагдах уу

Хот байгуулалтаас гадна нэгэнт олборлох орд газар нь байхад түүнийг түшиглэсэн боловсруулах үйлдвэр байгуулах асуудал мөн л шийдэгдэхгүй байсаар хэд хэдэн төрийн нүүр үзлээ. Тамсагийн сав газар дахь хоёр талбайн нөөц 41 сая тонн хэмээн тогтоогдсоноос одоогоор 4.8 сая тонныг нь олборлоод байна. Манай улсад газрын тосны 24 орд бүртгэгдсэнээс Тосон уулын 19, Тамсагийн 21, Дорноговь аймгийн Доншингийн талбайд олборлолт хийгээд эхэлчихсэн. Бусад нь хайгуулын шатандаа явж байгаа. Дээрх гурван талбайгаас жилд олборлох газрын тосны хэмжээ 1 сая тоннд хүрээд байна. Гэхдээ жилд дор хаяж 1,5 сая тонн тос олборлож байгаа нөхцөлд боловсруулах үйлдвэр байгуулах нь ашигтай байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Удахгүй Галбын 11, Хөхнуурын 18-р талбайгаас олборлолт хийж эхлэх гэж байгаа юм байна. Тэгэхээр манай улсад газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах бүрэн боломжтой гэж үзэж болох юм.

19, 21 дүгээр талбайгаас олборлон экспортолж буй газрын тос нь БНХАУ-ын түлш шатахууны хэрэгцээний 60 хувийг дангаараа хангадаг “Дачин” корпорацийн түүхий эдийн арав орчим хувийг хангадаг гэсэн албан бус мэдээлэл байна. Эндээс үзвэл манай газрын тосны нөөц тийм ч бага биш гэдэг нь харагдаж байгаа юм. Газрын тосноос хаягдал гардаггүй, тос, хий, дизель түлш, бетум гээд бүгд ашиглагддаг. Гэхдээ хэдий чинээ том үйлдвэр байгуулна, төдий чинээ хаягдал бага гарч, тэр хэрээрээ нэгж бүтээгдэхүүнд ногдох өртөг хямдардаг аж.

Э.Ирэхбаяр

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car