antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2016 5 comments

“Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн даргад хариуцлага тооцжээ

нийтлэсэн Admin

147634514257ff3d3630630

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс анхан шатны эмнэлэг төлбөр, хураамж авсан асуудлыг судалж, нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ.

Тус төв нь дотоод журамдаа иргэд, үйлчлүүлэгчдээс 13 төрлийн төлбөр, хураамж авахаар заасан бөгөөд төлбөрт үйлчилгээг байгууллагын дотоод журмаар зохицуулсныг хянан үзэхэд АМ-13 дугаар маягт, эмчлүүлэгчдийн картыг иргэдэд 500 төгрөгийн төлбөртэй хүргэж байгаа нь Эрүүл мэндийн сайдаас баталсан нийтлэг үйлчилгээ үзүүлэхэд төлбөр авахыг хориглох журмыг зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга эрх хэмжээгээ хэтрүүлж Эрүүл мэндийн сайдын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Дээрх асуудлаар Авлигатай тэмцэх газраас холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар хандсаны дагуу нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар хууль зөрчсөн буруутай этгээдэд сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zochin (November 14, 2016 9:48:56 am )

    zazzzz bolij uz ATG. Emiin ulzii den companytai, hugjliin banknii 2 terbumiin zeelee tulj chadahaargui orlogotoi gj meduulsen hogtsetsegiig yaj ch chadahgui bj bolij uz showdahaa

  • zochin (November 14, 2016 10:37:42 am )

    bayngol eruul mendiin tuviin darga ni uchnuun yum idej bhad yu ch helehgui bj neg muu kart zarahad ch yostoi bolij uz atg

  • zochin (November 14, 2016 12:11:45 pm )

    harin tiin Urhiin EMT-vvd sanhvv gej ineedtei bdag sh dee tegeed l kartaa. 13-aa 500-gaar uguu biz yadiin be ymar 5000-gaar ugch bga bish

  • Anonymous (November 14, 2016 9:08:06 pm )

    акулууда ячиж яадахгүй ичсэн хүн хүн ална гэж булан тохой шиншэлсэн АТГ онигоо.өрхийн эмнэлэг маягт худалдаж авдаг мөнгөө эргүүлж авч????? ашгийн бус байгууллага гэнэ дээ

  • зочин (November 15, 2016 10:23:34 am )

    Баянгол эрүүл мэндийн төвийн дарга нь их идэж ууж байна, гэсэн хэл ам тасрахгүй юм даа, шалгаж болдоггүй л юм байх даа

antalya rent a car