“Эрдэнэт”-ийн асуудлаарх Засгийн газрын нууц хуралдааны протокол ил болж, Худалдаа хөгжлийн банкны удирдлага өндөр оролцоотой байсан нь харагдаж байгаа. Харин О.Орхон гэж захирал Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцохдоо уг асуудлыг Худалдаа хөгжлийн банктай холбож ярихаа болимоор байна гэж томроод байсан. Гэтэл хуралдаанд оролцсон хүмүүсийн жагсаалт дотор:
О.Орхон – Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал,
М.Мөнхбаатар – Худалдаа Хөгжлийн Банкны зөвлөх,
Ц.Пүрэвтүвшин – Худалдаа Хөгжлийн Банкны хуульч гэсэн гурван хүний нэр бичигдсэн байгаа юм.Түүнчлэн О.Орхон Эрдэнэтийн гол худалдан авагч, хөрөнгө оруулагч нь Худалдаа Хөгжлийн Банк, “Ти Ди Би Капитал” компани гэдгийг өөрөө хэлснийг протоколтой танилцсанаар уншигч та нүдээрээ харсан.
Тэгвэл Худалдаа хөгжлийн банк энэ засгийн үед Эрдэнэт дээр дахин ялалт байгуулаад байх шиг байна. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн шинэхэн гишүүд тус үйлдвэрийн үйл ажиллагаатай инээд хөөр баяртайгаар танилцаж яваа мэдээг Үндэсний телевиз дамжуулав. Ер н бол Засгийн газар, эрх баригчид асуудлыг сүртэй гэгч нь ярьж байгаад шуударч ойлголцох хэмжээндээ хүрсэн бололтой.
Сануулахад, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрдэнэтийн асуудлыг ярилцах үед О.Орхон гэж өөртөө хир халдаахгүй байсан. Ц.Нямдорж хэлэхдээ “-Үүний цаана байгаа нууц хүнээ гаргаад ир. Үхэхээсээ наана тэр хүнийг чинь үзмээр байна. Тэр Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг чинь Монголын ард түмэн үзэг л дээ. Энэ ганц Эрдэнэт үйлдвэрийн асуудал биш. Бизнесийн ийм бүлэглэл төрийн толгойд гарч, хүссэн бүхнээ хийдэг болох уу гэсэн асуудал яригдаж байна. Ер нь бид өмнө нь Худалдаа хөгжлийн банкнаас долоон дор засгийн газартай байсан юм байна гэдэг нь өнөөдөр ойлгогдлоо. “Ростех”-ээс нэг бичиг явуулснаар Монголын засгийн газар бүх шаардлагыг нь биелүүлсэн байгаа юм. Ингэж болох уу. УИХ-аас бүрдэх ажлын хэсэгт АН-ын гишүүдээс оруулсан нь дээр. Дээр нь О.Баасанхүү, С.Жавхлан нарыг ч оруулах хэрэгтэй. Монгол хүний сэтгэлээр улстөржилгүй энэ асуудлыг шийдмээр байна. Орхоон, чи их том байна аа. Цаанаа том хүчтэй болохоор чи ингэж чанга дуугарч байгаа юм” гэж байсан юм.
Үнэхээр ч О.Орхоны ар том гэдгийг Ч.Сайханбилэгийн хэлж ярьж байгаа зүйлсээс харж болно. Ч.Сайханбилэг хэлэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх боломжийн талаар Засгийн газар, төрийн эрх мэдэлтнүүд огт бодоогүй байхад Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ОХУ-ын “Ростех” улсын корпорацитай ярилцсан байсан бөгөөд тус корпорациас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шаардлагаас үүдэн Засгийн газар богино хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай болсон. Үүний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК бүхэлдээ Монголын талд шилжиж ирсэн” гэж байсан. Тэгэхээр О.Орхоны ар талд байгаа том хүмүүс Оросуудаар Монголын Засгийн газарт шахалт үзүүлж гэж л ойлгогдож байна.
ХХБ-ны захирал О.Орхон эхлээд ярихдаа 400 сая долларын үнэтэй гэрээний 200 сая доллар дээр нь компани өөрөө санхүүжилтээ гаргаж, 200 сая долларыг нь ХХБ босгосон. ХХБ бол санхүүжүүлэгчдийн нэг.Мөнгө шилжсэн, хоёр талын Засгийн газрын түвшинд хэлцлээ зөвшөөрч, хийгдсэн. Хувьцаа ч мөн адил шилжсэн байгаа. Бид буруу юм хийсэн гэж бодохгүй байгаа гэж байсан бол сүүлдээ “Бүх санхүүжилтийг манай Худалдаа хөгжлийн банк босгосон. Гадны дотны компаниудаас зээл авсан зүйл бол байгаа. Өөрийн хөрөнгөө ч нэлээд сайн оруулсан.” гэж ярьсан.
Гэтэл нөгөө “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар гэж нөхөр ярихдаа “Санхүүгийн зөвлөх компаниар TDB-ийн охин компани TDB capital-ийг авч ажилласан. Яагаад гэвэл Монголд TDB capital шиг ийм туршлагатай компани үнэнийг хэлэхэд цөөхөн. Тийм учраас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийсэн. Үүнийг олон нийт ХХБ-аа төлөөлж ярьж байна гэж ойлгосон байх. О.Орхон TDB capital гэж зөвлөх компаниа төлөөлж ярьсан гээд байдаг. Тэгвэл хууль зүйн байнгын хорооны хуралдаанд О.Орхон захирал оролцож үгээ хэлэхдээ 400 сая долларын 200 саяыг нь босгосон уу, бүгдийг нь босгосон уу гэдгээ хэлээгүй. Томорч пээдийсээр байгаад таарсан.
Тэгвэл тэрбээр томорч пээдийсэн чигээрээ шинэ Засгийн газартай бас ойлголцож, тохиролцсон байх магадлал өндөр байна. Том хүн гэж том хүнийг хэлдэг бололтой.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
бат (November 14, 2016 8:54:06 am )
Эрдэнэтийн хувьчлалыг эргэн харах хэрэгтэй Яаагаад гэвэл Эрдэнэт ард түмний өмч
-
Од (November 14, 2016 9:33:20 am )
Юун хувьчлал вэ
-
213 (November 14, 2016 2:15:57 pm )
Энд ямарч хувьчлал гэсэн үг байхгүй юм биш үү. ОХУ-ын нэгэн компани өөрийн эзэмшлийн хувиа монголын талд зарсан асуудал яригдаад байх шиг.
-
Өнөрөө (November 14, 2016 8:39:52 pm )
Хувьчлал явагдаагүй ют биш үү. Оросын тал оросын тал өөрийн эзэмшлийн 49% -иа монгол компани-д зарсан.Авсан хүн яагаад буруудаад байгаан.Зарсан Оросын талаас асуух яагаад зарах болов, яагаад ХХБанкинд зарах болов гэдгийг асуух хэрэгтэй. Эх орончын дүр исгэж нэр хүнд олох гэсэн,улс төрийн ашиг хонжоо олох гэсэн, ерөнхийлөгчийн сонгуулийн шоу хийх гэсэн хэдэн популист нөхдийн ажил болоод байна даа
-
-
t (November 14, 2016 9:08:08 am )
HUDALDAA HUGJLIIN BANKIIG MASH SAIN SHALGAH HEREGTEI!!!!!!!!!!! 100% MONGOLIIN HURUNGU ORUULALTTAI YUMUU MUNGU N HAANAAS BOSSON GEED SHALGAH YUM IHTEI MANAM BULEGLEL BAIHAD HUDLAA BIZDEE
-
Anonymous (November 14, 2016 9:11:24 am )
МАНыхан зөв Харин үүнтэйгээ хамт 1992 оны Улсын үйлдвэрүүдийн хувьчлалыг ч бас эргэн харах хэрэгтэй байна
-
Anonymous (November 14, 2016 9:12:06 am )
ЖУНАЙ М.ЭНХБОЛД ГЭСЭН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦГҮҮДЭЭ ЯАЖ БАРАХ ВЭЭ
-
Baatar (November 14, 2016 9:20:49 am )
SHUDRAGA UNEN YALDAG L YM BOL ERDENET N HUVCHLAL GEED BGA LUIVARIG TSUTLUULJ TURIIN MEDELD AVAH HEREGTEI! HEDHEN HUNII HUVALDAANAAR HEDHEN HUNII UMCHLULD UGUH YOSGUI!!! ZAAVAL BUTSAANA ARD TUMEN DIILNE! NYAMDORJ BATZANDAN BAASANHUU JAVHLAN NARIG ARD OLNOOROO DEMJITSEEH SHAARDLAGATAI!
-
Anonymous (November 14, 2016 9:35:08 am )
Шарга морьт зусланд байрлал сайтай “Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457, 99144999
-
Од (November 14, 2016 9:38:12 am )
Энд ЗГ яагаад татгалзсан, 49 хувийг эзэмшсэн хувийнхан яагаад +дураар аашилж дүрмийг өөрчилж, ТУЗ-ийг шинэчилсэн, босгосон хөрөнгийн эх үүсвэр гэх мэт асуудлыг шалгаж үнэн мөнийг тогтоож олон нийтэд мэдээлэх хэрэгтэй
-
Anonymous (November 14, 2016 9:43:41 am )
mongold ugaasaa tur zasag khuuli gej baikhgui mungutei tald bukh ym shiidegddeg bolson
mongolchuud uursduu tur barikh chadvargui gedgee buren kharuulj bna -
Иргэн (November 14, 2016 9:50:15 am )
Эрдэнэтийн асуудлаар хэлэлцүүлэг хийх биш, харин Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчит компани болгох шаардлагатай. Олон юм яриад хэрэггүй. Бүх юм луйвар гэдэг нь нэгэнт тодорхой болсон шүү дээ.
-
Иргэн (November 14, 2016 9:50:32 am )
Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.
-
Иргэн (November 14, 2016 9:51:28 am )
Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.
-
Иргэн (November 14, 2016 9:51:48 am )
Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг луйварчин 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.
-
Иргэн (November 14, 2016 9:52:06 am )
Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Иргэн (November 14, 2016 9:52:28 am )
Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!
-
Иргэн (November 14, 2016 9:52:46 am )
Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!
-
Иргэн (November 14, 2016 9:53:24 am )
Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
-
Иргэн (November 14, 2016 9:53:46 am )
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
-
Иргэн (November 14, 2016 9:54:14 am )
МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/
-
Иргэн (November 14, 2016 9:54:45 am )
Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
-
Иргэн (November 14, 2016 9:55:10 am )
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
-
Иргэн (November 14, 2016 9:55:29 am )
Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)
-
Иргэн (November 14, 2016 9:55:57 am )
Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
-
Иргэн (November 14, 2016 9:56:35 am )
Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
-
Иргэн (November 14, 2016 9:57:00 am )
Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
-
Иргэн (November 14, 2016 9:57:24 am )
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
-
Иргэн (November 14, 2016 9:57:50 am )
Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)
-
Иргэн (November 14, 2016 9:58:08 am )
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)
-
Иргэн (November 14, 2016 9:58:28 am )
“Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
-
Иргэн (November 14, 2016 9:58:49 am )
“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
-
Иргэн (November 14, 2016 9:59:11 am )
Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг (бараа таваар, үйлдвэрын газрыг) нэмэгдүүлдэг. Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм.
-
Иргэн (November 14, 2016 9:59:32 am )
Ард иргэдээ, улс төрчдөө!!! Төрийн болон хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна. Эх орондоо хайртай хүн бүхэн уншиж, тунгаан бодоцгоо!!!
-
Иргэн (November 14, 2016 9:59:50 am )
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
-
Иргэн (November 14, 2016 10:00:12 am )
Буурай болон хөгжиж байгаа улс орны хөгжлийн хамгийн зөв зам нь батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбарыг 100 % төрийн өмчид байлгах социалист эдийн засгийн чиглэлийг баримтлах, харин бусад бүх салбарыг 100 % хувийн өмчид байлгах капиталист эдийн засгийн чиглэлийг баримтлах явдал юм. (Конвергенцийн онолыг боловсруулсан дэлхийн нэрт эдийн засагчид)
-
Иргэн (November 14, 2016 10:00:34 am )
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
-
Иргэн (November 14, 2016 10:00:58 am )
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Иргэн (November 14, 2016 10:01:40 am )
Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
-
Улс тор судлаач. (November 14, 2016 10:40:00 am )
Эрдэнэтийн асуудлыг шалгах Хууль Зуйн Байнгын Хорооны ажлын хэсгийг Байнгийн Хороооны дарга нь ахласан нь дээр байх шуу. Учир нь шалгалтын явцад, хууль зорчсон элдэв уйлдэл, алдаа завхрал илээд ирэхээр Еронхийлогчоос авахуулаад л алдаа гаргахад оролцсон наад нохдууд чинь, асуудал бухнийг УЛС ТОРЖУУЛЭЭД л, шалгалт хийхийн нохцолгуй саад бэрхшээл учруулаад эхлэнэ шуу дээ. Ажлын хэсгийн бурэлдэхуунд оор ийн гэсэн байр суурь узэл бодолтой, шударга гишуудийг оролцуулах нь зуйтэй. Тухайлбал: Батзандан, Баасанхуу, Жавхлан гэх мэт ЗОРИГТОЙ, ШУДАРГА гишуудийг оролцуулах естой. Одоо манай улс оронд “ХОТНЫ НОХОЙ ХЭЭРИЙН БООХОЙТОЙ НИЙЛЭЭД ХОТТОЙ МАЛ СУРЭГ ЭЭ СУЙТГЭДЭГ шиг БИДНИЙ ИТГЭЛИЙН АВЧ ТОРИЙН ОНДОР АЛБАН ТУШААЛД СОНГОГДЧИХООД БИДНИЙХЭЭ ЭСРЭГ АЖИЛААД БАЙГАА, БИДНЭЭСЭЭ ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАЙГАА НОХДУУД нь хувийн эрх ашгаараа нэгдсэн “нам дамнасан булэглэл”-дэд орж, “МОНГО, ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН ТОЛОО ТЭМЦЭЛДЭЖ, АЛЬ ТОМ АЛБАН ТУШААЛТАЙ НЬ БАГА АЛБАН ТУШААЛТАЙ НОХДУУД ДЭЭРЭЭ ЭЛДЭВ ЗОХИОМОЛ ХЭРЭГ УУСГЭЖ ХУУЛЬ ХУЧНИЙ БАЙГУУЛЛАГААР ДАРАМТЛУУЛАХ эсвэл ТОРИЙН ХУЧИРХЭГ МАШИНЫГ АЖИЛЛУУЛЖ НУХЧИН ДАРДАГ БОЛСОН ШУУ ДЭЭ. Олон нийтийн зугээс шахалт, шаардлага тавьсан ч гэсэн ТОМ албан тушаалтай нохдууд нь “ухэх дээ ухэр буугаа тавина” гэгчээр худал унэн нь ч мэдэгдэхгуй элдэв янз бурийн юм зохиож ХМХ-ээр тарааж, олон нийтийн ухаан бодолыг уймуулээд болохгуй нь тодорхой шуу дээ. Иймд бусад хогжилтэй оронд байдаг шиг “асуудлыг шалган тогтоох хуртэл, нолоо бухий зарим торийн ондор албан тушаалтангуудыг ГЭРИЙН ХОРИОНД оруулах, ХМХ-ээр дамжуулж олон нийтэд БУРУУ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ ШАЛГАЛТИЙН УР НОЛООГ БУРУУЛАХ гэсэн ОРОЛДЛОГЫГ нь ТЭР ДОР нь ТАСЛАН ЗОГСООХ замаар ШАЛГАЛТЫГ ЧОЛООТЭЙ ЯВУУЛЖ, ШУДАРГА ЗОВ ШИЙДВЭРИЙГ ГАРГАХ нь зуйтэй юм. Монголчууд бидний “будуун тойм” хар ухаанаар “ямар ч хариугуй зуйлээр Солонгосчууд нь Еронхийлогчоо гэрийн хорионд оруулж, шалгах гээд байгаа юм болдоо” гэж бодогдохоор байгаа ч гэсэн НИЙГЭМДЭЭ УНЭХЭЭР ШУДАРГА ЕСИЙГ ТОГТООЕ, манай улсад АРД ТУМЭН нь ТОРИЙН ЭРХИЙГ БАРЬДАГ нь УНЭН ЮМ, АРД ТУМЭН нь ИЙМ ХУЧИРХЭГ ЭРХТЭЙ БАЙДАГ ЮМ, Монголд ард тумнийг толоолсон АРД ТУМНИЙ ТОР байдаг л юм гэдэг зуйлуудыг ард тумэндээ харуулахын тулд ШАЛГАЛТЫН АЖИЛЛААНД СААД БОЛЖ БОЛОХ АЛБАН ТУШААЛТАНГУУДЫГ “ТУСГАЙРЛАЖ” БАЙГААД НЭН ДАРИУ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ХИЙЖ ТОГТООХ НЬ ЗУЙТЭЙ БАЙНА ШУУ. Хэрэв ШАЛГАЛТЫН ИНГЭЖ СЭТГЭЛ ГАРГАЖ ХИЙХГУЙ л юм бол МАН-ыг “ЭНЭ ХУЛГАЙН ХЭРЭГТ ХАМТРАН ОРОЛЦОГЧ” гэж ойлгохоос оор аргагуй л юм л даа. ШУДАРГА БАЙЦГААЯ Л ДАА.
-
Anonymous (November 14, 2016 11:00:14 am )
болохгүй бол монголчуудаа босцгоо,,, өлссөн хүн яадгийг хар,,
-
Эрдэнэтийн хэлэлцээрт (November 14, 2016 11:01:00 am )
Каждая из Договаривающихся Сторон по согласованию в установленном порядке с другой Договаривающейся Стороной имеет право приватизировать свою долю в собственном капитале Предприятия, полностью или частично ее продать либо передать в залог другим государствам или юридическим лицам. При этом преимущественное право покупки этой доли предоставляется другой Договаривающейся Стороне.
Хэлэлцээнд оролцогч аль нэг тал хэлэлцээнд оролцогч нөгөө талтайгаа зохих журмын дагуу зөвшилцснөөр өөрийн эзэмшиж буй хувийг хувьчлах, бүрэн болон хэсэгчлэн худалдах, эсхүл бусад улс, хуулийн этгээдэд барьцаалах эрхтэй.
Энэ тохиолдолд хэлэлцээ байгуулагч нөгөө тал худалдан авах давуу эрхтэй. Хувь эзэмшигч аль нэг тал өөрийн эзэмшигч хувиа бүрэн болон хэсэгчлэн хувьчилсан нөхцөлд энэхүү хэлэлцээр хүчингүй болно.
гэж бичсэн байна лээ-
Эрдэнэтийн хэлэлцээрт (November 14, 2016 11:03:28 am )
Хувь эзэмшигч аль нэг тал өөрийн эзэмшигч хувиа бүрэн болон хэсэгчлэн хувьчилсан, эсхүл худалдсан нөхцөлд энэхүү хэлэлцээр хүчингүй болно.
Настоящее Соглашение теряет силу в случае полной или частичной приватизации или продажи одной из Договаривающихся Сторон своей доли в собственном капитале Предприятия.
-
-
tsetsegee (November 14, 2016 11:19:47 am )
YAMAR aimaar eree tseeree aldsan hulgaichuud ve shalgah bureldehuundee Baasanhuu.Javhlang oruulah heregtei ene erdenetiin asuudal ingej buun duulian bolchood zamhrah vii dee sain sh;gaval ih yum garbadaa ebe hulgaich luivarchinguudig gesgeeh tsag irsen dee
-
...jasgnslfkbn (November 14, 2016 12:01:13 pm )
Сайн байн дэмжиж байна шүү
-
Anonymous (November 14, 2016 12:04:42 pm )
Нээлттэй хэлэлцүүлэг хийхдээ ростехээс эсхүл оросын засгийн газраас төлөөлөл урьж оролцуулж ярилцаач !!!! Хоорондоо л биенээ хэмлээд бх !!! Оростоо бсан бол таг дуугүй л бгаа ш дээ !!! Ард түмний өмч гээд бхым ??? Бидэнд ямар хүртээлтэй бсым болдоооо !!! Надад !!!! Харин үе үеийн үйлдвэрээс төрсөн тэрбумтнууд , шахаачид л хамаг шүүсийг нь шимж , амсуулах төдий мөнгө төсөвт хэдэн ажилчдадаа мөн л амсуулах төдий цалинг л өгч бсан ш дээ 51 ийг эзэмшигчид !!!! Харин 49 өө оросууд нь аваад л !!!! Иймэрхүү л дүр төрхтэй явж ирсэн ш дээ … Түрүүчээсээ идсэн , зээлийн барьцаанд тавьсан мөнгө нь засгаар төлүүлэх гээд бичиг ирээд бна шүүдээ 200 гаад сая $ Жастын Батхүү гээчийм , Ганзориг , Сугар нар нийлж авсан !!!!
-
zorro (November 14, 2016 12:15:39 pm )
Тийм их эх орондоо хайртай юм бол ЖАСТ группын Батхүү Эрдэнэт үйлдвэрийг зээлийн барьцаанд тавьж гадны банкнаас мөнгө авсныг яагаад ярихгүй байгаа юм бэ!!! 49%-ийг монголд аваад ирэхээр бухимдаад байгаа нөхдүүдээ!!! Хувьд шилжвэл хяналт, татвар, сайжирч үйлдвэрийг 51 хувийг эзэмшдэг Засаг барьцаанд тавьж чадахгүй болно. Хэрвээ 100 хувь улсын мэдэлд очвол 2 жилийн дараа Эрдэнэт үйлдвэрийн агуулах хогоор дүүрч, та нар хэлэх үггүй болно доо!!!
-
Иргэн (November 14, 2016 12:24:50 pm )
Эрдэнэтийн 49 хувийг дэлхийн агуу их гүрнүүдийн нэг Орос орон эзэмших эсхүл эдийн засгийн болон ёс суртахууны бүрэн дампууралд орсон, авилгал, хээл хахуульд бүрэн идэгдсэн дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг Монгол улсын 27 настай бацаан эзэмших хоёр нь харьцуулахын аргагүй ялгаатай ноцтой асуудал юм.
-
чимгээ (November 14, 2016 1:30:33 pm )
ЭЭ МЭДЭХГҮЙ ИХ МӨНГӨ , МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ИХ ХӨРӨНГӨ РҮҮ ХАНЦУЙ ШАМЛАН ОРОХ Ч ТИЙМ АМАР АСУУДАЛ БИШ БАЙХ. НҮЦГЭН ИРЭЭД НҮЦГЭН БУЦДАГ ХОРВООД ИХ ЮМААР ЯАХИЙН БАЙМААР ЮМ. ОЛОНД НЬ / УЛСАД / ШИЛЖҮҮЛЧИХЭЭЧ ДЭЭ. БҮХЭЛ БҮТЭН УЛС ОРОН БАЙНА. ӨРИЙГ НЬ ДАРЧИХ БАЙЛГҮЙ ДЭЭ.
-
нэхэмжлэгч (November 14, 2016 2:04:16 pm )
Хөвсгөл аймгийн Сум дундын шүүгч Г.Даваахүү гэдэг нөхрийг Авилгалтай тэмцэх газар шалгаж өгөөч !!! Харин наад хувьчлал чинь бол тэнэгүүд минь улс төрчдийн болон энэ тэнэг Г.Даваахүү мэтийн төрд ажилладаг албан тушаалтнуудын шахаа хийдэг хар бизнесийг зогсоож байгаа хэрэг шүү дээеюунд нь үхчих гээд байгаа юм- зөв ш дээ- 49% нь хувийн өмчид оччихоор улс төрчид шахаа хийж чадахаа болино. Улс олон нийтэд ирдэг татварын мөнгө нь л нэмэгдэнэ шүү дээе 1300 метрийн гүнэээс гаргаж байгаа Оюу толгойн уурхайн хүдрийн өртгөөс газар дээрээс нь ил шууд олборлож байгаа Эрдэнэтийн уурхайн хүдрийн өртөг зардал бараг 3 дахин үнэтэй байна гээд л боддоо !!!
-
Улс тор судлаач. (November 14, 2016 2:51:21 pm )
Ч.Сайханбилэгийн Эрдэнэтийн нийт хувьцааны 49 хувийг омчлогч нь болох ОХУ-ын Ростех компанийн “хувьцаагаа худалдаалах санал”-ыг 51 хувийг нь ОМЧЛОГЧ нь болох Монгол Улсын Их Хуралд танилцуулахгуйгээр, хувийн компаниар дамжуулж “нам дамнасан булэглэл”-д шилжуулсэн Монгол Улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэлтэй танилцвал Худалдаа Хогжлийн Банкны гуйцэтгэх захирал О.Орхон нь анх Орос-Монголын засгийн газар хооронд гэрээ байгуулж Эрдэнэтийн хувьцааны 51 хувийг Монголын тал, 49 хувийг Оросын тал эзэмшихээр болсон тухай дурьдаад, дараа нь ОХУ нь оорийн эзэмшлийн 49 хувиа Ростех хэмээх компанид шилжуулэхээр болж, энэ тухайгаа ОХУ-ын Засгийн газраас Монголын талд нот бичгээр уламжилж, 51 хувийн омчлогчийг толоолж Монгол Улсын засгийн газар, 49 хувийн омчлогчийг толоолж ОХУ-ын Ростех компани хоер гэрээг шинэчлэн байгуулсан гэж ярьжээ. Мон тус шинэчлэн байгуулсан гэрээнд “Аль нэг тал нь гуравдагч этгээдэд хувьцаагаа худалдаалах эрхтэй. Энэ тохиолдолд хувьцаагаа худалдаалах тал нь ногоо талдаа ЭХЛЭЭД энэ санаа танилцуулах естой. Хэрэв ногоо тал нь энэ давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд, хувьцаа нь худалдагдаж, гэрээ нь автоматаар хучингуй болно” гэсэн заалт байгаа гэсэн байна. Мон ОХУ-ын Ростех компани нь оорийн эзэмшлийн 49 хувийн хувьцаагаа худалдаалах тухай ОХУ-ын засгийн газрын хуралдаанаар хэлэлцуулж, шийдвэр гаргуулсан гэж О.Орхон ярьсан байх боловч, Монголын Засгийн газрын хуралдаан болж байгаа энэ одор нь ОХУ-ын засгийн газрын гаргасан шийдвэр эсвэл ямар нэг албан бичиг манай талд ирээгуй, ОХУ-аас нот бичиг ч ирээгуй, ирээдуйд ирэх юм шиг ярьсан байна. Тэгэхээр Ч.Сайханбилэг нь О.Орхон гэдэг хувийн компанийн гуйцэтгэх захирлын амаар л Засаг Торийн ажлыг явуулаад, Монголынхоо хууль хяналтын байгууллагад ч энэ тухай танилцуулахгуй, тэднийхээ санал дугнэлтийг ч авч, гаргах шийдвэртээ тусгалгуй Засгийн Газрын тогтоолыг гаргасан юм шиг байна. Мон О.Орхон нь ОХУ-ын Хууль зуйн Яам энэ талаар дугнэлт гаргасан, олон улсын хуулийн компаниас “Монгол Улсын Их Хурлаар хэлэлцуулэх шаардлагагуй” гэсэн дугнэлт гаргасан гэж ярьж байгаагаас харахад Ч.Сайханбилэг нь ногоо талаас ирсэн бичиг баримтыг судлаад Монгол Улсын хучин тоголдор байгаа хууль эрх зуйтэй хир зэрэг нийцэж байгаа талаар санал дугнэлт гаргах уурэг бухий ажлын хэсэг байгуулж ажиллуулаагуй юм байна. Одоогийн хучин тоголдор уйлчилж байгаа хууль, тогтоомжийн дагуу “санал дугнэлт бэлтгэх” уурэг бухий ажлын хэсгийг заавал байгуулж, санал дугнэлтийг бэлтгуулээд, ажлын хэсгийн санал дугнэлт нь бух салбарын холбогдох хууль тогтоомж, эрх зуйтэй хир зэрэг нийцэж байгаа талаар яамдын саналыг авч хавсаргаад ХЭГ-аар судлуулж, засгийн газрын хуралдаанаас гарах тогтоолын тослийг бэлтгуулж, ажлын 3-аас доошгуй хоногийн омно нь бух сайд нарт энэ бух бичиг баримтыг хуулбарлан тарааж, сайд нарыг тодорхой мэдээлэлтэй болгосны дараа нь Засгийн Газрын хуралдаанд оруулж хэлэлцуулдэг журамтай. Мон энэ бух баримт бичгууд нь хууль тогтоомжийн шаардлага хангасан эсэх талаар ХЭГ-ын тэргуун дэд дарга Ш.Солонго, Хууль Эрхзуйг газрын дарга Монх-Эрдэнэ нараар хянуулж гарын усгээр нь баталгаажуулсан тохиолдолд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нь хэлэлцэх асуудлын дараалалд оруулдаг юм. Тэгэхээр Ч.Сайханбилэг нь “засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцуулэх журам”-аа ч мордохгуй, хам хум асуудлыг дэмжих магадлалтай МУДН фракцийн Д.Зоригт, С.Ламбаа, н.Болор нарын хэдхэн сайдууд болон Еронхийлогчийн талын хун гэгддэг ГХЯ-ны Торийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг гэсэн даргын хурээнд, 33-хан минутын хугацаанд засгийн газрын хуралдаанаар хэлэлцуулсэн болж, хууль бус шийдвэрийг гаргасан юм биш уу? Компанийн тухай хуулийн 2 дугаар зуйлийн 2.6-д “Торийн омчит компанийн хувьд ОМЧЛОГЧ нь Торийг толоолж УИХ байна” гэж тов тодорхой заасан байгаа нь “49 хувиа худалдахаар ОХУ-ын талын гаргасан саналыг Монголын Торийн омчлолд авах эсэх эсвэл Монголынхоо дотоодын компани, аж ахуйн нэгжийн дунд “нээлттэй” сонгон шалгаруулалт зарлаж, аль САЙН болзол шаардлагыг хангасан ямар нэг компани, аж ахуйн нэгжид шилжуулэх эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлэх эрх нь УИХ-д байгаа” гэсэн уг юм. Гэтэл Яагаад УИХ нь ч Засгийн газарт аа бурэн эрх ээ шилжуулээгуй байхад Ч.Сайханбилэг нь “маш нууц”-ын зэрэглэлтэйгээр уг асуудлын УИХ-ын омноос шуурэн авч, 33-хан минутын хугацаанд, Засгийн Газрын танхимын бух гишуудийг ч байхгуй байхад, хэдхэн сайд нарт танилцуулах тодийд мэдэгдсэн болоод, ОМЧЛОГЧ болох УИХ болон БУХ АРД ТУМНЭЭРЭЭСЭЭ “НУУЦАЛЖ” энэ том саалийн унээ болсон Эрдэнэтийнхээ хувьцааны 49 хувийг нь ХУВИЙН КОМПАНИЙН МЭДЭЛД ШИЛЖУУЛЖ БАЙГАА ЮМ БЭ? Хэн туунд ийм эрх олгосон юм бэ? Энэ хууль бус асуудалд МАН-ынхан ОРОЛЦООГУЙ л ЮМ БОЛ “шударга, бие даасан бодолтой УИХ-ын гишууд болон дээд шатныхаа дарга нарын даалгаврыг биелуулж хууль завхруулаад байдаггуй туршлагатай мэргэжилтэнгуудээс бурдэх ажлын хэсгийг хурдан байгуулж ажиллуулах шаардлагатай. Ажлын хэсгийг ДАРАМТ ШАХАЛТГУЙ ЧОЛООТЭЙ ажиллуулах нохцол бололцоогоор хангахын тулд, ажлын хэсгийн ажилд саад болж болзошгуй бух арга хэмжээг авч, шаардлага гарвал зарим Торийн Ондор албан тушаалтангуудыг “гэрийн хорионд оруулж ажлаас нь тур тутгэлзуулэх” арга хэмжээг авсан ч болохгуй гэх газаргуй юм.
-
]piini (November 14, 2016 3:47:22 pm )
erdenet darhan tumurlugiin sanhuugiin darga erdenebileg geed horchin nuhur baigaa 2 tom ulsiin uildbriin sanhuug 1 hun hariutsaj bolohuu
-
zochin (November 14, 2016 4:35:02 pm )
orhon chi bol daraagiin uls turiin zolios bolin zaa.
-
Anonymous (November 14, 2016 5:55:17 pm )
Давраарай.
-
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР (November 14, 2016 7:51:57 pm )
ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ АВСАН МОНГОЛЧУУД ХАРИН Ч МОНГОЛЧУУД БИДНИЙ БАХАРХАЛ . 49 ХУВИЙН НОГДОЛ АШГААРАА ХУДАЛДАЖ АВСАН ӨРӨӨ ЦУВУУЛААД Л ТӨЛЧИХНӨ. ТЭГТЭЭ ТЭРГҮЙ ОРОСЫН ТАЛД БАЙХДАА МОНГОЛЫН ТАЛД ОГТ ХАМААГҮЙ Л БАЙСАН ХАРИН Ч 49 ХУВИЙГ АВСАН МОНГОЛЧУУД ЭРДЭНЭТИЙГ ШАХААНААС ЦЭВЭРЛЭЭД УЛАМ АШИГТАЙ АЖИЛЛУУЛАХ БАЙХ ШҮҮ 51 ХУВИА ЭЗЭМШСЭН ЗАСГИЙН ГАЗАРЫН САНГИЙН ЯАМ ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО ГЭХ МЭТИЙН ГАЗРУУД ХЯНАЛТАА ТАВИАД Ч ШАХААГ ДИЙЛДЭГГҮЙ БАЙСАН ДАА ЭРДЭНЭТИЙГ МОНГОЛЧУУД АВААД ЭРХ БАРИХ НАМ ЗАСАГТ НЯЛЗАХ ЮМГҮЙ БОЛГОСОН ДОО ЭЗЭН НЬ ЭДЭЭ МЭДНЭ ШҮҮ
-
Зочин (November 14, 2016 7:54:41 pm )
МУ-ын олон хууль тогтоомж дээр нь бүр Үндсэн хуулийг зөрчихөөд байхад яагаад бид хүлээн зөвшөөрөх ёстой гэж. Энэ Монгол улсад эзэн гэж бна уу. ОУ-ын арбитрын шүүх гэж байдаггүй юм уу. Байдаг бол асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэй. Хэрэв байдаггүй юм бол энэ этгээдүүдийг шударга шүүхийн өмнө авчирах хэрэгтэй. Ерөнхийлөгч Элбэгдорж чи МУ-д С.Баяртай тэнцэх хулгайг давтаж бна. Ард түмэн тэнэг биш. Шударга УИХ-ын гишүүдээ энэ хариуцлагагүй гишүүдийг буцаан татдаг хууль, Шүүгчдийг ард түмнээс сонгодог хуультай болсон цагт л МУ хөгжиж бидний үр хүүхэд тайван амьдарна. Гуравхан сая иргэн чинь ГУЙЛГАЧИН боллоо эрх баригчдаа…
-
Зочин (November 14, 2016 8:01:55 pm )
МООЛ УЛС ХУУЛЬГҮЙ БОЛЖ БАЙГАА ХЭРЭГ ҮҮ. ЭНЭ ЮУ БОЛЖ БАЙНА. ДАРАА ДАРААГИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАС ИНГЭЖ АЖИЛЛАХУУ. БУСАД ОРНООС ЖИШЭЭ АВААЧ. ХУУЛИЙН ДАГУУ ӨРСӨЛДӨӨД АВЧ БАЙГАА БОЛ ХЭН ЮУ ГЭЖ ХЭЛЭХ БИЛЭЭ. НААД ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭЭ ШАЛГААЧЭЭ. АТГ-ИЙНХЭН МИНЬ ЭЭ ТА НАР ЧИНЬ ЭНХБАЯРЫГ БАЙШИНГИЙН БУЛАН ХУУЛЬ БУСААР АВЛАА ГЭЭД Л ШОРОД АЧААД БАЙСАН БИЗДЭЭ. ОДОО ЭНЭ ОЛОН ХУУЛЬ ЗӨРЧИХӨӨД БАЙХАД ЯАГААД ДУУГҮЙ СУУГААД БНАА. БҮР ГАЙХАЖ ХЭЛЭХ ҮГ Ч ОЛДОХГҮЙ БНАА. ШУДАРГА БАЙЦГААЯДАА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ…..
-
irgen (November 14, 2016 8:43:10 pm )
Жинхэнэ хувьчлал гэж ард иргэддээ1992 онд тараасан Чингэсийн зурагтай их бага хувьчлалын бичигтэй иргэд өнөөдрийг болтол Алтан хоромсог болон бусад биржүүд дээр ашгаа хүлээгээд байж байдаг гэсэн , энэ талаар судлаж тодруулж тайлбарлаж бичих , томуудын луйврын бас нэг асуудлын талаар бичих сэтгүүлчид хуульчид гэж байх болов уу
-
Anonymous (November 14, 2016 9:10:09 pm )
erdenetiin 49 huviig orosuudaas avlaa geed bid nar yah yum. huvid baisan deer. ard tumnii omch geed olon companiudiig ta nar har daa bugd dampuurch baina. erdenes tavan tolgoi gehed uls turchid mungu ergelduuldeg gazar. oyu tolgoig har 2030 onoos ashigaa ogno ch geh shig. tsagaa tulahad ard tumnii erh ashig gej baidagguig bid odoo oilgoh boloogui gej uu
-
Anonymous (November 14, 2016 9:38:18 pm )
yamar yumnii ard tumnii umch bdiin . orsuud uursdiin oruulsan hurungu oruulaltaa zarsan . batzandan bol 7 sariin 1 iig zohion baiguulagch. olon zaluuchuudiin amiig avsan zandalchin. naymdorj n ter yed horino geed . odoo ene sedviig duugaragui bol huuching chin suhnu gesen
-
Anonymous (November 14, 2016 9:39:19 pm )
nyamdorjiin shantaajaar n tuunii tald orj bga hudlaa gevel ter yeiin nom setguuliig unsh.
-
Zochin (November 15, 2016 7:24:01 am )
ta nar luiwardaad erdentiig aw udahgvi haraal idej uwchin zowlon edgeshgvi uwchnii vvr uurhai bo
-
Улс тор судлаач. (November 15, 2016 4:50:55 pm )
Эрдэнэтийн нийт хувьцааны 49 хувийг омчлогч нь болох ОХУ-ын Ростех компанийн “ХУВЬЦААГАА ХУДАЛДААЛАХ САНАЛ”-ыг Ч.Сайханбилэг нь 51 хувийг ОМЧЛОГЧ нь болох Монгол Улсын Их Хуралд ТАНИЛЦУУЛАХГУЙГЭЭР, МАШ НУУЦ-аар, ХУВИЙН КОМПАНИЙН МЭДЭЛД ШИЛЖУУЛСЭН УЙЛДЛИЙГ ХУУЛЬ, ТОГТООМЖ ЗОРЧСОН ЭСЭХИЙГ ШАЛГАН ТОГТООХ уурэг бухий ажлын хэсгийг УИХ-ын Хууль Хуйн Байнгын Хороо байгуулж байгаа юм байна. Одоо ажлын хэсгийн ахлагчаар хэнийг ажиллуулах, бурэлдэхуунд нь ямар хумуусийг оруулж ажиллуулах тухай яригдаж байна. Суулийн уеийн мэдээгээр бол ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, бурэлдэхуунд нь тухайн байнгын хорооны гишуун н.Батзандан гэх мэт УИХ-ын гишууд ажиллахаар саналаа илэрхийлсэн байх богоод УИХ-ын гишуун С.Жавхлан нь “шалгалтыг нээлттэй, шударга, олон нийтийн хараа хяналтын дор явуулах” ууднээс ОЛОН НИЙТИЙН ДУНД НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦУУЛЭГ зохион байгуулахаар шийдвэрлэсэн байгаа юм байна. Миний бодолоор “хэрэв Ц.Нямдорж гишуунийг ажлын хэсгийн ахлагчаар ажиллуулбал ШАЛГАЛТЫН явцад ямар нэг алдаа, хууль завхруулсан уйлдэл илэрвэл Еронхийлогчоос авахуулаад улс торжуулээд ажлын хэсгийн ажилд саад болоод байх магадлалтай тул ажлын хэсгийн ахлагчаар ХЗБХ-ны даргыг ажиллуулах нь зуйтэй юм”. Ажлын хэсгийн бурэлдэхуунд ШУДАРГА, БИЕ ДААСАН БОДОЛТОЙ “НАЙРААНД ОРЧИХООРГУЙ” УИХ-ын гишууд, Хууль зуйн салбарын ондор боловсролтой, шударга, туршлагатай ажилтангуудыг сонгон шалгаруулж ажиллуулах нь зов байх даа. Энэ ШАЛГАЛТ нь манай анхны ШУДАРГА УНЭНИЙ ШАЛГУУР БОЛОХ тул МАШ НАРИЙН ХАРАА ХЯНАЛТЫН ДОР, ШАЛГАЛТЫГ ШУДАРГА ЗОХИОН БАЙГУУЛАХ УЧИРТАЙ юм. Компанийн тухай хуулийн 2 дугаар зуйлийн 2.6-д “Торийн омчит компанийн хувьд ОМЧЛОГЧ нь Торийг толоолж УИХ байна” гэж заасан байгаа нь “49 хувиа худалдахаар ОХУ-ын талын гаргасан саналыг Монголын Торийн омчлолд авах эсэх эсвэл Монголынхоо дотоодын компани, аж ахуйн нэгжийн дунд “нээлттэй” сонгон шалгаруулалт зарлаж, аль САЙН болзол шаардлагыг хангасан ямар нэг компани, аж ахуйн нэгжид шилжуулэх эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлэх эрх нь УИХ-д байгаа” гэж би хувьдаа бодож байгаа. Гэтэл УИХ нь Засгийн газарт бурэн эрх ээ шилжуулээгуй байхад Ч.Сайханбилэг нь “маш нууц”-ын зэрэглэлтэйгээр уг асуудлын УИХ-ын омноос шуурэн авч, 33-хан минутын хугацаанд, Засгийн Газрын танхимын бух гишуудийг ч байхгуй байхад, хэдхэн сайд дарга нарт танилцуулах тодийд мэдэгдсэн болоод, ОМЧЛОГЧ болох УИХ-д ТАНИЛЦУУЛЖ. ШИЙДВЭР ГАРГУУЛАХГУЙГЭЭР мон ЯМАР ч СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГУЙГЭЭР НУУЦААР, ХУВИЙН КОМПАНИЙН МЭДЭЛД ШУУД ШИЛЖУУЛЖ БАЙГАА нь ХУУЛЬ ЗОРЧСОН УЙЛДЭЛ гэж би хувьдаа узэж байгаа. Ер нь энэ асуудлын БУХ АРД ТУМНЭЭРЭЭСЭЭ “НУУЦАЛЖ ШИЙДВЭРЛЭДЭГ нь ЯМАР УЧИРТАЙ ЮМ. Ч.Сайханбилэг та ТУМЭН ОЛНЫГ ТОЛООЛЖ УИХ-д сууж, журмын олон нохдийнхээ итгэлээр Еронхий сайд хийчихээд, олон нийтээс нуух юу байгаа юм. Энэ хууль бус байж болох уйлдэлд МАН-ынхан ОРОЛЦООГУЙ л ЮМ БОЛ “шударга, бие даасан бодолтой УИХ-ын гишууд болон дээд шатныхаа дарга нарын даалгаврыг биелуулж хууль завхруулаад байдаггуй, туршлагатай мэргэжилтэнгуудээс бурдэх ажлын хэсгийг хурдан байгуулж ажиллуулах шаардлагатай. Ажлын хэсгийг ДАРАМТ ШАХАЛТ УЗУУЛЭХГУЙ ЧОЛООТЭЙ АЖИЛЛУУЛАХЫН тулд “ажлын хэсгийн ажилд саад болж болзошгуй бух арга хэмжээг тороос авч, шаардлагатай гэж узвэл ЗАРИМ ТОРИЙН ОНДОР АЛБАН ТУШААЛТАНГУУДЫГ АЖЛААС нь ТУР ТУТГЭЛЗУУЛЖ эсвэл ГЭРИЙН ХОРИОНД ОРУУЛАХ замаар ажлын хэсгийг ДАРАМТ ШАХАЛТГУЙ АЖИЛЛУУЛАХ НОХЦОЛ БОЛОЛЦООГООР ХАНГАХ ЕСТОЙ ЮМ. БУХ АРД ТУМЭН ЭЭ ! ШУДАРГА БАЙЦГААЯ НОХОД ОО !!!
-
Anonymous (November 18, 2016 9:12:09 pm )
Их хурал ба ард түмнээсээ нууц ажиллагаа ажиллагаа явуулсанд л хамгийн но нь байгаа шүү дээ…
-
иргэн (November 20, 2016 6:44:32 pm )
Хууль бусаар авсан нь олонд дэлгэгдээд ХУДАЛДАЖ АВСАН ЭРХ,ХУДАЛДАЖ АВСАН МӨНГӨ Ч ҮГҮЙ болох болохоор МЭДЭЭЖ АЛЬ МУУХАЙГ ХИЙЖ БАЙГАА байх? Эдэнд аж ахуйг нь өөдөн татах сонирхол байхгүй зөвхөн дагалдах орд баялагийн лиценз л ГОЛ ШУНАЛ НЬ ?
-
mogi (November 20, 2016 8:20:53 pm )
elbegeeg bodoo ch mongol maluud aa
66 Comments