antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2016 1 comment

Оюуны олимпод Монголын тамирчин Д.Биндэрьяа мөнгөн медаль хүртлээ

нийтлэсэн Admin

oyun_1141Memoriad-2016 World Mental Olympics буюу оюуны олимпийн эхний төрөл болох “Хурдны хөзөр” төрлийн дүн гарлаа.
Хоёр оролдлогын хамгийн сайн хийсэн үзүүлэлтээр байр эзлүүлэх бөгөөд манай анхны медаль буюу хүрэл медалийн болзлыг ОУ-ын Мастер Т.Энхжин хангалаа. Т.Энхжин нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 27 секундэд дарааллаар нь тогтоон алдаагүй нэрлэлээ. Мөн тус төрөлд 12 хүртэлх насны хүүхдийн эхний 3 байрт мөн манай тамирчид орлоо.Дашрамд дурдахад тус төрөлд 27 улсын 167 тамирчнаас эхний 12 байрын 8-ыг нь манай тамирчид эзэллээ.
Одоо цээж бодолтын төрөл болох “Mental Multiplication” буюу 8 оронтой 2 тооны үржвэр нийт 10 бодлогыг богино хугацаанд цээжээр алдаагүй бодох төрөл эхэллээ. Oюуны олимпийн хоёр дахь төрөл болох цээж бодолтын “Mental Multiplication” буюу 8 оронтой 2 тооны үржвэрийг олох нийт 10 бодлогыг 7 минутад бүгдийг нь алдаагүй цээжээр бодсоноор Д.Биндэръяа оюуны олимпийн мөнгөн медаль хүртлээ. Медалийн буухиа үргэлжилсээр байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Д.Энхбарс (November 10, 2016 6:54:20 pm )

    баяр хүргэе

antalya rent a car