antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2016 1 comment

7 настай хүүгийнхээ үхэлд буруутгагдсан эцэг 5 удаа ял эдэлж байжээ

нийтлэсэн Admin

7d84ffa9cb3682originalДорнод аймагт долоон настай хүүг захиалгаар хөнөөсөн гэх жигшүүрт хэрэг сарын өмнө гарсан билээ. Энэ хэрэгт гурван хүнийг саатуулан шалгаж байгаа бөгөөд хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.

Хэрэгт захиалга өгсөн 24 настай С болон хэргийг гүйцэтгэгч Б, талийгаач хүүгийн төрсөн эцэг Ц нарыг сэжиглэн саатуулсан байгаа. Хэргийн тухайд анх цагдаагийн байгууллагад дуудлага өгөхдөө “2016 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 16.34 цагт Дорнод аймгийн Хэрлэн суманд суух 7 настай эрэгтэй Т цахилгаанд цохиулсан байдалтай нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Аймгийн цагдаагийн газраас хэргийн газар очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Урьдчилсан байдлаар хохирогчийн эцэг Ц-тэй хувийн дотно харилцаатай 1992 онд төрсөн С гэгч эмэгтэйг буруутган шалгасан. Тэрбээр 1998 онд төрсөн Б гэгчид 200 мянган төгрөг өгч хүүгийн амийг хохироолгосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа юм.

Сэжигтэн эмэгтэй С-ийн хувьд өөрөө бага насны охинтой бөгөөд хүүгийн эцэг 54 настай Ц-тэй удаан хугацаанд нууцаар дотно харилцаа тогтоосон нэгэн байсан аж. Өөрөөр хэлбэл, нууц амраг нь захиалгаар хүүхдийнх нь амийг хөнөөлгөсөн байж болзошгүй хэмээн үзэж буй. Тэрбээр энэ хэрэгт өөрийгөө буруутай. Хэрэг үйлдсэн дүүгээ ямар ч буруу байхгүй. Тиймээс хэргийг нь хэрэгсэхгүй болгож, батлан даалтад гаргаж өгөхийг өмгөөлөгчөөсөө хүсчээ.

Гэвч сэжигтнээр татагдсан Б нь 2016 онд Эрүүгийн хуулийн 145, 145.2-т зааснаар хоёр жилийн ял шийтгүүлж, насанд хүрээгүй учраас ялыг хойшлуулсан байна. Харин талийгаач хүүгийн төрсөн эцэг Цэдвээ гэгч хэн байсан бэ гэдэг анхаарал татаад байгаа юм. Тэрбээр Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг бөгөөд нутгийн иргэд “Үл бүтэх этгээд” гэж ярьсан юм.

Зах зээлд шилжээгүй байх үеэс буруу аргаар бизнес хийж, хөлжсөн бизнесмэн нэгэн аж. Хилээр хууль бусаар машин гаргаад буцаж ирэхдээ мотоцикл унаад ирдэг байсан гэнэ. Сүүлийн үед махны ченж хийдэг болжээ. Цэдвээгийн хувьд зан аашийн хувьд засрал хүмүүжилгүй нэгэн аж. Гэр бүлийнхэндээ уур омгоо их гаргадаг. Хүүгийнхээ ээжтэй ханилаад олон жил болж байгаа. Өмнө нь охин хүүхэдтэй байсан бөгөөд тэр нь нас барсан ажээ. Харин удаах хүү нь ийнхүү сая харамсалтайгаар бусдын гарт амиа алдсан байна. Ийнхүү хоёр хүүхдээ алдсан эхийн сэтгэл ямар байх нь ойлгомжтой. Түүгээр ч барахгүй эхнэрээ байнга омгодож, хөлдүү махаар зодсоор байгаад нүдийг нь ч сохолсон балмад нэгэн. Дарамт зодуур нүдүүрийг нь тэвчихгүй эхнэр нь хүүгийнхээ хамт тусдаа амьдарч байжээ. Харин энэ хооронд өөрийнхөө охин шиг жаахан охины толгой эргүүлж, дотно харилцаатай болжээ. Энэ хэрэгт өөрийг нь хамааралтай байж болзошгүй хэмээн эх сурвалж хэлсэн юм.

Тэрбээр өмнө нь танхайн хэргээр таван удаа ял эдэлж байжээ. Танхайн хэргээр ял авч хоригдож байхдаа эрүүгийн байцаагч руу сэрээ барьж дайрч элдвээр харааж байгаад нүд рүүгээ нулимс асгаруулагч цацуулж байсан үл бүтэх этгээд аж. Түүний хувьд дандаа танхайн хэргээр таван удаа ял эдэлсэн ч томоождоггүй, хүмүүждэггүй засрал авдаггүй танхай этгээд гэнэ.

Эцэст нь харилцааны хувьд доголдолтой, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж 7 настай хүү амиа алдаж, төрүүлсэн эх нь хохирогч болоод үлдсэн нь харамсалтай. Ийм хэрэг анх удаа гарч байгаа биш, өмнө ч тус аймагт гэр бүлээс гадуурх харилцаанаас болоод бага насны хүүхэд хохирсон хэрэг гарч байжээ.

Эх сурвалж: Unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zocin (November 12, 2016 11:15:30 pm )

    ugaasaa mongliin ercnyyd iim hsdee med gyi bins uamar

antalya rent a car