antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2016 15 comments

Үндэсний телевизийг үзвэр, үйлчилгээний газар болгоно гээд 720 сая төгрөг “шатаажээ”

нийтлэсэн Admin

olloo_mn_1421290171_tb-768x384Үйл явдал ингэж эхэлжээ. МҮОНРТВ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь 2016 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНРТВ-ийн ашиглалтгүй байгаа 1000 мкв талбай бүхий X объектыг Event hall буюу үзвэр үйлчилгээний танхим болгох тухай тушаал гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар нь МҮОНРТВ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтуяаг томилсон байна.

Ингээд ажил эхлэв. Ажлын хэсэг нь “Бум-Асар”ХХК, “Могумб констракшн”ХХК, “ГААС”ХХК,  “Долоон марзад”ХХК, “ДАСЭ” ХХК-иудад үнийн санал хүргүүлж, “ДАСЭ” ХХК-иар зураг төслөө хийлгэхээр болж 2016 оны гуравдугаар сарын 2-нд гэрээ байгуулжээ. “ДАСЭ” ХХК-ийнхан Event hall буюу үзвэр үйлчилгээний танхимын төсөвт өртгийг 710 657 678 төгрөг гэж гаргаж өгчээ. 2016 оны тавдугаар сард дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтуяагаар ахлуулсан ажлын хэсэг “Тэгшмөнх” ХХК, “Уэнч” ХХК, “ДАСЭ” ХХК,  “Герман технологи” ХХК, “Вилла хоризон” ХХК-д үнийн саналаа ирүүлэхийг хүссэн бичгийг илгээсэн байна. Дээрх компаниуд ч ирүүлжээ. Эндээс хамгийн бага үнийн дүн ирүүлсэн гэсэн үндэслэлээр “Герман технологи” ХХК-ийг ажил гүйцэтгэгчээр шалгаруулжээ.

Үүний дагуу 2016 оны тавдугаар сарын 23-ны өдөр “Герман технологи” ХХК-тай 190 тоот гэрээ байгуулав. Гэрээнд зааснаар “Герман технологи” ХХК МҮОНРТВ-ийн Event hall-ыг 2016 оны наймдугаар сарын 23-наас өмнө хүлээлгэж өгөхөөр болов. Гэрээний нийт төлбөр 428 сая төгрөг бөгөөд ажлыг 100 хувь гүйцэтгэсний дараа тав хоногийн дотор үнийн дүнгийн 80 хувь буюу 342.4 сая төгрөг, түүнээс хойш 30 хоногийн дотор үлдсэн 20 хувь буюу 85.60 сая төгрөгийг “Герман технологи” ХХК-ийн дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.

Ажлын явцад гэрээнд зарим өөрчлөлтийг оруулсан байна. 2016 оны зургадугаар сарын 6-нд ажлын зургийг шинэчилж батлав. Ингэхдээ гэрээний үнийн дүн болоод гүйцэтгэх хугацаанд ямар нэг өөрчлөлт оруулаагүй байна.

Ц.Оюундарь захирал болон ажлын хэсгийн ахлагч Д.Энхтуяа нар “Герман технологи” ХХК-д гэрээний мөнгө шилжүүлэхдээ хөөрхөн заль ашигласан байгаа юм. Энд бас нэг хүний нэр дурдах хэрэгтэй. Өдгөө МҮОНТВ-ийн ерөнхий нягтлангаар ажиллаж буй Ш.Энхтайван нь Ц.Оюундарийг АН-ын генсек байхад ерөнхий нягтлангаар нь ажилладаг байсан. Түүнийг дагаж телевизэд иржээ. Ном журмаар бол МҮОНРТВ-ийн данснаас 50-иас дээш сая төгрөг гарах бол Үндэсний зөвлөлөөр орж, зохих зөвшөөрлийг авдаг байна. Тиймээс тэд “Герман технологи” ХХК руу 50 сая хүргэхгүйгээр тасалж шилжүүлсээр байжээ. Тухайлбал, 2016 оны наймдугаар сарын 9-нд “Герман технологи” ХХК-ийн Голомт банкны 1801234436 тоот дансанд 40 сая, наймдугаар сарын 16-нд “Герман технологи” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 457050060 тоот дансанд 49 сая, есдүгээр сарын 1-нд “Герман технологи” ХХК-ийн Голомт банкны 1801234436 тоот дансанд 48.8 сая, есдүгээр сарын 2-нд “Герман технологи” ХХК-ийн Голомт банкны 1801234436 тоот дансанд 39.302.5 сая, есдүгээр сарын 2-нд “Герман технологи” ХХК-ийн Голомт банкны 1801234436 тоот дансанд 33.943.417 төгрөг шилжүүлсэн зэрэг баримтууд бий.

Ингээд ажил цааш үргэлжиллээ. Ажлын хэсгийн ахлагч, МҮОНРТВ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтуяа өмнөд хөршид явж байгаад дээрх Event hall-даа ширээ сандал, зөөврийн тайз авахаар шийдсэн байгаа юм. Ингээд БНХАУ-ын “Foshan Yijin Furnute Co.LTD”, “FOSHAN NANHAI LB STAGE EQUIPMENT CO.LTD”-аас 430 ширхэг ширээ сандал, зөөврийн тайзны хамт авсан гээд 48.8 сая төгрөгийг нөгөөх “Герман технологи” ХХК-ийн нэрээр шилжүүлэн авсан байгаа юм. Хачирхалтай нь “Герман технологи” ХХК-тай хийсэн гэрээнд ширээ сандал, зөөврийн тайз нийлүүлэх талаар огт тусгаагүй байгаа юм.

Ажил явсаар наймдугаар сарын 23-ндаа Event hall-ыг хүлээлгэж өгсөнгүй. Явсаар маргааш буюу энэ сарын 11-нд хүлээлгэж өгөхөөр болжээ.

Энд хачирхалтай хэд хэдэн асуудал байгааг хэлэхгүй өнгөрөх аргагүй. Хамгийн түрүүнд “Герман технологи” ХХК гэж чухам яадаг газар вэ гэдгийг нягталмаар байгаа юм. МҮОНРТВ их хэмжээний мөнгө хөрөнгө гаргаад ажил хийлгэх болохоор л энэ компани гараад ирдэг. Өөрөөр хэлбэл, энэ компани нэлээд эртнээс тус байгууллагын ажлыг гүйцэтгэсээр ирсэн баримтууд байна. Тухайлбал 2014 оны долдугаар сарын 18-нд хийгдсэн ¹2014/150 тоот ажил гүйцэтгэх гэрээ байна. Тэр нь флтан фондны хоёр өрөөг засварлах ажил байжээ. Тэр үед М.Наранбаатар ерөнхий захирал байсан. Харин алтан фондын өрөө засах ажлын гүйцэтгэгчийг сонгох ажлын хэсгийн ахлагч нь бас л дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтуяа байв.

Нөгөө талаар энэхүү МҮОНРТВ-ийн ашиглалтгүй байгаа 1000 мкв талбай бүхий X объектыг Event hall буюу үзвэр үйлчилгээний танхим болгох ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, 720 сая төгрөгийн үнийн дүнтэй ажлын гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгосон. Өөр бусад зөрчлүүд ч энэ хуультай холбогдон гарах юм байна.

Мөн зураг төсөл хийх ажилд үнийн саналаа өгөн улмаар уг ажлыг гүйцэтгэсэн “ДАСЭ” ХХК гэж байна. Энэ компани “Герман технологи” ХХК-ийн шалгардаг ажил гүйцэтгэгчийн шалгаруулалтад ч бас нэр нь орсон байгаа юм. Эндээс үзвэл МҮОНРТВ-ээс зарлагддаг янз бүрийн төсөвт ажил нийтэд зарлагдаж хүрдэггүй, удирдлагуудын холбоо сүлбээтэй цөөн хэдэн компани “сонгон шалгаруулалт”-д нь оролцож, ажлыг хувааж авдаг байж болзошгүй.

Эцэст нь, МҮОНТВ бол улсын онцгой объект. Ерөнхий захирал Ц.Оюундарь тэнд яагаад Event hall буюу үзвэр, үйлчилгээний танхим байгуулахаар шийдсэн нь хачирхалтай байгаа юм.

a7_700x700

a6_700x700

a5_700x700

a4_700x700

a3_700x700

a2_700x700

Эх сурвалж:Polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • иргэн (November 10, 2016 11:31:40 am )

    ашиг сонирхол, мөнгө угаах байдал зэрэг нь илт харагдаж байна. Оюундарь, Энхтуяа нар илт бренд хувцас хэрэглэж байсан юм даа. Эрээнд Энхтуяа саунд суугаад л, дэлгүүр хэсээд л явж байсан гэдэг

  • сайнзаяа монгол (November 10, 2016 11:55:43 am )

    доржзовдын энхтуяа мөрдөндөө тавтай морил,хар хүн тогтдоггүй хар өвөртэй халтар хүүхэн Оюундарь төм аймгийн мөрдөндөө залрах цаг нь болжээ вахаха вахаха

  • ОНРТ-ийн нийт ажилчид (November 10, 2016 12:48:37 pm )

    мөн тэр захиргаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа гэж нэг хар хүүхэн байна, хүн болгоныг ажлаас халаад, оронд нь өөрийнхөө хүнийг мөнгө авч оруулдаг талаар ажилчид бүгд мэднэ, энэ хүүхний энэ гадаа тойруулан барьсан хашаанаас эхлээд мөнгө угаадагийг ОНРТ-ийн ажилчид бүгд мэднэ, харуулын албаны дарга нэртэй нэг нөхөр Гандөш гэж тэр …

  • Anonymous (November 10, 2016 1:03:58 pm )

    enkhtuya oyundari 2 chine uragshaa hujaa yavj saundaj huvtsas brend huuj buudalddag garuud,an-iin garuud tsug yavj showddag shtee

  • зочин (November 10, 2016 1:09:56 pm )

    цагааны оюундарь энхтуяа хоёр мөрдөндөө ор доо

  • Зочин (November 10, 2016 1:13:34 pm )

    Илт залилангийн шинжтэй, албан тушаалаа хэтрүүлэн ашиглалт л байна. Айхтар нарийн ажиллагаа банйа бас. Шууд эрүү үүсдэг байлгүй дээ энэ чинь одоо

  • зочин (November 10, 2016 1:37:31 pm )

    бас л АН-ы гишүүн хулгайч нар илэрлээ.

  • Чулуун (November 10, 2016 2:11:16 pm )

    Наранбаатар нь байсан бол арай ингэж мөлхүүлэхгүй байсан байх.Энэ бол бэлтрэг энхболдын гай мөнөөс мөн.

  • Танхай (November 10, 2016 2:28:30 pm )

    Ашиглахгүй байгаа газрын ашиглах нь зөв гахдээ илт давуу эрх гаргаж болохгүй. Мөнгө хүний. Оун ухааны. Идэж ялзруулна

  • иргэн (November 10, 2016 2:40:27 pm )

    Дотоод хяналтын албаны нөгөө/ Хадгаламж банкны алдартай Чимэдцэрэнгийн 14 тэрбумыг олоогүй/ Жаргалсайхан гуай ингэхэд хаана явнаа?!!

  • irgen (November 10, 2016 3:42:57 pm )

    AN-n heden hulgaich nar hiideg zuil ni mungu hulgailah,horlon suitgeh AN-d sanal ugdug lalruud bas l adil hulgaich nar l baigaa

  • ODorjpurew (November 10, 2016 3:43:42 pm )

    МУ хуйль зерчвел хариуцлга хулээдэг хуйльтай.
    АТГ шалгах нь хэрэгтэй

  • Anonymous (November 10, 2016 8:45:35 pm )

    Наранбаатар арай ч ингэж ажиллаагүй байх өө тэр аж ахуй үйлчилгээнйй хэлтсийн Энхтуяаг солих цаг болсон олон хүнийг халсан

  • Unshigchbi (November 10, 2016 9:22:47 pm )

    Узэгчгуй ТВ яана даа хоорхий

  • МОНГОЛ (November 10, 2016 11:57:04 pm )

    МҮОНРТ олон НИЙТИЙН СТАТУСТАЙ, АЖИЛЧИД НЬ БҮГД ЦАЛИНГИЙН ЗЭЭЛТЭЙ ЯДУУС ,УДИРДЛАГУУД НЬ ГЭЖ НААД ЗАХЫН БОЛОВСРОЛ МЭДЛЭГГҮЙ НАМ ДАГАСАН ЯС ГОРИДОГЧИД, ШУНАЛТАН ҮЕ ҮЕЭРЭЭ ИРЭЭД БУУДАГ, ТИЙМ Л БОЛСОН ДОО .ЭНЭ БУГЛААГ УГААР НЬ ШАХАЖ ЦЭВЭРЛЭХ БОЛСОН. СЭТГЭЛТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИДЭЭ ДЭМЖИЖ ХУУЛИЙГ НЬ ШИНЭЧЛЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА ТУЛГАРСАН ШҮҮ.????

antalya rent a car