antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2016 11 comments

“Нийгмийн даатгалын сан”-гийн хөрөнгийг юунд зарцуулсныг хуулийнхан дахин шалгаач!

нийтлэсэн Admin

niigmiin_121515-Нийгмийн даатгалын санд 500 тэрбум орчим төгрөг хуримтлагдсан байгаагийн 50 орчим хувь нь Капитал банкинд хадгалагддаг гэх мэдээлэл ч гарч байсан-

Иргэд цалингаасаа сар бүр нийгмийн даатгалд шимтгэл төлдөг байхад нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хэмжээ яагаад бага байна вэ. Энэ асуултыг өнгөрсөн хугацаанд олон ч хүн асууж хариулт авахыг хүсч байсан ч хариултаа авч чадалгүй өнөөг хүрсэн. Тэгвэл энэхүү сангийн талаар Хөдөлмөр, ниймгийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өчигдөр болсон УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл,шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар дараах мэдээллийг өгч байв. Тодруулбал, УИХ-аас баталсан 2016 оны төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвиийн хуульд хийсэн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Нийгмийн даатгалын сангийн орлогыг 1.26 их наяд, зарлагыг 1.76 их наяд, тэтгэврийн даатгалын санд улсын төсвөөс олгох татаас, санхүүжилтийн 0.5 их наяд төгрөгөөр батлан мөрдөж байгаа аж. Гишүүд түүнээс Ниймгийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн талаар асуухад тэрбээр “Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан 335.1 тэрбум, ажилгүйдлийн даатгалын сан 123.8 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сан 387.3 тэрбум нийт 885.1 тэрбум төгрөгийн хөрөнгийн үлдэгдэлтэй байна” гэх тайлбарыг өгч байлаа.
Ямартай ч одоогийн байдлаар Төрийн банк, ХААН банкууд голлож тэтгэвэр олголтын үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Тэгсэн хэрнээ эдгээр банкуудад байршиж буй Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хэмжээ бага байгаа талаар ч салбарын сайд нь хэлж байсан юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд иргэд олон нийтийн зүгээс Нийгмийн даатгалын сан, түүний зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлтэй холбоотой сайн, муу мэдээллүүд хэвлэлээр багагүй цацагдсан. Түүнчлэн Нийгмийн даатгалын санд 500 тэрбум орчим төгрөг хуримтлагдсан байгаагийн 50 орчим хувь нь Капитал банкинд хадгалагддаг гэх мэдээлэл ч гарч байсан удаатай. Уг нь олон улсын жишгээр бол иргэдийн ирээдүйн тэтгэврийн хуримтлалыг эрсдлээс хамгаалж, тухайн улсын хамгийн өндөр зэрэглэлийн банкуудад байршуулан хадгалахаар хуульчилсан байдаг. Манайд ч мөн адил үүнийг хуулиар зохицуулсан. Энэ дагуу нийгмийн даатгалын сангийн мөнгийг Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, ХААН, Голомт банкуудад хадгалж ирсэн ч өнөөдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банкинд нийгмийн даатгалын гэх нэг ч төгрөг байхгүй аж. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Ниймгийн даатгалын сангийн мөнгө БНСУ-ын дөрвөн банкинд байршиж байгаа тухай мэдээллийг энэ оны нэгдүгээр сард чуулганы хуралдааны үеэр гаргаж тавьж байсан нь олны анхаарлыг одоо ч татсан хэвээр байгаа хариулт нь олдоогүй асуултын нэг болж үлдсэн юм.

Улсыг зургаан тэрбумаар хохироосон эрхмүүдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон

Үнэн худал нь мэдэгдэхгүй асар олон мэдээлэл хэвлэлийн хуудаснаа хөвөрч байдаг ч үүнийг шалгачих зориг зүрхтэй хуулийнхан нэгээхэн ч үгүй. Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нас барагсдын нэрээр тэтгэврийн зээл авсан гэх асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан ч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь дууссан учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм. Угтаа бол мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас энэхүү хэргийг хаасан гэх тайлбарыг хуулийнхан өөрсдөө хэлж байгаа нь хачирхалтай. Уг нь хэргийг үйлдсэн дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад их хэмжээний хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан ч энэ нь үр дүнд хүрсэнгүй. Мэдээж энэхүү хэргийг нэр бүхий эрхмүүд цээжээрээ хааж, хуулийн цоорхойг ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн нөхдүүдийг уснаас хуурай гаргасан гэдэг нь тодорхой. Эцэст нь хэлэхэд өнөөдөр манай улс төсвөө бүрэн санхүүжүүлж дийлэнхгүй байгаа. Энэ жилийн төсвийг гэхэд алдагдалтай баталсан. Тиймээс төсвийн алдагдлаа санхүүжүүлэх мөнгөгүй улс Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө яагаад багасав, юунд зориулагдаж байв гэдгийг дахин шалгаж тогтоох шаардлагатай байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Tiimsdee (November 10, 2016 11:36:34 am )

    turiin audit gej shalgadag gazr baigaaldaa,daan ch oligtoi shalgahguildee.

  • 111 (November 10, 2016 11:55:09 am )

    ЯГ ЗӨВ ШАЛГА. ЭРДЭНЭ МӨНГӨ ИДЭХ АРГА СЭДЭЖ ДААТГАЛЫН ҮНИЙГ НЭМЭГДҮҮЛСЭН

  • pev (November 10, 2016 12:25:01 pm )

    эрдэнэ мэдэж бгаа түүнийг шалгах хэрэгтэй

  • Ундаак (November 10, 2016 12:26:04 pm )

    Энэ сангийн мөнгийг юунд зарцуулагдсан аль аль банканд байршиж байсан бэ гэдгийг шалгах хэрэгтэй. Зөв сэдэв хөндсөн байна

  • БИ (November 10, 2016 2:08:43 pm )

    үндсэн хөрөнгө,машин,тоног төхөөрөмж,техник хэрэгслэл,комьпютор, суманд барьсан барилга банкны хүү,боловсон хүчин,Сөулийн НД, НДҮЗ за бүр хүрээгүй газар байхгүй шүү зах зээлийн хүүгээс 3-5 дахин их байгаа Эрдэнэийг халамжийн Баярсайханг та нар барахгүй дээ багадана Шинээр сайт нээгээд мэдээлэл цуглуулбал хэлж өгнөө

  • зочин (November 10, 2016 3:22:27 pm )

    ГАХАЙ ЭРДЭНЭ ОДОО БОЛИОЧЭЭ, БАЯНГОЛ ДҮҮРГИЙГ ХУВЬДАА АВЛАА ОДОО НИЙГМИЙН ДААТГАЛЫН МӨНГӨНД ХОШУУ ДҮРЖ ИДСЭН УУСНАА БУЦААЖ ТӨЛ, АТГ ЭРДЭНИЙГ САЙН ШАЛГА , ХЭРЭГ ХЭЗЭЭ Ч ХУУЧИРДАГГҮЙ ЮМ ШҮҮ.

  • naran (November 10, 2016 9:12:22 pm )

    niigmiin daatgaliin mongiig yaagaad shalgadaggvi yum be ene erdene gegch hvn niigmiin daatgaliin gazar bolon ene horongoor huvidaa biznes hiisen gedgiig yaagaad shalgaj boldoggvi yum

  • irgen (November 10, 2016 9:28:02 pm )

    er hun yum bol avsan mongoo butsaaj tol ERDENE ahaa ard tumendee er zorigoo neg haruulaadahdaa

  • Оджаргал (November 10, 2016 10:49:56 pm )

    Яг зөв. Шалгах хэрэгтэй. НД-ын шимтгэл төлдөг нь их байхад тэтгэвэр олгохдоо 40 гаран хувийг улс өөрөө нэмж өгдөг гэхээр л хулгайч харагдаад байгаан.

  • 2016 (November 11, 2016 8:51:36 am )

    горхины хулгайчийг шалгааач дээ. юугаа хүлээгээд бнаа? энэ их мөнгийг өр ширэндээ өгьё. бгд- т өнгөрсөн 4 жил горхины хулгайч салдангуя 2- байшин барьдаг засдаг өргөтгөдөг ажлыг хийж мөнгө угаасан. хөрөнгийг нь хураа.

  • boldoo (November 11, 2016 11:42:01 am )

    erdeniig shalgahgui bgaa ni yamar uchirtai yum boloo ene hun ulsin mungiig huvidaa yaj idgiig buhnii nudend haragdtal idej bgaa sh dee shalgaach ee

antalya rent a car