antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2016 4 comments

Л.Балхжав: Дуу болгоны хувь заяа, төрөх агшин нь өөр байдаг

нийтлэсэн Admin

altan_baishin9188181212013-02-23-11-56www-urlag-mnМонголын рок, попын ертөнцийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавгүйгээр төсөөлөшгүй мэт. Түүний зүрхнээс хөглөгдөн гарсан аялгуу бүхэн нь фэнүүдийнх нь сэтгэлд хоногшиж, аманд аялагддаг нь Л.Балхжавыг ямар чадварлаг, тэнхээтэй уран бүтээлч болохыг төвөггүй илтгэнэ. Тиймдээ ч тэр орон зай, цаг хугацааг үл тоон эдүгээ 18 дахь жилдээ “Миний дуунууд” тоглолтоороо үзэгч, сонсогчдынхоо сонорыг мялаахад бэлэн болжээ. Аялгуу бүхэн нь “хит” болж, хэний ч дотоод ертөнцийг юутай хээтэй нь хөөргөж, бас “гуниглуулж” чаддаг “UBS” телевизийн захирал, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавыг энэ удаагийнхаа “Уран бүтээлч” буландаа урьж, цөөн хором ярилцлаа.

-Та тэр бүр хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй ховор зочдын нэг. Ялангуяа манай уншигчдын хувьд хүндтэй зочин байх нь гарцаагүй. Юуны өмнө урилгыг маань хүлээж авсан танд баярлалаа?

-Өө, маш их баярлалаа.

-Та өнгөрсөн хугацаанд “Л.Балхжав гэж хэн бэ, дотоод ертөнцөд нь ямархан зүйл буцалж байдаг”-ийг уран бүтээлээрээ дамжуулан хэдийнэ илэрхийлчихсэн. Харин үлдсэнийг нь сэтгүүлчид хангалттай асуучихсан санагддаг. Тиймээс ярилцлагаа тэс хөндлөн асуултаар эхлүүлж болно биз дээ?

-Тэгэлгүй яах вэ.

-Уран бүтээлч хүн бүрт эмзэглэл гэж байдаг. Урлагт зүтгэсэн он жилээ эргээд харахад таны дотор ямар эмзэглэл нуугдаж байх юм бэ?

-Би өнөөдөр нэг л зүйлд эмзэглэж явдаг. Уран бүтээлчдээ харахаар заримдаа өмнөөс нь зүрх шимширдэг.

-Яагаад тэр вэ?

-Үнэндээ төр засгаас нэгдсэн нэг бодлого байхгүй. Ялангуяа орчин үеийн хөгжмийн урлагийг дэмжих төрийн бодлого байдаггүй. Гэтэл ямарваа нэгэн баяр наадам болоход уран бүтээлчдийгээ л өмнөө барьдаг. Ядаж тусдаа ганц театртай, тэрэндээ дуртай үедээ бэлтгэл, сургуулилтаа хийж, тоглолтоо хийчихдэг байвал мөн ч их хэрэг болно оо доо. Ийм зүйл байхгүйгээс өнөөдөр бүгд бор зүрхээрээ амьдарч байна. Наад зах нь, гадаадын ямарваа нэгэн тэмцээнд өөрсдийнхөө зардлаар л явж байна шүү дээ. Амжилт гаргаад ирэхэд нь тоодоггүй шахуу. Хэрвээ үүнийг нэгдсэн бодлогоор хөгжүүлэхийн бол эдийн засгийн маш том хөшүүрэг, эх үүсвэр ч бий болох боломжтой. Учир нь, энэ урлаг яаж хөгжсөнөөр нь тухайн улсын хөгжлийг тодорхойлдог зуунд ирчихээд байна шүү дээ.

-Тантай санал нэг байна. Яг энэ эмзэглэлийг тань сөргүүлээд асуухад манай рок, попын дуучдын чадвар, чансаа дэлхийд хаах нь яваа гэж харж байна вэ?

-Хөгжимчид болон дуучдын уран чадвар илүү гарна уу гэхээс дутахааргүй. Бүр бүх талаараа шүү. Ганцхан нэгдсэн бодлогоор нийлүүлэх гэхээр хөгжиж өгөхгүй, өнөө л төрийн бодлого дутагдалтай байдаг. Хэдхэн газартаа л эргэлддэг. Ядаж өөрсдийн гэсэн театртай байсан бол хуваарь гаргаад ч болтугай хөгжих боломжтой. Үнэндээ манай нэг дуучны тоглолт, “шоу”-г үзэх гэж хаа байсан тэр харийн орноос хүмүүс ирэх боломжтой байна. Нөгөөтэйгүүр аялал жуулчлалыг хөгжүүлэхэд урлагийн салбар маш том үүргийг гүйцэтгэдэг. Олон хүнийг хамруулж чадна шүү дээ. Миний эмзэглэл бол энэ.

-Эмзэглэлээс үүдэж уран бүтээл төрөх нь бий. “Онгод” ч гэж ярьдаг. Та ямар үед хөглөгдөж уран бүтээлээ өлгийдөж авдаг нь сонин байна?

-Онгод гэхээр л энд тэндээс юм орж ирээд л байдаг гэх ойлголт биш шүү дээ. Миний хувьд зүгээр л сэтгэл санаа амар амгалан, тайван үед л шинэ уран бүтээл төрөн гардаг.

-Тэгвэл ямар үед таны сэтгэл санаа тайван байх уу?

-Ар гэр болон ажил хөдөлмөр өөдрөг, бүтэмжтэй үед л сэтгэл сайхан байдаг. Ямар ч санаа зовох зүйлгүй, жаргалтай болдог. Уран бүтээлч хүн үүгээрээ л хөглөгддөг байх. Дээр нь урам гэж байна. Гэхдээ дуу бүхний төрөх агшин, хувь заяа нь өөр өөр байдаг. Жишээ нь, би “Хурд” хамтлагийн “Би аавтай хүн” дуугаа тэс өөр нөхцөлд зохиосон.

-Өөр нөхцөлд гэхээр тайван бус үедээ гэсэн үг вэ?

-Тийм ээ.

-Магадгүй эмзэг сэдэв байж болох. Гэхдээ шалтгааныг тань асууж болох уу?

-Тэр үед аав маань ертөнцийн мөнх бусыг үзүүлээд удаагүй байсан. Аавдаа дуун хөшөө босгох үүднээс энэ дууг зохиосон. Хэдийгээр энэ ертөнцөд байхгүй ч гэсэн миний сэтгэлд байгаа гэдэг утгаар нь зохиож байлаа. Гэх мэтчилэн уран бүтээл төрөх хувь заяа нь өөр байдаг юм.

-Харин хэн нэгний захиалгаар дуунд ая хийх үе гарна л биз?

-Тэгэлгүй яах вэ. Жишээ нь, одоогоос 10-аад жилийн өмнө МУГЖ Т.Ариунаа, яруу найрагч Ц.Хулан бид гуравт нэг эмэгтэй “Нөхөртөө зориулж ханийн тухай дуу зохиолгомоор байна” гэж хандаж л байсан. Энэ мэтчилэн цөөнгүй. Нөгөөтэйгүүр зах зээлийн эдийн засгийн үед уран бүтээл туурвиж байгаа хойно арилжааны тал дээрээ шахагдаж төрөх тохиолдол бий. Үнэхээр ч уран бүтээлчид маань амьдрах эрхтэй шүү дээ.

-Хэн нэгэнд зориулж дуу хийх, зүгээр өөрийнхөө хөг, аялгуугаар уран бүтээл туурвих хоёрт ялгаа бий юу?

-Миний мэргэжил найруулагч. Найруулагч хүн бол өөрт тохиолдсон, тохиолдоогүй хамаагүй амьдралын өнгийг таньж, мэдсэн байх шаардлагатай гэж үздэг л дээ.
Тийм ч учраас дуу зохиохдоо өөртөө тэрхүү нөхцөлийг бүрдүүлж байж уран бүтээлээ хийдэг. Үүнээс гадна, би хангалттай амьдралын зовлон, жаргалыг мэддэг болохоор нэг их төвөгшөөдөггүй, санаа зовдоггүй.

-Ингэхэд та хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажиллав?

-Энэ жилийн хувьд “Миний Монголын наадам” дуунд ая хийлээ. Харин яг одоо гэвэл дуучин С.Нарантай хамтарч бие биедээ урам хайрласан утгатай “Тэвэрье” нэртэй дуун дээр ажиллаж байна.

-Тоглолтод тань дуулагдах уу?

-Тэгнэ.

-Таны тоглолтыг үзэгчид их хүлээдэг болсон байна. Ямар дуучид оролцох бол, тоглолт нь хэзээ болох бол гээд л. “Миний дуунууд-2016” тоглолтынхоо талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Бие даасан тоглолтоо 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 18 дахь жилээ хийх гэж байна. Мэдээж “Миний дуунууд-2016” гэж нэрлэж байгаа болохоор тухайн жилдээ зохиосон шинэ уран бүтээл маань түлхүү дуулагдана. Гэхдээ тоглолтод дуулагдах дууны 60 хувь нь ард түмний маань сонсох дуртай хуучны сайхан дуу байна. Он жилүүдийг эргэн дурссан, дурсамж сэргээсэн тэр л уран бүтээл тайзнаа эгшиглэх болно.

-Бүхэлдээ амьд хөгжимтэй гэж сонссон. Энэ үнэн үү?

-Тийм ээ, бүх дуу нь амьд дугаралттай. Зарим үед дуучид маань амьдаар дуулж байгаа ч гэсэн фонограммтай байх тохиолдол байсан. Энэ бол тухайн тайзныхаа онцлогоос шалтгаалдаг байлаа. Гэвч өнөөдөр техник, технологи өндөр хөгжсөн үед бүх дугаралтаа амьд хөгжимтэй байх нь зүйтэй гэж шийдсэн.

-Нөгөө талаасаа нэг үеэ бодоход олон нийт ч гэсэн амьд хөгжимтэй тоглолтыг чухалчилдаг, тэр хэрээр “шаарддаг” болчихсон байна шүү дээ?

-Яг зөв. Ер нь амьд хөгжимтэй тоглодог байсан л даа. Гэхдээ заримдаа олон оркестртой хамтарсан дугаралттай ая байдаг. Тэр тохиолдолд хөгжмийг нь тавиад хоолой нь амьдаар дуулах тохиолдол гардаг байсан. Харин энэ бүхнийг энэ жил халж байгаа гэж ойлгож болно.

-Үнэхээр сайхан мэдээ байна. Энэ удаагийн тоглолтод тань рок, попын “акул”-ууд бүгд оролцох уу. Учир нь, бүх зүйл дууссаны дараа Л.Балхжавын тоглолтоос тэр ч, энэ ч “гээгдчихлээ” гэх явган яриа гардаг?

-Энэ жилийн хувьд ихэнх нь ая дуугаа өргөнө. Жишээ нь, Т.Ариунаа, Б.Сарантуяа хоёр гавьяатын маань 1990-ээд оны үед дуулж байсан дуу байна. Мэдээж энэ хоёр маань бас шинэ уран бүтээлээ толилуулна. Дээр нь, “Харанга”, “Хурд” гээд л бүгд оролцоно.

-Харин шинэ, залуу уран бүтээлчид хэр оролцох вэ. “Universe best songs”, “My voice” зэрэг шоунаас төрөн гарсан авьяаслаг олон дуучин байна шүү дээ?

-Энэ жилийн тоглолтод хамгийн залуу уран бүтээлч гэх юм бол цахим ертөнцөд гадаадын дуучидтай дуулж, чамгүй “од” болчихсон Анужин гэх хүүхэд бий. Дуучин Б.Амархүүтэй хамтарч дуулна. Мөн “My voice” тэмцээнд Гранпри хүртсэн Хосбаяр, шилдэгт үлдсэн Мишээл зэрэг олон залуу дуучин оролцоно.

-Аливаа тоглолт хэр найруулгатай байхаас нь шалтгаалж амжилт олдог. Тоглолтыг тань хэн найруулж байгаа вэ?

-Манай “UBS” телевизийн Уран бүтээл хариуцсан Дэд захирал Ж.Баяраас гадна хоёрдугаар найруулагчаар “Хувьсал”-ын Г.Цоггэрэл, “G” энтертайнментын захирал Т.Ганболд нар ажиллаж байна. Тоглолтыг ямар “шоу” болгож, ямар гэнэтийн бэлэг барих нь тэднээс шалтгаална.

-Тэгэлгүй яах вэ. Тоглолтын тасалбар ямар үнэтэй вэ. Сүүлийн үед уран бүтээлчид маань тодорхой хэсэгт нь зориулж тоглолтынхоо билетийг хэт өндөр үнээр худалдаанд гаргах явдал их боллоо. Түүнээс нь болж үзэгчид хүссэн дуучин, хамтлагийнхаа тоглолтыг үзэж чадахгүй хоцрох тохиолдол бий?

-Би үерхэлдээ үнэнч. Өмнө нь тоглолтоо ямар үнээр тоглодог байсан яг тэр ханшаараа л тоглоно. Тоглолт маань энэ сарын 18, 19-нд 19:00 цагаас “Улаанбаатар палас”-ын их танхимд болно.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 09, 2016 1:02:28 pm )

    ene odoo boliasoi neg l xeviin gonginosn ym xiigeed l jil bolgon toglolt gej soliorch baix ym.

  • Зочин (November 09, 2016 1:43:27 pm )

    ТОГЛОЛТОНД НЬ ДУУЛЖ БАЙГАА ДУУЧИДАА МӨНГӨ ӨГӨХ ҮҮ. ӨӨРӨӨ БҮГДИЙН АВДАГ УУ .

  • zochin (November 09, 2016 5:57:21 pm )

    yajisan balhaa, muu shunal.chinii duunii hugjim gej 1 honogiin nastai,odoo bolio hu. hymarlaas garmaar b,naa.jantsannorov taivsraliin zohiol ,gonchigsumlaagiin zohiol heregtei b,naa. chi bolio ooo. minii duunuud geed b,gaa bol uuruu uurtuu gunshignaa.

  • zocnih (December 28, 2016 10:06:31 am )

    nariin pizda shyy golog

antalya rent a car