
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос анхны жилдээ зохион байгуулж буй “AFC Solidarity cup 2016” тэмцээний “В” хэсэгт багтсан Монголын шигшээ баг өнөөдөр 19:30 цагаас Лаостэй шийдвэрлэх тоглолтоо хийнэ. ДАШТ болон ААШТ-ий урьдчилсан шатнаас хасагдсан чансаа доогуур орнуудын хооронд зохиогдож байгаа “Эв нэгдлийн цом” тэмцээний эхний хоёр тоглолтын дараах байдлаар манай залуус гурван оноотой хэсгийн хоёрдугаарт бичигдэж байгаа. Одоогийн байдлаар гоолын зөрүүгээр Лаосын дээр байрлаж яваа “Хөх чононууд” өнөөдөр тэнцэхэд л хэсгийн шатыг давах учиртай. Урьд өмнө нь олон улсын тэмцээнд оролцож байгаагүй залуу бүрэлдэхүүнтэй Монголын шигшээ багийн дундаж нас ердөө 22,8 байгаа. Энэ багийн цөм болсон шилдэг залуус Монголын залуучуудын шигшээ багийн цөмийг бүрдүүлж байгаагаараа бас нэгэн давуу тал болж байгаа. Тийнхүү туршилага багатай хэдий ч манай залуус тун сайн тоглолтуудыг үзүүлсээр өнөөдөр хэсгийн шийдвэрлэх тоглолтыг хийж байгаа тул та бүхэн дээлийнхээ захыг мушгин эх орныхоо хөвгүүдийг дэмжээрэй. !!! Тоглолтыг дараах холбоосоор үзнэ үү ==>> http://www.the-afc.com/competition/afc-solidarity-cup ==>> Biligüdéy
Эх сурвалж: www.facebook.com/MongolianFootballFederation
Холбоотой мэдээ
Comments are closed.