antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2016 3 comments

Хөгжлийн банкны хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

нийтлэсэн Admin

7biqnfvotqebr9c4n6uiqprhkj

Хөгжлийн банкны асуудалтай холбоотой хэрэг хэрхэх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын гэм буруугүй болох нь удахгүй тогтоогдоно гэж  өмгөөлөгч Г.Батбаяр хэлээд байгаа. Тэгвэл өнөөдөр   Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Б.Бясман нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэр Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой байр суурийг илэрхийлэв. Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Б.Бясман хэлэхдээ  “Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэрэг мөрдөн байцаалтад шалгагдаж байна.Одоогоор хэргийн улмаас хэдий хэр хэмжээний хохирол үүссэн асуудал нэг мөр эцэслэгдэж гараагүй. Шалгалтын ажиллагаа эхлээд удаагүй байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хохиролтой холбоотой шинжээч томилж шаардлагатай ажиллагаануудыг хийж байна.Удирдлагуудтай холбоотой хэрэгт нийт 4-6 хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд гэвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Нанжидын Мөнхбатыг хорьсон. 2016 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сэжигтнээр тооцон таслан сэргийлэх арга хэмжээг авч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар хорьсон”  гэж байна.

Н.Мөнхбатын өмгөөлөгчийн яриад байгаагаар бол үйлчлүүлэгч нь огт буруугүй гэх. Н.Мөнхбатыг Япон улсын хөрөнгийн зах зээлд 30 тэрбум иений “Самурай” бонд гаргахдаа хөрөнгө оруулалт буюу зуучлалын үйл ажиллагааны чиглэлээр Япон улсын “Мизухо”, “Мицүбиши”, “Сумитомо” банкуудтай харилцан ажиллахаар хэлэлцээр хийж байсныг цуцалж, “Дайва Секюритиз”, “Номура Секюритиз” банкуудаар зуучлалын үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн.Японы олон улсын хамтын ажиллагааны банк /ЯОУХАБ/-нд баталгааны шимтгэлд 5.7 тэрбум иен сутгуулан 24.25 тэрбум иенийг 2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн банкны Монгол дахь 3330536 тоот иенийн харилцах дансаар Япон улсын Мизухо банкнаас хүлээн авч, Хөгжлийн банкинд 5.7 тэрбум иений буюу онц их хэмжээний хохирол учруулсан. Худалдаа хөгжлийн банкинд хугацаатай хадгалуулсан Хөгжлийн банкны 20 тэрбум төгрөгийн хадгаламжийн хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр дууссан байхад буцаан татаагүй. Мөн өдөр Хаан банканд хугацаатай хадгалуулсан 10.420 тэрбум төгрөгийн хугацаа дуусаагүй байхад буцаан татах зэрэг удаа дараагийн үйлдлээр Хөгжлийн банкны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулж, тус банкны хөрөнгийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэж буруутгаж байгаа гэх мэдээлэл гарах болсон. За харин бодит байдал дээр улсад учруулсан хохирлын хэмжээ энэ тэр нь эцэслэн тогтоогдоогүй гэдгийг прокурор хэлж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin (October 25, 2016 4:13:15 pm )

    shudraga sain shalgaaraidaa manaixaan ix ch idsendee naad xumuus chine

  • иргэн (October 26, 2016 9:26:58 am )

    дээр бичсэн зүйлүүд явагддаг үйл ажиллагаа л байна шүү дээ. хаанаас юугий нь идэх юм бэ? яг үнэндээ өөрсдөө мөнгө иддэг хүмүүс л өөртэйгөө адилхан санагалзаад хүнийг ингэж харддаг байх даа.

  • Иргэн (October 26, 2016 2:32:00 pm )

    Идсэн хүний хамсаатан байна.

antalya rent a car