antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2016 30 comments

Даварсан ХААН банкинд “даруулга” хэрэгтэй

нийтлэсэн Admin

14713663_1250079021679903_8651795416640711447_n-600x374Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаага явуулж байгаа байгууллага бүр хууль дүрмийг сахин ажиллах үүрэгтэй. Хууль дүрмээр бол аливаа үйлчилгээ иргэдийг хохирооход чиглэх ёсгүй. Гэтэл  нэн дүрэм журам ХААН банкинд  огтоос хамаагүй бололтой. Улс орон даяар банкны сүлжээгээ бий болгосон гэж рекламдах дуртай ХААН банкны үйлчилгээ үнэндээ шалдаа буусан гэхэд хилсдэхээргүй болжээ.

Салбар бүр дээр нь  оочер дугаар ихтэй,  үйлчилгээ нь болхи удаан, экспресс банк нь үе үе гацаж иргэдийг чирэгдүүлдэг, АТМ–ээр үйлчлүүлэхэд сүлжээ тасарсан нэрээр үйлчлүүлэгчийн  данснаас нь хассан хирнээ мөнгөө гаргаж өгдөггүй гээд ХААН банкны талаарх иргэдийн гомдол тасардаггүй.

14570214_1250078658346606_3555880370800134266_n-600x450Гэтэл ХААН банкныхан  үйлчилгээний чанараа  сайжруулдаггүй атлаа, хуурамч реклам, монополь эрхээрээ дулдуйдаж иргэдээр хохироосоор байгаа нь нууц биш.

Өнөөдөр нэгэн иргэн Ардын эрхийн ХААН банкны салбар дэх экспресс банкны АТМ-аас зарлага гаргахаар АТМ-д комманд өгөөд яг зарлага гарахын өмнө тэнд байсан  АТМ-ууд бүгд таг гацсан байна. Тэр даруй үйлчлүүлэгч  мобайл банкаар дансаа шалгаж үзэхэд  данснаас нь АТМ-аар авах гэсэн мөнгөн дүнтэй тэнцэх зарлага гарсан атлаа мөнгөө гаргаж өгөөгүй байна. Тухайн үйлчлүүлэгч тэнд байсан  ХААН банкны  теллер, хамгаалагч, ажилтнуудаас лавлан байж 1800-1927 утас руу ярь гэсэн зааврын дагуу залгахад автомат хариулагчаар удтал хариулсны эцэст сая нэг  оператортой холбогдсон байна.

Болсон явдлыг тайлбарласан үйлчлүүлэгчид хандан ХААН банкны   лавлах утасны оператор хариулахдаа: “таны дансанаас гарсан зарлага үнэн эсэхийг бид төв рүүгээ дамжуулна, төвөөс Нягтлан бодогч шалгаж үзээд 1-3 хоногт багтаан таны дансанд гүйлгээ хийгдээгүй  бол мөнгө нь эргэж орох болно” гэсэн байна.

14708253_1250078791679926_2789372464978073431_n-600x450Хаан банкны алдаанаас болж хохирсон  үйллчүүлэгчийн мөнгийг 1-3 хоногт багтаан олгоно гэж юу гэсэн үг вэ?

Үйл ажиллагаа нь доголдолтой, үйлчилгээ нь хойрго, АТМ-ууд нь гацдаг, сүлжээ нь тасардаг ХААН банкаар дахин үйлчүүлэхээс татгалзахыг иргэдэд хандан уриалах байна.

Дээр нь ХААН банкны  иргэдийг хохироосон гомдлын мөрөөр үйл ажиллагааг нь шалгаж, үйлчлүүлэгч, хэрэглэгчийн эрх ашийг хамгаалдаг байгууллага гэж байна уу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, Мэргэжлийн хяналтын газар гээд сүржин нэртэй төрийн байгуллагууд энэ мэтээр иргэдийг хохироож байгаа байгууллагуудыг нэн даруй шалгаж, хариуцлага оногдуулж, үйл ажиллагааг нь сайжруулах хэрэгтэй.

25 жилийн түүхтэй гэж өөрсдийгөө рекламдаж байгаа ХААН банкны үйл ажиллагаа  21-р зуунд үнэндээ үхэр тэрэг шиг л удаан хойрго  байсаар байна. Тэд хэдий болтол иргэдийг хохироосоор байх вэ?

14725480_1250078508346621_2167857709194536250_n

БЗД-ийн иргэн А.Тамир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • ОЮУТАН (October 25, 2016 2:20:17 pm )

    ЗӨВ ШҮҮ

    • Irgen (October 26, 2016 11:20:40 pm )

      Haan banknii posiin tohooromj, eswel kartnii suljee genet bainga undag. Ih tovogtei bank.

  • иргэн (October 25, 2016 2:48:21 pm )

    ШӨХТГ-н даргаар өмнө нь дээр үед байсан Лхагваа гэж мал очсон одоо наад байгууллага чинь мал дуугай л байх болно. Та бүхэн санаж байвал колонкуудад тависан торгуулийг хүчингүй болгож байсан нүдний шилтэй бүдүүн хар новш байгаа.

  • даваасүрэн (October 25, 2016 2:58:05 pm )

    банкнууд бид бүхнийг хүүгээр дарамтлаж том том байшин барьж байгаа нь нууц биш шүү дээ иймд энэ том байрнуудыг хүүхдийн эмнэлэг цэцэрлэг болгох хэрэгтэй

  • нандиа (October 25, 2016 2:59:34 pm )

    төр байгаа л бол хүүхдийн цэцэрлэг сургууль эмнэлэг бологочих хэрэгтэй байгаа юм

  • Зочин (October 25, 2016 3:05:34 pm )

    Олон үйлчлүүлэгчтэй болохоор очер ихтэй байх нь аргагүй байхоо. Ажил цагаа зөв тооцоолж интерет банк, мобил банкуудыг ашиглаад сурчихаа хө.

  • ЗОЧИН (October 25, 2016 3:32:35 pm )

    Анх хөдөө аж ахуйн банкны суурин дээр /ХАА-н банк/ томоохон луйварчид нийлж байгуулсан банк. Энэ банкинд миний мэдэх нэгдэл бүрээс авч чадсаныг мэдэхгүй байна.Тухайн үеийн 90 оны ханшаар 500.000 // таван зуун мянган төгрөг/ авч хувь нийлүүлэн босохдоо баахан хадгаламж эзэмшигчийн мөнгийг дампуурал нэрээр идсэн газар. Одоо ХАА-н банкны нэрийг бүр монголын ХААН банк болгон томорсон ч үйлчилгээ бол мөнгөний хэрэгцээ гарсан иргэдийг яаж идэх аргаа нарийн боловсруулсан новшнууд шүү.Ер 1 сая төгрөг зээлсэн ядарсан иргэнээс 10000 төгрөгийг нь улаан цайм цохиж баяжиж байгаа газар.Монголын төрийн одооны энэ суудлын баатрууд энэнийг ойлгохгүй.Харин нийлж нөгөө муусайн сонгогчдынхоо бөгсийг нь яаж ухахаа төлөвлөж л суугаа.

  • Манайхан (October 25, 2016 3:33:04 pm )

    ШӨХТГ-ын даргыг солих хэрэгтэй.Тэгэхгүй энэ янзаараа байвал Лхагваа мөнгө хүүлэгч нарын эсрэг дуугүй байсаар 4 жилийн дараа шоронд суух болно

  • Anonymous (October 25, 2016 3:44:47 pm )

    tin sh de boon oocher daraalal bolj orlogo hiiher atm gatsaad ajilahgui yaraltai ued bol hetsuudeh yum bn le ajiliin 3 honog dotor dansnd orj bn le unher hund surtaltai

  • zochin (October 25, 2016 4:00:07 pm )

    arkhangain khan bank ardchilsan nam yum uu ardchilsan nam arkhangain khan bank yum uu er oilgohoo boliloo

  • иргэн (October 25, 2016 4:45:32 pm )

    Үнэн хаан банк үнэхээр найдваргүй үйлчлүүлэгчээ шулсан луйвардсан банк шалгуулах хэрэгтэй санал нэг байна

  • Anonymous (October 25, 2016 5:20:09 pm )

    Zov yum bichjee. Sanal neg bn. Ee ni xaan bank xamgiin uilchilgee myytai bank

  • Зээл гуйдаг жирийн л нэг иргэн (October 25, 2016 5:51:23 pm )

    Энэ үнэн зүйл бичсэн байна. ХААН банк харилцагч нар болон зээлдэгч нараа шулж ханадаггүй газар, зээл хүссэн бүхнийг өмнөө сөгдүүлж, мөргүүлж, сул дорой арчаагүй нэгэн байлгах хүсэлтэй байдаг луйврын газар даа ард түмэн минь

  • ЗОЧИН (October 25, 2016 7:04:56 pm )

    Монгол улсын хуульнд захирагддаггүй ганц банк бол ХААН БАНК харилцагч нар нь бичиг баримтаа үрэгдүүлсэн /иргэнийй үнэмлэхээ/ тохиолдолд ТҮЦ машинаас авсан лавалгаагаараа бусад банк гүйлгээ хийж байхад энэ банк бол тийм асуудал байх гүй заавал бичиг баримтаа бүрдүүсэний эцэс харилцана гээд бөөн чирэгдэл дээр чирэгдэл учруулдаг үйлчлүүлэгчээ биш ганц амиа бодсон хэцүү газар даа

  • Zeeldegch (October 25, 2016 7:39:46 pm )

    Hunsnii negiin khan bank niihan bolimoor yumaa hariltsagchaa ul tooson guilagchin met haritsih yum bid chini t zeel avch bidnii tulsun huunii orlogoor tsalinjij baigaa gedgee mededgui yum baihdaa.deerni bas ugdug yumiini ughuur hichneen saihan haritsaatai bolno geech durgui hurmeer.

  • Мон (October 25, 2016 7:53:03 pm )

    Үнэн шүү БӨ ийн салбар үйлчилгээ маш муу 2-3 теллер ажилаа хийдэг.

  • БИ (October 25, 2016 7:53:46 pm )

    АРХАНГАЙН ХААН БАНКНААС ИХ ОЛОН ХҮН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ ЮМАА ЗЭЭЛ ОЛГОНО ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ГЭХ МЭТ СУРТЧИЛНА ХҮНТЭЙ МӨНГӨТЭЙ ХАРЬЦДАГ ГАЗРУУДЫГ ИНГЭМЭЭРГҮЙ БАЙНА БАТЦЭНГЭЛ СУМААС5 ХҮНЭЭС 3 НЬ СОНГУУЛЬД ӨРСӨЛДСӨН ШҮҮ АРАЙ АРАЙ ЮМААААААААААА ККК ККК

  • Зочин (October 25, 2016 8:17:54 pm )

    Хаан банк теллер авахдаа 35 үсэг гүйцэд нүдлээгүй гэдэг шалгуураар авдаг байх гнж бодогдмоор байдаг шүү.

  • gana (October 25, 2016 8:23:39 pm )

    gadnii huu bagatai banknuudiig oruulj ireh heregtei shu de daanch MAN nam hezzee ch chadahgui bizde chatsga tsarailj ulsiin hugjliig hoish tathaas uur yum hiih bish,uursduu banknuudad hurungu oruulsan bga gesen

  • Zochin (October 25, 2016 11:23:50 pm )

    Mongo ni garch ireegui bol shalgaad ter doroo l ordog yum bna lee sh deee yah gej humuust buruu setgel toruuldeg yum be

  • Anonymous (October 26, 2016 3:43:30 am )

    Hamgiin udaan hamgiin muu bank

  • иргэн (October 26, 2016 9:09:16 am )

    Монголын банкуудаас ХХБ боловсон соёлтой, шуурхай, харилцагчаа гэсэн үйлчилгээтэй банк юм даа.

  • zochin (October 26, 2016 12:07:36 pm )

    Банк хоорондын гүйлгээ гээд л зарим банк нь 500 төг зарим банк нь 2000 төг авах юм ялангуяа Хас банк 2000 авдаг энэ арай л дэндэнээ

  • зочин (October 26, 2016 2:01:30 pm )

    ЭНЭ ДАВАРСАН ГАЗРУУДААС БАС НЭГ ГАЗАР БАЙНАА. ЮНИВИШН ГЭДЭГ ҮЙЛЧИЛГЭЭГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НЬ БАРАГ 19 – Р ЗУУНЫ ЮМУУ ГЭМЭЭР БАЙНГА ТАСРАНА. ТЭГЭЭД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРӨӨ ЯГ БҮТЭН АВНА. ЭНЭ ТАЛААР ХААНА ХАНДАХ ВЭЭ.

  • 111 (October 27, 2016 11:58:01 am )

    ХААН БАНК ГЭЛТГҮЙ ХҮНИЙ ЦАЛИН ШУЛААД БАЙГАА ГОЛОМТ БАНКИЙГ ЯАХ ЁОСТОЙ ЮМ БЭ. АТГ ШАЛГАААЧ. ХҮНИЙ ЦАЛИНГААС ТАТВАР АВДАГ. ТӨРИЙН БАНК ХАРИН БАЙГАА ЦАЛИНД ХҮҮ БОДОЖ ӨГДӨГ. ГОЛОМТ БОЛИМООР ЮМ МӨНГӨ АВАХ ТООЛОНД 100 ТӨГРӨГ АВДАГ.

  • 111 (October 27, 2016 11:58:28 am )

    ХААН БАНК ГЭЛТГҮЙ ХҮНИЙ ЦАЛИН ШУЛААД БАЙГАА ГОЛОМТ БАНКИЙГ ЯАХ ЁОСТОЙ ЮМ БЭ. АТГ ШАЛГАААЧ. ХҮНИЙ ЦАЛИНГААС ТАТВАР АВДАГ. ТӨРИЙН БАНК ХАРИН БАЙГАА ЦАЛИНД ХҮҮ БОДОЖ ӨГДӨГ.

  • Би (October 27, 2016 12:19:52 pm )

    АТМ ийн орлого зарлагын мөнгө нь арай дэнднээ 50 төгрөг авна гээд л анх тэгж байсан худлаа орлого зарлага бүрт 150 төгрөг авч байна

  • enkhee (October 27, 2016 12:26:02 pm )

    Бэлэн мөнгөний машин дээр ажиллаж чадахгүй хүмүүс их шүү дээ, Тэр машин нь дансны дугаараа хийхэд нэр гарч ирдэг бол бас яахав ээ даанч нэр ч гарахгүй хэн рүү шилжүүлж байгаа мэдэхгүй нь сонин 6,7 амралтын өдрүүдээр очиход цахим банкны өдөрлөгтэй гүйлгээний заал ажиллахгүй гээд маш олон ажилтан нь бие биеэ хараад зүгээр зогсож байх юм /АТМ-ээ тайлбарлахгүй заалны хаалгаа хаагаад/ гол нь АТМ-ээ танилцуулах ёстой биздээ

  • Anonymous (October 28, 2016 7:12:08 am )

    ATM машины шимтгэл нь арай дэндүү болсон байна лээ. Орлого хийхэд 50 төгрөг, зарлага гаргахад 250 төгрөг. Энэ одоо юу гэсэн үг вэ?!

  • О.ЦЭНДСҮРЭН (December 04, 2016 3:20:05 pm )

    Банкууд үйлчлүүлэх гээд очиход теллирийнхээ өмнө өндрөөс өндөр лангуу тавьчихсан теллэртэй нь харьцахад маш хэцүү юмаа.
    Лангуугаа намсгаад үйлчлүүлэгчдээ сандал тавьж өгмөөр юмаа. Юун төлөө хамгаалагч үүдэнд нь байдаг билээ дээ.
    Жаахан зохион байгуулалт шинэчлэл хийхээр болчихсон газар шүү.
    Гадаадын банкны үйл ажиллагаанаас жишээ авмаар юм.
    Үйлчлүүлэгчидээ хэтэрхий дорд үзсэний шинж.
    Өндөр настай бид хөл муу ууц нуруу өвдөөд удаан зогсох хэцүү юмаа.
    Өнөө ХЭРЭГЛЭГЧ ХААН ГЭДЭГ ХААНА БАЙНАА БҮР МАЛНААС ДОР ҮЗЧИХ ЮМАА.

antalya rent a car