Төрийн өмчит компаниудыг саалийн үнээ л гэж харахаас ашигтай ажиллуулаад улсдаа ахиухан ашиг аваад ирье гэх сэтгэл зүтгэлтэй хүн байдаг гэдэгт үл итгэмээр дүр зураг өнгөрсөн олон жилүүдэд харагдаж ирсэн. Тиймээс ч төрийн нэрээр худлаа шоу хийж, улсыг улам хохироож байхаар хувьчилсан нь дээр гэдэг байр суурь давамгайлах болсон. Тэгвэл Төрийн өмчийн хорооны зүгээс төрийн өмчит компаниудын алдагдалтай ажиллаж байгаа асуудлыг хоёр шалтгаантай гэж үзэж байгаа аж. Ц.Ням-Осор хэлэхдээ “менежментийн алдаа байна. Тухайн удирдлагууд муу менежментээр ажилласан, хариуцлагагүй байна. Хоёрдугаарт, зах зээлээс хамааралтай. Дэлхийн зах зээл дээр нефть, зэс, жоншны үнээс хамаардаг. Мөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд алдагдалтай ажиллаад байгаагийн том шалтгаан нь шахаа хийдэг, тухайн нэг захирал бие дааж шийдвэр гаргадаг. Үүнийг цаашдаа болих хэрэгтэй. Бид 12 дугаар сар гэхэд шинэчилсэн хэлбэрт оруулна. Тухайн захирал ганцаараа асар их хэмжээний мөнгөн дээр гарын үсэг зурдаг тогтолцоо Монголд үйлчилж болохгүй. Компанийн засаглалын хүрээнд хэд, хэдэн хороодоор дамжиж эцсийн хувилбараар ерөнхий захирал гарын үсэг зурдаг тогтолцоог төрийн өмчийн оролцоотой бүх компанид оруулна.Компанийн удирдлагууд компанийн шинэ засаглалаар явах ёстой. Мөн менежмент сайн хийхийг шахна. Сайн дураараа, хэн нэгний шахааны барааг хязгаарлах ёстой. Тиймээс төрийн өмчийн 90 гаруй компанийг ялгаад гурав ангилж байна. Нэг хэсгийг нь яаралтай хувьчлах, заримыг нь татан буулгах, нийлүүлэх, өөрчлөн байгуулах, зарим компанийн менежментийг сайжруулаад авч явах. Менежмент дотроо гадаадын хөрөнгө оруулалт татах, эрхзүйг нь сайжруулах зэрэг янз бүрийн хувилбарууд байна. Үүнийг 11, 12 дугаар сард боловсруулаад, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс компанийн шинэ удирдлагуудтай хатуу гэрээ хийж ажиллана.” гэж хэлж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ZO (October 25, 2016 11:51:09 pm )
ELBEG ABNAA
1 Comment