antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2016 2 comments

Сангийн яамыг шүүхэд өгнө гэв

нийтлэсэн Admin

107229

“Тогтвортой амжиргаа III төсөл”-ийн ажилтнуудыг хоморголон халсан асуудлаар Сангийн яамыг Захиргааны хэргийн шүүхэд өгөхөөр болсноо Хүний эрхийн хуульчид өнөөдөр мэдээллээ.  Төслийн 105 ажилтныг хоморголон халсан нь улс төрийн шалтгаантай гэж үзэж байгаа аж: Сангийн яамны зүгээс дахин сонгон шалгаруулалт зарлахаа мэдэгдсэн. Уг шалгаруулалтаар дээрх хүмүүсийг бус төрийн удирдах албан тушаалд ажиллаж байгаа хүмүүсийн туслагч, дэмжигч нарыг ажилд оруулах зорилт тавьж байгаа. Хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн энэ үйлдлийг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд хандах болно гэж тэд мэдэгдлээ. Сангийн яамыг шүүхэд өгөх багт “Тогтвортой амжиргаа III төсөл”-ийн ажилтнууд болон хүний эрхийн хуульч Р.Булгамаа, М.Ичинноров нар оржээ.

Сангийн яам, Дэлхийн банк болон Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран “Тогтортой амжиргаа III төсөл”-ийг 2015 оноос хэрэгжүүлж /2018 он хүртэл/ эхэлжээ. Энэхүү төслийн хүрээнд 21 аймагт Сум дэмжих баг байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба  сум дэмжих багуудад нийт 105 иргэнийг зургаан сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээгээр ажилд авсан байна. Гэрээнд зургаан сарын хугацаа дууссаны дараа ажилтнуудын мэдлэг, чадварыг үнэлж, гэрээг нэг жилээр сунгана гэж заажээ. Гэвч өнгөрсөн сарын 28-нд Сангийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямаагийн албан тоотоор ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ нь Хөлсөөр ажиллах гэрээгээ зөрчсөн үйлдэл хэмээн Архангай аймгийн Сум дэмжих багийн гишүүн Д.Батсайхан хэлж байна.

Хүний эрхийн хуульч Р.Булгамаа хэлэхдээ  “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа иргэний Нийгмийн даатгал болон Хүн амын орлогын албан татварыг ажил олгогч төлөх ёстой. Гэтэл энэхүү төсөлд ажиллаж байсан 105 хүний Хүн амын орлогын албан татварыг огт төлөөгүй байна.” гэж байв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Адар (October 25, 2016 6:29:40 pm )

    хөлсөөр ажиллагчийн хүн амын орлогын албан татварыг ч арай ажил олгогч нь төлөхгүй ээ. Ийм л мэдлэгтэй Хүний эрхийн гэгдэх хуульчид байх юм даа. Эд нар өөрсдөө эрх ашгийг нь хамгаалж байгаа гэгдэх иргэдээс төлбөр авч байгаа даа. Ичмээр дамшгууд вэ?

  • Иргэн (October 25, 2016 9:07:45 pm )

    АН-ЫН тоглоомын хос хүүхэйлдэй хуулиа сайн унш. та 2 хууль тайлбарлах уу.

antalya rent a car