antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2016 36 comments

С.Эрдэнийг сайд байх үед талийгаачдын нэрээр тэтгэвэр шилжүүлж луйвар хийсэн нийгмийн даатгалынхны хэрэг хэрэгсэхгүй болжээ

нийтлэсэн Admin

dsc_0636

Нийгмийн даатгалынхан хүний санаанд оромгүй байдлаар хууль зөрчиж,  нэгэнтээ энэ хорвоогоос явсан талийгаачдыг  амар тайван байлгахгүй байгаа нь ёс зүйн хувьд ч дэндүү муухай хэрэг гэдгийг өмнө нь бичиж байсан билээ.  С.Эрдэнэ гишүүнийг  уг салбарын сайд байх он жилүүдэд нийгмийн даатгалынханд иргэд талийгаач болсон ахмад настныхаа бичиг баримтыг хүргүүлдэг ч талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар,   улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэг хяналтын шатандаа хаагдаж,  хэрэгсэхгүй болоод байгаа юм. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман хэвлэлийнхэнд хэлэхдээ  “ Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэж ярьсан байдаг.

Тэгэхээр мөнгө идэж уусан нөхдүүд хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй ажлаа хийгээд явж байна гэсэн үг. Энэ бол дэндүү харамсалтай мэдээ юм. Талийгаачдыг амь мэт болгож, нэр дээр нь тэтгэврийг нь авч луйвар хийдэг байсан хүмүүс цаашид ч нийгмийн даатгалын салбарт гэм зэмгүй мэт ажиллаад явж байх уу. Талийгаачдын зүгээр явуулахгүй байгаа хүмүүс дахиад өөр ямарч хэрэг үйлдэж мэдэх ёсзүйн тураалтай нөхдүүд л гэж ойлгогдож байна.

Сануулахад, Polit.mn сайтад С.Эрдэнэтэй холбоотой мэдээллийг нийтэлснээс харахад  нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчидтай холбоотой хэрэгт С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг  цагдаагийн байгууллагаас өгч байсан удаатай ч, сүүлдээ уг асуудлаар юм дуугарахаа больсон гэх.Хамгийн харамсалтай зүйл бол хэдийнэ энэ орчлонгийн хүн биш болсон эцэг эх, эмээ өвөөгийнх нь нэрээр тэтгэвэр шилжүүлснийг нь хэчнээн Монгол хүн мэдээгүй өнгөрсөн бол доо. Өглөө босохдоо, орой унтахдаа төрдөө залбирч, төрөө дээдэлдэг Монголчуудаа өөд болсон хойно нь, ясыг нь амраахгүй зовоодог төр байна гэдэг, дэндүү харамсалтай хэрэг биш гэж үү?

Нийгмийн даатгалын салбарт нуугдаж байгаа тун ноцтой асуудлыг дэлгэсэн “Нас барагсдыг амьдруулах “шидтэн”-үүд нийгмийн даатгалд одоо ч байна” нэртэй материал “Өнөөдөр” сонинд өнгөрсөн оны аравдугаар сард нийтлэгдэж байсан билээ. Тэнд өгүүлснээр бол Нийгмийн даатгалын газрын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургадугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан байдаг юм. Уг нь нас барсны хоёр дахь сараас нь тэтгэврийн санхүүжилт зогсох ёстой. Гэтэл манай зарим албан тушаалтан хууль зөрчин, 45.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдон шалгуулж байгаа. “ хэмээн ярьсан байдаг. Тэрчлэн 2006 оноос хойшхи судалгаагаар улсын хэмжээнд 14 мянга гаруй хүнд нас барсны дараа сарын тэтгэвэр олгосон бөгөөд зөвхөн нийслэлд л гэхэд нийгмийн даатгалынхан дээрх нас барсан хүмүүсийн 500 гаруйд тэтгэвэр олгохоо зогсоолгүй, амьд байгаа мэтээр тэмдэглэл хийн, 1000 гаруй удаагийн гүйлгээгээр 1.5 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар, за мөн тэтгэврийн эрх нээлгэж, арилжааны банкуудаас, зээл авчихаад байгаа гэх асуудлыг, зээлийн эргэн төлөлт нь нийгмийн даатгалын сангаас төлөгдөөд байгаа талаар, нас барсан хүн өдгөө амьд мэт тэтгэврээ аваад зогсохгүй, түүнийгээ барьцаалан зээл авч, төлөөд явж байж болох уу гэхчлэн асуудлуудыг тус нийтлэлд хөндсөн байдаг.

Харин С.Эрдэнэ сайдын хувиар сонгуулийн өмнхөхөн  НДЕГ-ын дарга Д.Мэндбаяр нартай хамт  мэдээлэл хийх үеэрээ энэ асуудлаар дуугарсан. Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол Нийгмийн даатгалынхан хуулиа зөрчин тэр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн нь хоёр шалтгаантай болохыг холбогдох шат дараалсан зургаан удаагийн хяналт шалгалтын үр дүнд холбогдох байгууллагууд тогтоосон гэнэ. Тухайлбал, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо сул байсан нь нэгдүгээр шалтгаан гэнэ. Үүнээс болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцож байсан гэлээ. Харин хоёрдугаар шалтгаан нь нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг байсантай холбоотой гэж хэлэв. Нас барсан гэх мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага сарын дараа авч байсан, энэ хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө банкны данс руу шилжчихсэн байдаг. Ингээд нас барсан гэдгийг нь мэдээд данснаас нь мөнгөө эргүүлж татах үйлдэл хийсэн гэх зүйлийг тэр хэлж байгаа юм. Тэгэхээр албаны хүний эл тайлбар бас л эргэлзээ дагуулсан хэвээрээ л байгаа гэдгийг энд тодотгоё. За мөн дээрх нийтлэлд өгүүлсэн анхаарал татсан бас нэг асуудал бол гадаадын харьяат болсон хүмүүст тэтгэвэр, халамжийн мөнгө олгосон үйлдэл байгаа аж.Монгол Улсын харьяатаас гарч буцаж харьяатын эрхээ сэргээлгээгүй 2000 орчим иргэнд бас л 1.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон байдаг. Хууль хяналтын байгууллагаас тогтоосноор 10 мянга орчим иргэнд нас барсны дараа нь тэтгэвэр олгож, Нийгмийн даатгалын сангийн найман тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй гэх асуудал байсан. За харин НДЕГ-ын дарга Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол “150-300 орчим хүний мөнгө нас барснаас хойш нэг сарын дараа данс руу нь шилжсэн гэх тооцоог шалгалтаар гаргасан. Нас барсан гэдгийг нь мэдээд энэ мөнгөний 90 хувийг харилцах данснаас буцаан татсан. Одоо 19 сая төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байна.” гэж байгаа юм. За мөн түүний хэлснээс ойлгоход тэдэнд алдах эрх бол байгаа юм байна. Учир нь тэрбээр, Олон улсын нягтлан бодох бүртгэлээс зөвшөөрөгдөх алдааг нэрлэсэн байдаг. Бид сард 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, жилд нэг их наяд тэтгэвэр тэтгэмжийг 360 гаруй мянган иргэнд олгодог. Ийм нөхцөлд дээрх алдааг зөвшөөрөгдөх хэмжээ хэмээн тооцдог.” хэмээн хэлж суусан.

Ямартай ч тус газраас мэдэгдэж байгаагаар холбогдох байгууллагуудаас хийсэн шалгалтын мэдээллүүд тодорхой зөрүүнүүдтэй байдаг. Тэгвэл одоо бүр хэрэг үйлдсэн нөхдүүдтэй хариуцлага ярихгүй болж, хэрэгсэхгүй болгожээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

36 Comments

  • 2016 (October 25, 2016 11:08:05 am )

    шалгаад хуулийн хариуцлага тооцооч. салдангуяа , гахай эрдэнэ хоёр бгд нд — барилга барих засвар хийх . нэрээр маш их мөнгө угаасан.

  • ЗОЧИН (October 25, 2016 12:23:55 pm )

    Пиздаа гэж одоо тэгээд хэнд итгэж эх орондоо амьдрах болж байнаа. Ерөнхийлөгч нь ард түмнээсээ хулгай хийгээд (Эрднэт үйлдвэрийн 49%)Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, прокурор нь улаан цайм мөн энэ хулгайг хэрэгсэхгүй болгоод. Тэгээд яах юм Хэрэв энэ төрийн өндөрлөгт байгаа нөхдүүдэд монгол улсын хууль үйлчилдэггүй юм бол бид бас энэ хуулийг биелүүлэх албагүй_ Харин ойн ширэнгийн хуулиар амьдраад үзэхэд энэ хулгайчид хулгай хийхийг нь харилдаа. Новш гэж.

    • новш (October 25, 2016 3:15:58 pm )

      ok

  • ХҮН ХҮН (October 25, 2016 1:14:26 pm )

    ХАА ХАА ХАА МОНГОЛ ТӨР ХУЛГАЙЧ НАРЫН ТӨР БОЛСОН ИРГЭДЭЭ ХУЛГАЙЧ НАРЫН БӨХӨС ДОЛООГЧ ХАХУУЛЧ БУУНЫ НОХОЙ НАР ТӨРИЙН АЛБААР ДҮҮРЭН БАЙНА

  • Anonymous (October 25, 2016 1:23:38 pm )

    Аймшиг

  • ulun (October 25, 2016 1:28:21 pm )

    Yaaj gahai boloh we argaa zaaj uguuch erdene ahaa

  • зочин (October 25, 2016 1:33:19 pm )

    бузар амьтад ходоод нь хэзээ хагарах бол ер нь удахгүй хагарна даа

  • Зочин (October 25, 2016 1:58:18 pm )

    Ер нь иймэрхүү хаагдаад байгаа хэргийн төлөө ард түмэн өөрсдөө шаардаж сошиал ертөнцөөр тэмцвэл яасан юм бэ нөхөдөө.Иймэрхүү хэргийг ард түмэн бид тэмцэж байж л
    үнэн мөнөөр илрүүлнэ шүү дээ.

  • Зочин (October 25, 2016 2:21:50 pm )

    Цагдаа нар байцаагч нар мөнгө л харна.Ийм хэргийг хэрэгсэхгүй болгодог хачин бүдүүлэг толгой мэдлэггүй улсууд юмаа. Тэгсэн мөртлөө хоёр хүний маргааныг зохицуулч чадахгүй дээд шүүх хүртэл явуулаад дахин эхэлдэг.Эрэгтэй хүний эмэгтэй хүн зодсон гээд чих ч үгүй яриад зогож байдаг ичих нүүргүй эрчүүд их болжээ.За яахав та нарын бурханы шүүлд байдаг юм шүү.Эмэгтэй хүнээс төрсөн л байлтай Та нар цэцэгнээс гараагүй шүү.

  • Зочин (October 25, 2016 2:27:27 pm )

    Цагдаа нар чинь хөөрхийл тээ улсууд юм билээ.Дарга нь хүртэл яг адилхан та нар ингэж явлаа гээд юу олж долоохий ч гэх шиг…..Үнэн ярьж хэлхээ мэддэггүй .Нэг юм хэлэхэд та нар бид нарын татварын мөнгийг идэж ууж цалинжиж байгаа шүү.ЯлангуяаСБД цагдаагийн хэлтэс үнэн ажилаа хийж чадахгүй зүгээр л танилдаа л үйлчилдэг.Хүний буруу зөрүү олох эвийг нь олоод явуулж чадахгүй заавал хууль хэргжүүлж байгаа ч гэх шиг .Та нарын хуулиа мэдэж байгаа чинь хаана байгаан

  • heh (October 25, 2016 2:29:34 pm )

    ene aygvi baliar zda

  • зочин (October 25, 2016 2:59:07 pm )

    АН гэж цайсан хулгайч нарын нам даа, энэ хуулийн байгууллагын байж байгаа царай

  • hhhhxxx (October 25, 2016 3:48:23 pm )

    Buzar khognuud

  • Иргэн (October 25, 2016 4:18:42 pm )

    ШИВШИГ. ЯАЖ ЭНЭ ЛУЙВАРЧНААС САЛАХ ВЭ

  • Үнэн (October 25, 2016 5:48:03 pm )

    Тэнгэрийн гэсгээл ойрхон л байгаа шүү үр хүүхдэдээ бүү бай бол доо. Нүгэл нүдээрээ.

  • гэсгээл (October 25, 2016 5:48:36 pm )

    Тэнгэрийн гэсгээл ойрхон л байгаа шүү үр хүүхдэдээ бүү бай бол доо. Нүгэл нүдээрээ.

  • Bay (October 26, 2016 1:26:26 am )

    Sain id. Uuliin ur gej neg yum baidag. Shangaa hurteh bolno hezee negen tsagt.

  • mongol (October 26, 2016 2:05:04 am )

    AH nam gamshig

  • зочин (October 26, 2016 10:47:30 am )

    Энэ Эрдэнэ гэгчийг дийлдэггүй л юм байх даа манай төр. Яамныхаа дэргэд архивын барилга нэртэй 11 давхар барилга бариад, ихэнхийг нь орон сууц болгон зарсан. Уг барилгын 1/4 хэсэг нь л архив болсон байх. Айлууд ороод Чингэлтэй дүүргийн амбулаториор үйлчлүүлэгчид зогсдог машины жаахан талбайг тэнд орсон айлуудын машин эзэлдэг болсон доо. Орон сууц болгон зарсанаас их л мөнгө олсон байх даа.

  • Zochin (October 26, 2016 11:13:04 am )

    Idej hanadaggui gahai yumaa . Mongoloos zailasai. Ene hunuu bugsig dolooj amidardag humuus ih yum bilee

  • Адар (October 26, 2016 11:37:27 am )

    АН-ынханд үүнээс хойш, түүнээс цааш нэг ч санал бүү өг. Ядахдаа нэг хулгайчийн үйлдэл зогсог.

  • zochin (October 26, 2016 12:52:51 pm )

    ydarsan negen irgen bank buyu huwi hvnd heden tugrugnii uglugtei bol tsagdaa shvvh tvvn deer nvden ni oroi deeree garaad l vvliig ni vzene dee yamar hvmvvs ter bumaar ni ideed bhad uuchlaad bdag med sanamsargvi bdalaas bolood mungunii asuudald orhod buun yum boldog tomchuudiig tegej shalgaj vvliig ni vzej bgaarai huuliin han mini

  • Салхич шувуу (October 26, 2016 2:35:02 pm )

    МАН Монгол улсыг өрнөөс гаргахаас гадна хуулийн байгууллагад эс шинэчлэл өөрчлөлт хийх хэрэгтэй. Хуулийн байгууллагын нөхдүүд асар их хэргийг хэрэгсэхгүй болгосон.Улсын хөрөнгөөс идсэн уусан, хулгайлсан шамшигдуулсан нөхөдүүд өөрийн идсэн уусан мөнгөнөөсөө хуулийн байгууллагыг давхар хахуульдаж байгаа нь нууц биш. Үүнийг л үндсээр нь таслан зогсоож гэмээнэ шударга ёс цэцэглэж эхэлнэ.

  • Зочин (October 26, 2016 8:11:42 pm )

    Халамжийн дарга нар өөрийнх нь хамаатнууд байхгүй юу.гэхдээ тэднийг сонгуулийн өмнө тараан байршуулчихсан иргэний бүртгэл мэдээллийн төвд гэхэд Атараа гэх эхнэрийн дүүн шургачихсан бгаа

  • Anonymous (October 28, 2016 5:15:16 pm )

    Эрдэнэ сайдаа налайхад сонин юм болоод байна Таний томилсон Өнөржаргал гэдэг НД-н дарга хүүхэн чинь сайдийн хүн би гэж дөрвөн жил налайхын иргэдийг дормжлож албаны машин болон төрийн мөнгийг үрж өгсөн та ч мэдэж байгаа бүх хамаатан найз нөхдийг нь та төрийн албаний шалгалт улсын байцаагчийн шалгалтан тэнцүүлж найман хүн шургуулсан тэд нар чинь эх зангаас өөр мэдэх юмгүй нөхөд шүү таний сонгүүльд явах гэж байна гээд хүн олох даалгавартай гээд сайдийн хүмүүс улсын машинтай давхисан НД-н нэрээр хэдэн хүн олоод сонгууль өгүүлэх гээд явсан налайхийн хүмүүс сохор биш гэтэл МАН ялсан чинь сайдаа танихаа болиод Батжаргал гэгч МАН-н дүүргийн нөхөртэй холбоотой болж ангийн хүүхэд гэж худлаа яриж маш нарийн холбоо тогтоож дарга хэвээр үлдэв Би араа хийсэн баталгаатай болсон зайл гэж нөгөө сайдийн хүүхэн багаараа дарамт үзүүлэх болов Уг нь энэ хүүхний талаар НДЕГ ННДГ бүгд мэднэ дээ Бүх дүүргийн НД-н дарга солигдход Сайдийн хүүхэн МАН-налайх дүүргийн Батжаргалын нууц амраг даварсаар

  • Anonymous (October 31, 2016 2:11:13 pm )

    Налайхын тэр хуухэнд Эрдэнэ хаягдчихаад байгаа юмуу. Батжаргал хеерхий Эрдэнийн шавхруун дээр юу яагаа юу таарсан таар шуудайнуудшуу

  • зочин (November 01, 2016 1:36:59 pm )

    Нас барсны дараа нэг сарын тэтгэвэр олгодог хуулийн заалтыг нь хүчингүй болгочихвол ийм асуулал гарахгүй шүү дээ

  • зочин (November 03, 2016 1:29:06 pm )

    одоо Халтмаагийн хүүгийн хэрэг лөөлий болно доо Цагдаа яаж ч чадахгүй Шүүх Прокурор дээр очоод хэрэг хэрэгсэхгүй болдог яандаа энэ улс

  • зочин (November 07, 2016 7:24:02 pm )

    Эрдэнийн хорон санаа хирээс хэтэрч байна шүү Баянголчуудаа,ард түмний төлөө дүр үзүүлж башир аргаар газар авч байна . Эрдэнэ НДГ дарга байхад багаараа хувааж идэж бүгд баяжсан. БГД засаг дарга байхдаа газар зарж арьсан дотороо багтахгүй болтол баяжсан. Ханьтай бол өөрт нь хэрэгтэй. Хужаа санаатай Архангайн хужааг одоо авч хаях цаг болсон

  • зочин (November 07, 2016 7:28:33 pm )

    НДГ -ын хулгайч нарыг шоронд хийх хэрэгтэй Төрд шудрага ёсыг тогтоохгүй бол улс орны хөрөнгө шамшигдуулах луйвар зогсохгүй ш дээ Улсын Их хурлын гишүүдийг эргүүлэн татах хуулийг батлая. Эрдэнийг авч хаях цаг болсон Ядуу хүмүүсийн сэтгэл, горьдлого дээр тоглолт хийж бна шдээ

  • зочин (November 07, 2016 7:30:17 pm )

    Одончимэг гэж тэнэг хүүхнийг яагаад дээш татаад бдаг юм бол доо

  • зоригт (November 08, 2016 3:33:58 pm )

    Эрдэнээ лууйварчинг хэзээ хөрөнгөтэй байлаа даа мэднэ дээ одоо ямар болсонийг хүн болгон мэдэж байгаа эдний ажиллуулдаг 6 салбарт эхнэрийнх нь ах дүү нараар дүүрсэн тэнд хууль дүрэм үйлчилдэггүй хүн ажиллуулчихаад хөдөлмөр хөлсийг нь өгдөггүй дуртай цагтаа ажилчдыг халдаг тэр авгайг ямар замаар явж байсныг би мэднээ новш чинь яаж явснаа мартчихсан байна лээ

  • irgenirgenirgenirgenirgenirgen (November 08, 2016 3:39:05 pm )

    Hamgiin sain shalgaj nehen teluuleechee. Buzar um hiitsgeesen uls shuudee. Zasag tur gej baina uu? Deeduul ingeed baihaar dooguur buh humuus iim buruu zurshilruu heneggui orood baina shuu. Erdene gishuun ene asuudliig shiidej, ulsiig hohirolgui bolgoh heregtei shuu, ta chadah hun shuudee.

  • monx (November 10, 2016 10:56:57 am )

    BITXII ATAARXATSGAA ERDENE SHIG ERIIN XUGARXAI BOLCHIXOOD XYNIIG MUULTSGAA XUDLAA GEVEL BUSAD DYYRGIIG BAUNGOLTOI XARITSUULAAD XAR DAA NYD CHINI SOXOROOGYI BOL

  • зочин (November 10, 2016 5:10:34 pm )

    С,Эрдэнэ өөрөө хүний нэр дээр мөнгө бичээд өөрөө авч байсныг нотлоо юу яах гэж худлаа цуур ч байдаг юм бэ сайд хүн тэр бүр дээр гарын үсэг зурдаггүй л байхгүй юу доор нь шат дараалсан олон албан тушаалтан төрөөс цалинждаг шүү дээ

  • zochin emch (December 15, 2016 5:17:38 pm )

    НД.ИЙН ЭРҮҮЛ МЭНД ГРУППЫН АСУУДЛЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА ГЭЭД ЯМАР Ч СУДАЛГААГҮЙ ҮҮ ОЛОН ХҮНИЙГ ХОХИРООЖ БАЙНА. МӨНХТУЛГА ГЭЖ ДАРГА АЖЛАА ХИЙЖ ЧАДАЖ БАЙНА УУ. СХД.ИЙН ОЛОН ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БАЙГАА ШҮҮ.СХД.ИЙН НД.ИЙН ЦЭНД ГЭЖ ЭМЧ ОНОШОО Ч МЭДДЭГГҮЙ КОМИССЫН ГИШҮҮД НЬ ИРГЭД БИДНИЙГ ДОРОМЖЛООД Л СУУЖ БАЙНА.

antalya rent a car