antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2016 42 comments

Д.Эрдэнэбилэгийн хамтрагчид нь Ц.Элбэгдорж, П.Цагаан, Э.Бат-Үүл нар уу?

нийтлэсэн Admin

e0e6851c006d2743a9499f4e63ff9300

“Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк хувьдаа авахад дан ганц Эрдэнэбилэг гэдэг хүн жижигдэнэ. Эрдэнэбилэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтдаг гурван томын дэмжлэгийг авахгүйгээр үүнийг ганцаараа хийж чадахгүй гэж хэлэх эрхэм байгаа. Ер нь бол энэ ортой өнцөг юм. Хэчнээн их мөнгөтэй бизнесмэн байлаа гээд улстөрийн дэмжлэггүйгээр төрийн өмчөөс халааслаад байх боломжгүй. Тэгэхээр Хөтөлийн “Цемент шохой” компанийг хувьд шилжүүлсэн асуудал өнөөдөр шинэ юм шиг сонсогдоод байгаа ч, хэрэг дээрээ бол тухайн үед бүгд мэдэж байсан байж таарах гээд байгаа юм. Төрийн өмчийн хорооны Бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ням-Осор энэ талаар хэвлэлд ярихдаа “Хөтөлийн цемент шохой” компанийг өрөнд нь өгчихсөн байдаг юм билээ. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт 30 жилийн менежментийн гэрээгээр өгчихсөн. Өмнөх Засгийн газрын үед шийдчихсэн, энэ асуудал. Мөн “Монросцветмет”-ын 49 хувийг авсан, худалдсан хүмүүсийг зөв, буруу гэж хэлэхгүй. Энэ бол түрүүчийн Засгийн газрын үед шийдсэн асуудал байсан. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж, О.Баасанхүү нар тухайн үед нь хянах ёстой байсан. Засгийн газраар ямар асуудал оруулж ирсэн юм, хууль зөрчиж байна уу, үгүй юу гэдгийг хянах ёстой байсан. Өнөөдөр гэнэтхэн харсан юм шиг орилж болохгүй. Засгийн газрын шийдсэн асуудлыг агентлаг шийдэхгүй” гэхчлэн ярьжээ.

За тэр нь ч тийм байдаг юм байгаа биз. Угаасаа тэгээд энэ долоо хоногтоо хууль тогтоох дээд байгууллага Эрдэнэтийн асуудлыг хэлэлцэх нь тодорхой байгаа. За харин Д.Эрдэнэбилэг гэж хүн сонирхол татсан хэвээрээ л байгаа. Уг нь тэрбээр Х.Баттулгатай нэр нь байнга хамт бичигддэг ч, хэрэг дээрээ бол даргыгаа мурьсан жолооч гэх мэдээлэл байх юм. Тэрийг нь тодотговол, Бадамжунайгийн хүргэн  гэгддэг Д.Эрдэнэбилэг нь Х.Баттулгатай 1990-ээд оноос ойрын хүрээнд ажиллаж эхэлсэн нэгэн аж. Тодруулбал, Х.Баттулга 1990 оны дунд үеэс өөрийн бизнесээ өргөжүүлж, Баянгол зочид буудал, Худалдаа хөгжлийн банкны дийлэнх хувийг  худалдаж аваад байсан тэр бүх цаг үед Д.Эрдэнэбилэг түүний дэргэд жолоочоор нь ажилладаг, нэг үгээр хамгийн итгэлт хүн нь байжээ. Гэтэл 1997 онд 17 чингилэг спиртийн гэх хэрэг нийгэмд дуулиан тарьж Х.Баттулга хуулийн байгууллагад шалгагдан, аргагүйн эрхэнд тодорхойгүй хугацаагаар гадаад улс руу явахдаа өөрийн хөрөнгөө жолооч байсан Д.Эрдэнэбилэгт (Тухайн үеийн Улаанбаатар хотын банкны захирал) найдан үлдээгээд онгоцонд сууж байсан түүхтэй гэнэ. Улмаар хэсэг хугацааны дараа асуудал намжиж Х.Баттулга эх орондоо эргэн ирэхэд итгэлт хүн гэгдэж байсан Д.Эрдэнэбилэг нь аль хэдийнээ Х.Баттулгын мэдлийн ХХБ-ийн 60 гаруй хувийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад ТУЗ-ын даргын суудал дээр тухлаад авсан байсанд Х.Баттулгын дургүй хүрсэн талаар ойрын хүрээллийнхэн нь одоог хүртэл ярилцдаг байна. Товчхондоо, энэ цаг үеэс Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын нөхөрлөлийн түүх өндөрлөж, хөрөнгийнхөө  тэн хагасыг жолоочдоо булаалгасан Х.Баттулга өнгөрсөн хугацаанд Д.Эрдэнэбилэгийг хаа явсан газраас нь олж газрын хөрснөөс арчина хэмээн эрэн сурвалжилж яваа гэх. За тэгээд  Д.Эрдэнбилэг  Х.Баттулгаас зугтаж явах үедээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээлийг хүртэж, дотных нь хүн болсон гэх мэдээлэл бий.

Судлаач Д.Ганхуяг, “Хоёр дахь дууны үг” нийтлэлдээ бичихдээ “АН Засгийн эрх барьж байсан өнгөрсөн дөрвөн жилд Монголын хамгийн хүчирхэг банк бол ХХБ байсан юм. Дотоод активууд нь багассан ч гадна талдаа зүйрлэшгүй хүчирхэгжсэн, дээр нь ХХБ өөрийн гүйцэтгэх захирлыг Төвбанкны Ерөнхийлөгчийн сэнтийд залсан байв. Энэ хоёрын утасны үзүүр нэг гарт тодорхой хэлбэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарт атгагдаж байсан юм. Энэ нууцыг Ерөнхий сайд болоод Н.Алтанхуяг мэдсэн ч яаж ч чадахгүй байсаар унасан билээ. Үнэндээ Н.Алтанхуягийн унасан, Х.Тэмүүжингийн түүнтэй сүжирсэн шалтгаан нь ХХБ-ны нэг тэрбум ам.долларын бондод Засгийн газраас баталгаа гаргахгүй гэж их зан гаргасантай холбоотой юм.

Одоо бол “Голомт” өрийн асуудлаас болоод сүйрлийн байдалд орсон бол ХХБ сэргэн мандаж байна. Гэхдээ “Голомт” М.Энхболдыг байхад алзахгүй, ХХБ ч М.Энхболдыг байхад алзахгүй. Сахал Эрдэнэбилэг бол Т.Бадамжунайн хүргэн бөгөөд “Улаанбаатар банк”, “Улаанбаатар даатгал”-ыг босгоод өөрийн болгосон. Харин М.Энхболдын “Голомт”-той холбоотой нь аль эртний газрын наймааны эхтэй.

“Голомт”-ын гол эзэд нь хөөгдсөн Лу.Болдоос гадна Баабар, Батж.Батбаяр, Э.Бат-Үүл, Р.Бадамдамдин, Ц.Элбэгдорж, П.Цагаан нар юм. Харин ХХБ бол Эрдэнэбилэгийнх. ХХБ одоо “Хөтөл”-ийн цементийн үйлдвэр, “Эрдэнэт” УБҮ-ийн 49 хувийг эзэгнэсэн том картель болж өргөжсөн ба хамтрагчид нь өнөөх “Голомт” банкны далд эзэд, улстөрийн дээд хүрээнийхэн тодорхой хэлбэл Ц.Элбэгдорж, П.Цагаан, Э.Бат-Үүл нар юм. Чухам ийм учраас Т.Бадамжунайг “Эрдэнэт”-ийн захирлаар очиж болзошгүй гэх таамаг удтал явсан боловч өөрийн юманд өөрөө очоод ч яах юм билээ? Хүргэнийхээ боол болж болохгүй байлгүй дээ.” хэмээн бичсэн байдаг.

Тэгэхээр эндээс харахад өдгөө эв эвдэрсэн мэт харагдаж байгаа хүмүүсийг нэг эрх ашигтай гэж тодотгосон байгаа юм. Мөн Д.Эрдэнэбилэгийг Т.Бадамжунайгийн хүргэн гэж байгаа ч, түүний танилцуулгыг харахад эхнэрийг нь Чулуунбаатарын Солонго гэдэг аж. Магадгүй, Т.Бадамжунайгийн охиноос салсан байж болох юм. Ямартай ч сахал Д.Эрдэнэбилэг гэж нэр Монголын улстөрчидтэй гүн бат холбоотой бололтой.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

42 Comments

  • Бат (October 25, 2016 10:15:49 am )

    Шал худлаа мэдээлэл байна. Баттулгыг 17 чингэлэг спиртийн хэргээс болоод 1997 онд Сингапурт 3 сар болоод ирсний дараа ч, 1998 онд Улаанбаатар банк байгуулагдахад Эрдэнэбилэг Баттулгын жолооч л байсан, 1998 онд Улаанбаатар банкны захирал байгаагүйг мэдэх хүн олон байгаа. ХХБ 2000 оноос хойш хувьчлагдсан, тэр үед зөвхөн ажилтнууд нь 30 хувийг эзэмшдэг байсан. Бараг сольж өмсөх хувцасгүй, жолооч байсан хүн яахаараа 1998 онд Санхүү-банкны тэргүүн болдог байна аа. Хэнд зориулж, хэний захилгаар бичив.

    • batsuh (October 25, 2016 10:55:55 am )

      bugdiig n buudiilda nuhuduu ene muusain wmnuud heden ueeree zobno odoo bolj baigaa bolobch irgenii dain zarlaj ulsiin hurungu idsen ner holbogdson buh humuusiig 3 ueeer n ustagii

  • ховдог шунахай ардчилсан хүн (October 25, 2016 10:21:07 am )

    ховдог шунахай ардчилсан хүн

  • Зика (October 25, 2016 10:22:12 am )

    МАН-ыг 1990 онд устгаагүйн гай

  • зочин (October 25, 2016 10:27:29 am )

    84-р сургууль 1989 онд ашиглалтад орсон

  • ар (October 25, 2016 10:31:37 am )

    Энэ сайн залуу байна.

  • ЗОЧИН (October 25, 2016 12:15:40 pm )

    За за та нар хулгайчдыг их сайн мэддэг юм шиг бүлтрээд яахав. Нэгэнт хулгай хийсэн нь тодорхой тэгэхдээ төрийн өндөрлөгийн хэмжээнд зохион байгуулагдаж хулгай хийснээ эд саармагжуулж байна. Энэ Эрдэнэбилэг хэн юм хэнч биш шүү дээ тийм учираас энэ хүний нэрээр томчууд хулгай хийжээ. Одоо та нар тэнэг юм шиг тэр Хулгайч Эрдэнэбилэг, мөн алдарт хулгайч Х.Баттулга (ардын баатар) -ыг өмөөрөөд хамгаалаад бай. Та нарын амьдралд түй ч эд өгөхгүй шүү. Энэ хатуу үнэн.

  • dorj (October 25, 2016 12:23:31 pm )

    shaal hudlaa medeelel baina. yamar badamjunai yamarch jolooch baigaaguie huniig hudlaa helmegduulelt sain yavj bainaa. bas ehnerees n salgachihsan uu kkk

  • dulm (October 25, 2016 12:25:51 pm )

    ediin zasgiin undur medlegtei , hurungu oruulaltaar mergeshsen hun gej helj bolno do. hiisen buteesniig n neg medchiheed ingej zahialgatai bichdeg boloosoi do ene hun tooj heruulend oroltdohgui de

  • unshigch (October 25, 2016 12:27:11 pm )

    zurag n bish yum bishuu. anket garaar bichdeg ene komputereer bichsen bnashde

  • ХҮН ХҮН (October 25, 2016 1:19:32 pm )

    Элбэгээг оймосын нь гозолзуулах хэрэгтэй болжээ

  • Зочин (October 25, 2016 1:49:34 pm )

    Мафийн хулгайч царайтай …..Зориуд бэлдсэн хүн байна даа.

  • zochinzochinzochin (October 25, 2016 2:03:07 pm )

    elbegdorjiin beldsen hvn bna

  • zochinzochinzochin (October 25, 2016 2:05:36 pm )

    hovdiinhon tali tyli geed hvnii aris numursun chono

  • Gombo (October 25, 2016 2:09:43 pm )

    Lalar batuul toodon panz elbeg 2-mongoloor toglood,duusahgui ni namaa avsand hiisendee

  • Zochin (October 25, 2016 2:12:19 pm )

    Ene nohor chine Badamjunain hurgen bizdee yvj yvj Badamjunai gui hiij bndaa

  • иргэн (October 25, 2016 2:42:05 pm )

    голтой л бичсэн байна,дунд сургууль л төгссөн байх,харин нэг ч дээд сургууль төгсөөгүй диплом худалдаж авсан.Эрх мэдэлтнүүдийн гар хөл болж явдаг муу юмандаа сайн ийм л хүн.Мөнгө хөрөнгө олж байвал хэн нэгний өмнөөс юу ч хийхээс буцахгүй үнэн “мудак” ,”гөлөг”

  • Зочин (October 25, 2016 3:32:13 pm )

    Элбэгийн оймсийг хэн гозолзуулах вэард лаларс.баяр бга болхоор яаж ч чадахгуй ман нам дотрос цэвэршиж байж уунийг хийх болно ер бол оюу толгойн луйварын монгоор тэд энэ бугдийг хийж бга монголд ямар ч ашиггуй гэрээ хийсэн мон 1.5тербум доллар орж ирээгуйг хулээн зовшоорохож зугээр бх уу бодох асуудал энэ хооронд энхбаярыг золиослосон

  • Иргэн (October 25, 2016 3:54:06 pm )

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Иргэн (October 25, 2016 3:54:32 pm )

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Иргэн (October 25, 2016 3:54:53 pm )

    Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)

  • Иргэн (October 25, 2016 3:55:10 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй параболь функцийн хамааралтай байна. (Эдийн засагч Ричард Арми-Ричард Ранийн теором)

  • Иргэн (October 25, 2016 3:55:26 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Иргэн (October 25, 2016 3:55:46 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэсэн төрийн болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • Иргэн (October 25, 2016 3:56:15 pm )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 25, 2016 3:56:35 pm )

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 25, 2016 3:56:59 pm )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 25, 2016 3:57:19 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (October 25, 2016 3:57:43 pm )

    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Иргэн (October 25, 2016 3:58:06 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Иргэн (October 25, 2016 3:59:51 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (October 25, 2016 4:00:25 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 25, 2016 4:00:44 pm )

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  • fffff (October 25, 2016 4:14:10 pm )

    ene yamar id shidtei hun be,hussenee avdag altan zagas ve.Oims gozolzoh n oilgomjtoi bainaa

  • зочин (October 25, 2016 5:22:13 pm )

    ЭЛБЭГДОРЖИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ, ЮУ ХҮЛЭЭГЭЭД БАЙНАА, ШУУД БАРЬЖ ХОРЬЖ БОЛОХГҮЙ БАЙНА УУ? АТГ ОДОО ХУРДАН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ.

  • zochinZOCHIN (October 25, 2016 5:37:03 pm )

    an man hamaagvi bvgdiig ni oimsiig gozolzuul

  • Anonymous (October 25, 2016 6:58:07 pm )

    Manaid jolooch nar l sain biznessmanuud yum bna daa Hotiin dargiin jolooch baisan Altai construction company zahiral,banknii ezenii jolooch baisan Erdenebileg …

  • зочин (October 25, 2016 8:19:02 pm )

    Бадамжунай гэдэг нөхөр УБ- хотын газрын наймаанаас эхлээд их бантан хутгадаг гэж олон ярих юм. Олны үг ортой. Түүнд зөвхөн мөнгө л хэрэгтэй өөр юм боддоггүй хүн байх

  • Зочин Эр хүн (October 26, 2016 9:09:50 am )

    Наад луйварчид чинь хэзээ нэгэн цагт Мубарак, Каддафи нар шиг ард түмний хилэнд өртөн үр удамаараа цаазлуулах болно доо. Малууд минь луйварчид минь үр удамаа бодооч, энэ хэдхэн жилд ийм их хөрөнгө мөнгө хаанаас хулгайлснаа хэлээч

  • shinjeech (October 26, 2016 9:42:49 am )

    mongoliin tur 100 huvi avah .20 huviig 400 sayar zarj ard tumend 29 huviig uguh.dotoodiin kompaniudad neelttei duudlagaar zarah geed olon huvilbar baisan bodit baidal bol huivaldaan baina

  • zochin (October 26, 2016 1:23:14 pm )

    badamjunai gej huniig shalgaj chadahgui yum daa buh yumiig ene nuhur l medej bn sh dee

  • zochin (October 26, 2016 1:25:41 pm )

    elbegeeg bat uultei ni hamt eng kamert hiigeed hoorond ni alaltsuulah heregtei,aluurchid zorigiig alsan ni ard tumend todorhoi bgaa shuu dee

antalya rent a car