antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2016 15 comments

Орон нутгийн сонгуульд ялагдаж авсан “Завсарлага” чинь дуусчихлаа, одоо намаа “зас”…

нийтлэсэн Admin

1477322316580e264c7ae63Сонгууль дууслаа. Нийслэлд болон орон нутагт МАН дахин илүүрхэж чадав. Одоо төрийн ажил хөл, толгойтойгоо олоход харьцангуй гайгүй болоо биз. Одоо харин он дуустал АН-ын “зодоон”-ыг харах болов уу яах бол…

Орон нутгийн сонгуультай холбоотойгоор өнгөрсөн сарын сүүлээр даргаа сонгох ҮЗХ-ны хуралдаанаа хойшлуулж, өдий төдий хоног хугацааг алдсан. Эртхэн намын даргаа сонгож нэгдсэн нэг удирдлага дор орон нутгийн сонгуульд хүч үзэхийн оронд намын дотоод “тэмцэл” гадагш ил тодоор илчлэхгүйн тулд хэсэг хугацаа хожихоос өөрөөр АН-ын гавьсангүй. Харин ч эсрэгээрээ АН-ынхан товлосон цагтаа төлөвлөсөн хурлаа хийгээд дарга, цэргээ сонгочихсон бол иргэд өнөөдөр тэдэнд үүнээс ч илүү итгэл хүлээлгэх байсан ч юм билүү бүү мэд. Ямартаа ч өнөөдрийг хүртэл орон нутгийн сонгууль гэх том “хар малгай”-ны дор битүүхэн дайтлаа. Одоо харин нөгөө нүүр тахлагч “малгай” байхгүй болсон. Фракц, бүлэглэлүүд нь үгсэн тохирч чадах уу, аль эвсэл дахиад л бие биенээ чадаж, эрх мэдэлтэй байсан шигээ хэн нэгэндээ сануулга өгөх зорилгоор өрсөлдөгчийнхөө хүмүүсээс барьж хорилтой нь биш.

Улс төрийн намын дарга гэдэг бол хамгийн хариуцлагатай хийгээд иргэд сонгогчидтойгоо шууд тулж байдаг танил дүр юм. Уг дүрд хамгийн сайн тохирох буурь суурьтай, мэдлэг боловсролтой, итгэлтэй хүнийг даргаараа тавьсан нам урагшаа нэг алхам илүү явдаг нь үнэн. Гэтэл түр даргаар удирдуулж улс төрийн томоохон сонгуулиудын нэгд орох гэж байгаа нь ихээхэн эрсдэл үүсгэнэ гэдгийг та ч, би ч, АН-ынхан ч мэдэж байгаа. Гагцхүү фракцууд нь тохироондоо хүрч чадахгүй, хэнийг намын даргад сонгох эсэх дээрээ хэл амаа ололцохгүй хоорондоо тэмцэлдэж байгаа тул яалтчгүй ийм нөхцөл байдал үүсээд байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ынхан ҮЗХ дээр асуудлаа шийдвэрлэж чадахгүй учир их хурлаараа намын даргаа сонгохоор төлөвлөж байгаа аж. Ер ҮЗХ ч байсан, намын их хурал ч байсан аль нэгийг нь хийгээд хөл толгой нь мэдэгдэхгүй болчихоод буй намаа эмхлэн байгуулах хэрэгтэй. Хэрэв тэгж чадахгүй бол ирэх сонгуулиар хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэж зүүдлэх ч шаардлагагүй биз.

Өөрөөр хэлбэл найман жил хуралдуулж чадаагүй намын их хурлаа эсвэл найман сараас хойш хуралдах гээд чадахгүй байсан ҮЗХ-гоо хуралдуулаад маргаан тэмцлийн гол сэдэв болоод буй намын даргын асуудлаа нэг тийш нь болгох цаг ирлээ. Та бүхний хэлсэнчлэн хамаг анхаарлаа төвлөрүүлэх ёстой байсан орон нутгийн сонгууль чинь ялагдлалаар өндөрлөлөө шүү дээ. Энэ бүхний эцэст өөрсдийн эрх ямбаа түр хойш нь тавьж намын дотоод уур амьсгалаа бодох шаардлагатай. Энэ өдрүүдэдэ ирэх оны төсвийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Төсвийн нийт орлого хамгийн өндөр хэмжээндээ цуглаад ч бид ирэх жил төлөх өрөө төлж чадахгүй. Өөрөөр хэлбэл мөнгө хүрэхгүй. Энэ өдрүүдэд буруу шийдвэр гаргавал ирэх жилээс монголчууд талхаа нэг биш хоёр хувааж авах хэмжээнд ч хүрэх дээрээ тулгараад байна. Одоо эрх мэдлийн төлөөх тэмцлээ зогсоо. Та бүхний хүлээж байсан орон нутгийн сонгууль дуусчихлаа шүү дээ.

Г.Сүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • халх (October 25, 2016 10:44:51 am )

    Сонгууль дууслаа. Одоо МАН ажлаа хийх цаг боллоо.

  • хүн хүн (October 25, 2016 11:04:56 am )

    Намын дарга намын дотрох эрх мэдэлтэн хулгайч луйварчин нарын бүлэглэлийн наймааны хэрэгсэл биш шүү АН сэхий өөдлий гэвэл Намаа намын удирдалгаа хулгач луйварчин нараас чөлөөлөх хэрэтэй Тэгэж байж Монгол төр хулгайч луйварчин нараас салаж чадна

  • Баагий (October 25, 2016 12:02:37 pm )

    Ардчилсан нам үүрд баяртай болж бид амар жимэр амьдрах минь

  • АН-Д (October 25, 2016 1:20:42 pm )

    АРД ТҮМНЭЭР ДҮНГЭЭ САЙН ТАВИУУЛЛАА ТА НАР ОДОО НААД НАМАА ЗОРИГТОЙ ШИНЭЧЛЭЭ ХУУЧИН БҮХ ДАРГА НАРААСАА САЛ ЛУЙВАРЧИД УРВАГЧИД ХУЛГАЙЧИД НАМ ДАМНАСАН ОЛИГАРХУУДААСАА САЛ БААХАН БОНДЫН МӨНГӨ ИДСЭН ИДЭЭЧДЭЭСЭЭ САЛ ЖИНХЭНЭ НАМ БОЛОХ УУ ҮГҮЙ ЮУ ГЭДГЭЭ ШИЙД ГҮЙЦЭЭЭ …

    • Anonymous (October 25, 2016 2:32:32 pm )

      Сүрэн МАНын овшоорчдоос илгээсэн хөлсний бичээч !!! Ажиглаад бхад дандаа АН ыг харлуулах ажил хийнэ бичнэ . Ялагдсаныг ноолж бхаар өөрийнхөө намын төрөөс төрсөн тэрбумтан гишүүд чинь завсарлага авч ажлаа цалгардуулсныг ажлаа хий !!! Завсарлага чинь дууссан гэж бичээч !!! Эрх баригчдыг шахах чиний үүрэг болохоос унасан намыг доеолох чинь сонин биш !!!! Энэ нам чамтай чамгүй өөрсдийгөө аваад явчих хүч гишүүд нь бгаа !!!! Хоер намын луйварчидыг бид санал өгч хамгаалж хөөргөсөн . Энд чи нам хамгаалж магтах шаардлага бхгүй . Аль намын овшоорчид сонгуульд нэг санал өгүүлээд маргааш нь мартдаг . Одоо аль хэдийн манийгаа мартсан шүүдээ !!!! Чамайг яахав намаа магтуулж хамгаалахад ашиглаж болхын . Түүнээс ардууд бид сонгуулийн маргааш хэн ч биш !!!!

    • тулга (October 26, 2016 11:14:15 pm )

      МАН-н олигархиудыг төрд гаргачихаад юу яриад байна аа???

  • zochin (October 25, 2016 5:49:01 pm )

    Oron nutgiin songuuliin dun barag garch duusaagui bhad MAN -n darga nar 2012 onoos hoish ajild orson humuusiig ajlaas ni halah ajlaa ehluullee. Humuusiig uursdiinh ni huselteer ajlaas halagdah urgudul bichij irehiig tulgan shaardaj bna .

    • bi (October 25, 2016 6:01:31 pm )

      Би төрийн албан хаагч хүн. 2013 онд зүгээр л ажлаа хийж байхад АН гарсан тул ажлаа өг гээд булааж авсан.Одоо эргээд мэргэшсэн ажилдаа орж болохгүй юу.Ажил хийх гэж гурилдсан дөө.АН өөрсдөө л буруутай

  • zochinirgen (October 25, 2016 9:49:32 pm )

    Jehko,ZI nariin balagaar AH budaa bolloo

  • сараа (October 25, 2016 11:28:48 pm )

    Бид сувгаа битгий солиорой гэж явсан Ерөнхий Сайдтай байлаа Одоо тэр хүн юу яриад сууж байгаа бүгд сонслоо Үнэхээр иймэрхүү юм яриад аргалаад ард түмний толгойг угаагаад сурчихсан Ардчилсан Нам сонгуульд ялна гэдэг утгаар их зоригтой бас их муухай үйлдлүүд хийсэн нь үнэн байна

  • сараа (October 25, 2016 11:33:16 pm )

    Бид яг Сайханбилэгээс асууж байгаа шиг Ардчилсан Намын нөхдийн ийм арчаагүй бүх үйлдлийг ард түмэнд ил болгох хэрэгтэй тэгээд МАН ажил хийх гэхээр мөнгөгүй өртэй байгаа нь үнэн гэдгийг нотлох цаг болсон Ардчилсан Ерөнхийлөгч бас увайгүй үйлдэлд оролцсон байхаа Хөтөлийн цемент шохойн үйлдвэр Төмөрлөгийн Үйлдвэр Төрийн банкны хувьчлалд нэр нь яригдаад байсан шүү ЭНЭ бүхнийг ил болгох хэрэгтэй одоо буцааж Эрдэнэт үйлдвэрийг авах хэрэгтэй дээ Эрдэнэт үйлдвэр Монголын Ард түмний хөрөнгө Ардчилсан НАМд хамаагүй Оросуудад мөнгө өгсөн хүний мөнгийг тэр хүнд нь өгөөд яг ард түмний хөрөнгө болгож авах нь зөв

    • тулга (October 26, 2016 11:17:40 pm )

      10 саяын үнэтэй бэлгэвч дахиад 49%-н шахаанд нь авах уу?

  • сараа (October 25, 2016 11:36:27 pm )

    МАН мэдээж тэднийг яаж гудамжинд гаргасан түүн шиг л зан гаргана ш дээ Ардчилсан намын боловсон хүчнүүд дотор олигтой мэргэжил боловсролтой хүмүүс ховор доо бүр жолооч хүн албанд очсон сураг байдаг баахан хувийн сургууль ардчилалтай хамт гарч ирсэн баахан хувийн сургуулийн хуурамч дипломтой хүмүүсажилд орсон үнэн шдээ

    • тулга (October 26, 2016 11:21:50 pm )

      МАН-д хятадууд зээл өгнө тэгээд тэр мөнгөөрөө халамж тараана 4 ТЭРБУМ ДОЛЛАР ШҮҮ ДЭЭ .., оронд баялгаа өгөх байх даа

  • Иргэн (October 26, 2016 11:07:48 am )

    АН -ын гэх тодотголтой СХД ийн засаг даргын орлогч Хажидмаа гэгч авгайн 4 жил тарьсан балаг,лай ланчиг,завхрал ,самуурал ,хулгай луйвар,хэлмэгдүүлэлт, дураараа дургилт, халаа сэлгээ хийж олон зуун хүний амьдралыг самарсан, Эрүүл Мэндийн Төвийн дарга байхдаа ард иргэдийн эрүүл мэндийг уландаа гишгэж эмлэгийг элгээр нь хэвтүүлж тонгочсон,төсвийн мөнгөөр ханатал тоглосон энэ Авгайн дуусгавар ингэж нэг ирлээ дээ.Сонгино Хайрханчууд бидний нуруу ч тэнийх боллоо.АН д одоо энэ мэтийн авгай нарыг цэвэрлэх цаг болсон.Маш их цэвэрлэгээ хэрэгтэй.Иймэрхүү авгай нар ахиад хэдэн жил болсон бол улс орныг маань ч самрах байлаа.

antalya rent a car