antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2016 10 comments

ОУВС-ийнхан Монголын эрх баригчидтай тулна

нийтлэсэн Admin

4862998409_0a247ce5d9_b

Товлосон ёсоор Олон Улсын Валютын Сангийн нөхдүүд өнөөдөр Улаанбаатарт газардаж байгаа юм. Тэд манайхны нөхцөл байдал ямар байгааг, тусламж хүссэнийх нь хариуд ямар хэлбэрээр дэмжлэг  үзүүлэх вэ гэдгээ шийдэх гэж ирж байгаа. Сангийн сайд болон Төв банкны удирдлагууд ОУВС-гийнхантай уулзаж, ерөнхий үзүүлэлтүүд, тоон мэдээллүүдийг нөхдүүдэд өгөөд ирсэн гэх ойлголт бидэнд байгаа. Тэгэхээр ОУВС-гийн 8 хүнээс бүрдсэн  техникийн баг тэдгээр мэдээллүүдийг өнгөрсөн өдрүүдэд нягталсныхаа дараа Улаанбаатарт бууж байгаа нь, эрх баригчидтай ойлголцох, нэг талаас ам өчгийг нь авах зорилготой харагдаж буй юм. Ер нь бол хэлэлцээрийг ирэх арваннэгдүгээр сард эцэслэнэ гэх мэдээлэл байгаа юм.

Сая спикер урд хөршид очоод ирэхдээ зээлийн хүсэлт тавьсан талаараа өөрөө дуугарсан байгаа. Зээлийн гэрээ хэлэлцээр хийгээгүй ч, хүсэлт тавьсан гэдгээ бол хэлсэн. Тэгэхээр ОУВС-гийн техникийн баг үнэлгээ гаргахад эдгээр байр байдал маань хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал дагаж тавигдаж л байна. Салбарын сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ Стэнд бай хөтөлбөрт хамрагдана гэсэн эцсийн шийдвэрийг засгаас гаргаагүй байгаа гэсэн. Тэрчлэн ОУВС-ийнхан манай эрх баригчдад өөрсдөөс нь тусламж авах чин хүсэл эрмэлзэл байгаа эсэхийг эцэслэн нягтлах зорилготой ирж байж болох юм. Тэрнээс биш Вашингтонд тэдний өмнө гаргаж, дэлгэж тавьсан тоон үзүүлэлтүүд хэдхэн өдрийн дотор дээш доошоо болчихгүй, хэвээрээ байгаа. ОУВС-ийнхан ирээд Монгол улс даяар хэрэн хэсээд иргэдийн амьдралтай танилцахгүй. Тэд эрх баригчидтай л тулна.

Хэрэв тэгээд  “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар болвол 1-1.5 тэрбум ам.долларын зээл авах асуудал яригдаж буй. Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг хэрхэн давах вэ гэдэг асуултад эрх баригчдаас нийгэм хариулт нэхсэн өдрүүд үргэлжилсэн хэвээрээ байна. Одоо шийдэл, шийдвэр нэг зүгт чиглэх ёстой болоод байгаа юм. Энд тодотгоход, зарим эдийн засагчийн зүгээс хэлэхдээ нэгэнтээ “Стэнд бай”-д хамрагдахаар болж  байгаа бол өмнө нь 2009 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан хүмүүсээсээ туршлага судалж, зөвлөгөө авахгүй бол хөрсөн дээр буулгаж чадахгүй болов уу гэж болгоомжилж байна гэж буйг энэ дашрамд өгүүлье. ОУВС-ийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахын нэг сул тал нь эрх баригчдын бодлого шийдвэрүүдэд тэдний нөлөөлөл хүссэн хүсээгүй орох болно. Тэгэхээр тэднээс мөнгө авч байгаа бид толгой ордуудаа эргэлтэд оруулах шийдвэрүүд болоод бусад асуудлуудаа ч тэдэнтэй ямар нэг хэмжээгээр зөвлөлдөх юм. ОУВС-гаас хөтөлбөр өгөхдөө дагаад шаардлагуудыг тавьдаг гэдгийг бид мэднэ. Тухайлбал,  төлбөрийн балансын тэнцлийг хадгалах, өрийн хязгаарыг хангах, ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжин ядуурлыг бууруулах, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, инфляцыг бууруулах, зээл хумих, банкны хяналтыг чангатгах, баялгийн санг бий болгох, үйлдвэрлэлийг төрөлжүүлэх гэх зэрэг олон шаардлагуудын өмнө эрх баригчид бэлэн байгаа эсэхээ тодотгох шаардлагатай нүүр тулаад байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (October 20, 2016 3:10:19 pm )

    Хятадаас зээл авснаас энэ нь дээр

    • зочин (October 20, 2016 3:57:47 pm )

      Хослуулна. Хувь багатайгийн харна байлогүйдээ.

  • зочин (October 20, 2016 3:55:05 pm )

    Стэнд бай нь дээрээ, ганцхан хятад улсаас их хэмжээний зээл авахыг эсэргүүцэж байна. ер нь зарлага жаахан хяналтад байх тусам сайн, санай үргүй зарлага арай хэтэрч байгаа, бүсээ чангалаад ганц 2 жил гүрийсэн нь дээр, өлсөж үхэв л гэж..

  • Anonymous (October 20, 2016 4:59:10 pm )

    Стэнд бай нь дээр юм байна.

  • zochin (October 20, 2016 9:04:51 pm )

    Er ni oligtoi udirdagchidtai bol ZEEL avahgui ,,,,byh nooz bololzoogoo ashiglaj bolno doo,,
    chadahgui l dee ene darga nar,

  • irgen (October 21, 2016 7:58:41 am )

    Ene tendees zeel avah hereggui. Bid uursduu davj chadna! Er ni yagaad bidniig tuvluurchihsen um be! Mongoliin huduu nutag ezgui baina! henii iisen ajil ve? Yank

  • irgen (October 21, 2016 8:26:11 am )

    turj ussun nytgaa bod. Aav, eejii gee bod, tednii yasaa tavisan gazar ni henii umch YANK suudee bitgii hadnii oroltsoo avaldaa! bid chadna suu dee!!!

  • ЗОЧИН (October 21, 2016 9:09:52 am )

    улс төрчид ард түмнээ тэжээж чадахгүй дээ бус баячуудаа цатгаж чадахгүй дээ ийм байдалд ороод байна бэлэн мөнгө өгвөл оффшорт л орох байх ажил хийлгэж наймаа хийж итгэл хүлээж амьдардгийг сурга

  • зочин (October 21, 2016 10:17:31 am )

    оффшорчингууд хийгээд идэж уугаад мөнгөө далд байрлуулчихаад байгаа нөхдөөс хөрөнгөө гаргуулж авч чадвал нилээд юм гарна даа гадаад орнуудаас царай алдаж дахин өрөнд ормооргүй байна үүнийг эрх баригчид зоригтой айхгүйгээр эхлүүл хэрэв өөрсдөө холбоотой бол энэ маш хэцүү байлгүй дээ урд хойт 2 хөршөөсөө жишээ туршилга ав

  • irgen (October 21, 2016 10:56:38 am )

    odoo ene tsagt irgediinhee esreg um hiivel 9-n ueer chin amar bailgahgui shuu!!! daind ard tumnee oroltsuulkaad uzeerei!!! ENE MUNGU ene tsagiin mungu!!!

antalya rent a car