antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2016 1 comment

Бодлогын хүүг өсгөх биш барих хэрэгтэй байсан уу?

нийтлэсэн Admin

mbgoverner

Бодлогын хүү ер нь бодит эдийн засагт хэрхэн нөлөөлдөг юм бэ гэдэг асуулт сонирхолтой байж ирсэн. Нэг бол хасаад нэг бол өсгөөд байдаг тэрхүү хөдөлгөөнийг дагасан эерэг өөрчлөлт л иргэдэд чухал байдаг. Тэрчлэн төв банкнаас валютын ханшийн өсөлтийг хязгаарлах зорилгоор Монголбанк наймдугаар сард бодлогын хүүг 4.5 пунктээр нэмж, 15 хувьд хүргэсэн ч, ханшийн өсөлт хадгалагдсан хэвээрээ байгаа нь шүүмж дагуулж байгаа. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлэхдээ   “Өмнө нь төв банк төгрөгийн ханшийг зохицуулахын тулд интервенц хийх арга хэрэглэж ирсэн байдаг. Зургаан  тэрбум ам.долларыг интервенц хийж валютын ханшийг тогтворжуулах гэж оролдсон. Энэ нь эргээд валютын нөөцөд сөрөг нөлөө үзүүлсэн.Монгол Улсын хувьд 2017 он гаргаад Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, мөн Чингис бондын 500 сая ам.долларыг тус бүр төлөх шаардлагатай болсон учраас Төв банк өөрт байгаа хамгийн хүчтэй зэвсгээ хэрэглэхээс аргагүй болсон. Үр дүн гарч байгаа, валютын нөөцөө бууруулаагүй хадгалж чадсан. Гэхдээ удаан энэ аргаар явах аргагүй байгаа.” гэхчлэн хэллээ.

Тэгэхээр төв банкны зүгээс гаргасан шийдвэрийнхээ талаар тоймтой зүйлийг хэлэхдээ тааруухан байгаа юм. Дашрамд өгүүлэхэд, төв банк бодлогын хүүг нэмэхээс өмнө Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Д.Болдбаатар  хэлэхдээ “Мөнгөний бодлогын хүү бууруулсан шийдвэрүүд нь оны сүүлийн хагаст бодит эдийн засгийн идэвхжилийг тэтгэх үүрэгтэй байх юм. Төсвийн тодотголоор сангийн бодлогын тохиргоо хийж чадвал бодлогын хүүний энэ нөлөө илүү сайн үр дүнтэй байх болно.Төсвийн зарлагыг бууруулах нь хувийн хэвшлийн зээлийн эх үүсвэрийг чөлөөлж өгөхөөс гадна төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж валютын ханш сулрах дарамтыг бууруулахад чухал ач холбогдолтой бодлогын тохиргоо болоод байна. Мөнгөний бодлогын шийдвэр өөрөө ирээдүйд аажуу нөлөөлдөг бол сангийн бодлогын өөрчлөлт түргэн хугацаанд нөлөө үзүүлэх чадвартай байдаг.” хэмээн хэлж байсан юм.

Тэгэхээр бодлогын хүүгийн хэмжээнд өсгөлгүйгээр барьж байсан бол, гол нь төсвийн бодлоготойгоо уялдаж чаддаг байсан бол оны сүүл дөхөж байгаа энэ үед арай өөр тоон үзүүлэлтүүдтэй суух боломж бидэнд байсан уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • иргэн (October 20, 2016 1:38:14 pm )

    бодлогын хүүг биш бэлэн мөнгө хэвлэх Тэр колжаргалыг баривчил

antalya rent a car