antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2016 8 comments

Хүсэлт тавьсан, харин гэрээ хэлэлцээр хийгээгүй гэв

нийтлэсэн Admin

zeel

УИХ-ын дарга М.Энхболдын урд хөрш дэх томилолтын хүрээнд улстөрийн зээл авах асуудал албан бус байдлаар яригдаж байгаа гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гараад байгаа. Тэгвэл  спикер албан ёсны мэдээлэл хийлээ.  Тэрбээр БНХАУ-д болсон Дэлхийн улс төрийн намуудын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар болон айлчлалын үеэр хийсэн уулзалт, арга хэмжээний асуудлаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл өглөө. Айлчлалын үеэр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Чунчинь хотод болсон Дэлхийн улс төрийн намуудын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон байна. Тус хуралдаанд төр, засгийн эрх барьж буй 70 гаруй улс төрийн намуудын удирдлага оролцож, дэлхийн  эдийн засгийн  засаглалыг сайжруулах чиглэлээр улс төрийн намууд хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцжээ. Уг хурлаас дэлхийн улс төрийн намуудад хандсан 16 зүйл заалттай уриалга гаргасан байна.

М.Энхболд “Энэ хуралд миний бие оролцож, Монгол Ардын Намын байр суурийг илэрхийлж үг хэлэхийн зэрэгцээ хамтран ажилладаг бусад намын төлөөлөлтэй хоёр талын уулзалтууд хийлээ. Тухайлбал, ОХУ-ын “Нэгдсэн Орос” намын дэд дарга, Төрийн Думын дэд дарга Сергей Владимирович Железняк, Япон улсын парламент дахь Япон-Монголын парламентын бүлгийн дарга Хаяаши нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцлаа. Намууд хоорондоо цаашид хамтарч ажиллах талаар санал бодлоо хуваалцсан үр дүнтэй хурал боллоо” гэж тэмдэглэв. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин, БНХАУ-ын БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дөзян нартай албаны уулзалт хийж, Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор 2.0 хүртэл хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай хөгжлийн зээл олгох хүсэлт тавьснаа мэдэгдлээ.

“Мөн хоёр жилийн өмнө буюу 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын Засгийн газраас манай улсад нэг тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эрхийг олгосон. Энэ зээлийн 15 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг манай тал гаргах ёстой бөгөөд хоёр жилийн хугацаанд ашиглаж чадаагүй байгааг Монголын талд ашигтай байдлаар шийдвэрлэх, хөнгөлөлт үзүүлэх тал дээр анхаарахыг уулзалтын үеэр хүссэн. Дээрх саналуудын талаар БНХАУ-ын дарга Си Зиньпин судалж үзэхээ илэрхийлсэн” гэв.

Мөн “БНХАУ-д айлчлал хийж байх үеэр их хэмжээний өр зээл тавих гэж байна гэсэн буруу мэдээлэл түгээж, иргэдийг төөрөгдүүлэх оролдлого гарсанд тайлбар өгөх хэрэгтэй байх. Хоёроос доош хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай байх нөхцөлөөр хөгжлийн зээлийн эх үүсвэр олдвол манай эдийн засагт тус болно гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Өмнө нь манайх 5.2-10.9 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээл авсан. Эдгээрийг төлөх цаг хугацаа туллаа. 60 хоногийн дараа гэхэд эхний 580 сая ам.долларыг төлөх ёстой байгаа. Тиймээс бид зөвхөн БНХАУ-аас биш, олон талын хөрөнгийн эх үүсвэрийг судалж, ажиллаж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчилж, Сангийн яам, Монголбанкны удирдлагууд Вашингтонд Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагатай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцаж байна. Лондон, Сингапурын санхүүгийн байгууллагуудтай ч яриа хэлэлцээрүүд хийгдэж байгаа. Энэ мэтчилэн олон байгууллагад хандаж байгаагийн нэг нь БНХАУ-ын төр засагт тавьсан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах хүсэлт юм.

Гэхдээ ямар нэгэн зээлийн гэрээ, хэлэлцээр хийгдсэн зүйл одоогоор байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. БНХАУ-ын талаас судалж үзээд хариу өгнө гэдгээ мэдэгдсэн. Нааштай хариу ирвэл Засгийн газар ямар хэмжээ, зориулалтаар зээл авахаа тогтоод Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, нягталсны дараа эцэслэн шийдвэрлэнэ.

Монгол Улсаа өр зээлэнд оруулж буй мэтээр сурталчилж, өмнө хийж хэрэгжүүлсэн ажил хэргээ умартан, өнөөгийн бодит нөхцөл байдлыг гуйвуулж, улс төрийн зорилгоор энэ мэт явуургүй аргаар гүтгэлгийн шинж чанартай, олон түмнийг төөрөгдүүлсэн мэдэгдэл, мэдээлэл хийх нь зохимжгүй юм. Манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг улсаас авах хөрөнгө оруулалт, зээл ямар байх хэмжээ хязгаарыг тусгасан байдаг. Энэ хүрээнд, хуулийн дагуу л бид ажиллана. Бид зөвхөн нэг оронтой зээлийн талаар ярилцаагүй гэдгийг дахин хэлье. Засгийн газар, Улсын Их Хурал дээр хэлэлцээд, хямралаас гарахын тулд авах арга хэмжээний чиглэлээр үүрэг болгосны дагуу ажиллаж байгааг хэлье” хэмээн онцоллоо.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Зочин (October 20, 2016 1:58:38 pm )

    Итгэхэд бэрх байна, төр, засгийг удирдаж байгаа хүмүүст итгэх итгэл алга, үгүй гэчихээд л Монголыг хохироосон үйлдэл хийсээр байдаг ш дээ. “Өмнөговийг барьцаанд тавьж зээл авна” гэсэн цуурхал явж байгаа нь үнэний ортой гэж үзнэ, цуурхал нь бодит үнэн болдог нь нийтлэг байна ш дээ.Энэ нь хэрэгжвэл Монголд улс хятаджигдлаа л гэсэн үг. Юухан байхав дээ, 3 сая гаруйхан хүн ам, их гүрний нэг тосгон ч ийм цөөхөн хүнтэй байхгүй. Монгол хүн газар шорооныхоо төлөө амиа тавьж өгсөн байхад хойч үе нь ингэж болохгүй байхаа, газар бүхнээс эрхэм, тусгаар улс байх баталгаа. Зээлгүйгээр дотооддоо учраа олцгоох арга зам хайгаач, эрхэмүүд ээ.

  • Тоодой (October 20, 2016 2:46:26 pm )

    Нууц тохироо альхэдийн хийгдсэн

  • Anonymous (October 20, 2016 3:12:25 pm )

    Хэзээ МАНыхан үнэн хэлж байлаа 95 дах жилдээ худал хэлж байна

  • Anonymous (October 20, 2016 4:24:14 pm )

    Hulgaich min chamd ur huuhed baidag l bizde Hoichoo bodooroi hyatadtai sujreed hereggui shuu

  • ЗОЧИН (October 20, 2016 8:08:11 pm )

    ХООРОНДОО ИХ Л ТӨСТЭЙ ХАРАГДАЖ БАЙНА ДАА? АХАН ДҮҮС ШИГ ? ХАМААТАН САДАН УЛС ЮМ БОЛОВУУ???

  • мн (October 20, 2016 8:18:56 pm )

    ТУСГААР ТОГНОЛЫГ ЧИНЬ НҮДЭН ДЭЭР ЧИНЬ ЗАРЖ БАИХАД МАНАИХАН ИТГЭЭД ХҮЛЭЭГЭЭД Л МАНГАРТААД СУУЖ БАИХ ЮМ

  • zochin (October 20, 2016 9:06:29 pm )

    tegeed yugaa hiij horongo yrj yavdag baina,,,gadagshaa yavahaa bolioch er ni ta nar, zugeer ajlaa hiih heregtei,

  • ЗОЧИН (October 21, 2016 9:34:03 am )

    ЭНЭ ХОЁР НАМ ЭНЭ УЛС ТӨРЧИДӨД ШУДРАГА ҮНЭНЧ ХҮН ОЛООД ИР ГЭВЭЛ ОЛДОХГҮЙ ТЭР БҮҮ ХЭЛ ХУЛГАЙЧ ХҮН ИХ ХУРЛЫН ДАРГА ХИЙЖ БАЙХАД

antalya rent a car