antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2016 2 comments

ШАР ТОСНЫ ГАЙХАМШИГ

нийтлэсэн Admin

14724358_1307701505930541_82128181912373788_nМанай монголчууд байгалийн эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг боловч эрүүл чийрэг, урт насладаг байсны шалтгаан нь байгалийн ашиг шимийг хүртэж, мөн малын сүү цагаан идээг өргөн хэрэглэж, төрөл бүрийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх болон эмчлэн засахад ашиглаж байсан нь өнөөгийн дэлхий нийтэд чухалчлагдаад үнэ нь тэнгэрт хадах болсон химийн найрлагагүй, цэвэр байгалийн гаралтай эрүүл органик хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж ирсэнтэй шууд холбоотой юм.

Монголын уламжлалт эрүүл хүнс болох шар тосны ашиг тусын тухай мэдээлэл бэлтгэлээ. Та бүхэн өөрсдийн мэддэг хэрэглэх аргаас нэмэрлэн баяжуулж, сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй!!!

…………… ……….. ………. ………….. ………..

ШАР ТОСНЫ ГАЙХАМШИГ

Өрөм зөөхийг хайлуулахад ялгарах шар өнгөтэй шингэн бодисыг шар тос гэнэ.
Монгол үнээ, хайнагны сүүний шар тос нь шаргал өнгөтэй байдаг бол сарлагийн сүүнийх хурц шар, хонь ямаа ингэнийх цайвар өнгөтэй байдаг байна.

Монгол эмнэлэгт шар тосыг “идээний дээд охь манлай” гэж үздэг.
Сударт тэмдэглэснээр “Шар тосыг тогтмол идвэл зүрхний тамирыг сайжруулан, уушгины хатингарлыг арилгаж, үс гэзгийг шимжүүлээд, царайд енгө нэмэгдүүлж, нүдэнд гэрэл салруулаад, хүйтэнд өлчир, халуунд тэсвэртэй болгоод насан хутгийг уртасгана гэжээ”.
Шар тосны анагаах үйлчилгээ маш олон. Иймээс бид амьдрал ахуйдаа, цай хоолондоо зохистой хэмжээгээр тохируулан хэрэглэвэл эрүүл мэндэд маш сайн бөгөөд эрүүл урт наслахад чухад нөлөө үзүүлэх нь ээ.

Шар тосыг жилийн дөрвөн улиралд хэдийд нь ч хэрэглэж болно. Гэсэн хэдий ч шар тосонд өөх, уураг, витамин, эрдэс их хэмжээгээр агуулагддаг учир хэмжээтэй, тодорхой зохицолтой хэрэглэхгүй бол цус өөхлөх, элэг өөхлөх, жин нэмэгдэх зэрэг ашиггүй талуудыг ч мөн тооцох хэрэгтэй ажээ.
Шар тосонд витамин A, E зэрэг шим тэжээлээс гадна исэлдлийг эсэргүүцэгч маш элбэг агуулагддаг. 10 грамм шар тос хүүхдийн нэг өдөрт шаардлагатай витамин A-гийн 15 хувийг хангаж чадна.
Витамин D бүрэлдэхийн эх үндэс бөгөөд витамин D нь ясны кальци шингээхэд зайлшгүй шаардагддаг.

Эрүүл мэндийн ашиг тустай шинж чанарууд:

Шар тос зүрх судас, дархлалын системд сайнаар нөлөөлдөгөөс гадна арьсны нөхөн төлжилтийг хурдасгадаг.

Шингэц сайтай:
Шар тос гарган явах явцад лактоз болон холестрин устан алга болдог тул ургамлын тос болон цөцгийн тосноос хүний биед хурдан шингэнэ.
Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтанд сайнаар нөлөөлдөг. Хоол шингэх явц нь ходоодон дахь халуун орчинтой шууд холбоотой ба шар тосыг хэрэглэх явцад бодисын солилцоог хурдасгаж, хоол шингэх явцыг түргэсгэдэг ажээ.

Дархлаа сайжруулна: Азийн зан заншил болон Орчин цагийн хүнс тэжээлийн судлаач Паул Питчфорд шар тос нь биеийн дархлааны системийг сайжруулдаг хэмээсэн байна.

Нүдний харааг сайжруулдаг ба нүдний эмгэг болон нүдний даралтыг мчлэхэд сайнаар нөлөөлдөг байна

Хорыг тайлна.
Архи тамхи зэргээс биед үлдсэн хорт бодисыг биеээс хөөж гаргах, биеийг эрүүлжүүлэхэд чухал нөлөөтэй байдаг байна.
Үрэвслийн эсрэг үйлчилнэ.
Шар тосон нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг.

Жин хасна.
Шар тосон дахь линолений хүчил нь бодисын солилцоог түргэсгэдэг. Мөн турахад маш сайн үйлчилгээтэй байдаг. Ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг байна.

“Шар тосыг хэрхэн зохистой хэрэглэх вэ?”

Эмч нар алтан тосыг биед массаж хийх маягаар түрхэж биеийн гормоныг тэнцвэржүүлдэг.
Монголын уламжлалт бариа засалд өргөн хэрэгдэсээр ирсэн бөгөөд эмэгтэйчүүдийн савны хий, бөөр нурууны хий, үений шар ус, голын хий, толгойн хий, олгойн хийг шар тостой иллэг, бариа хийж эмчилдэг.

-Мөн он удаан хадгалсан удсан шар тосыг үхэр илд зэрэг арьс махны өвчин, яр шарханд түрхэж болдог.

– Шар тосыг хайлуулж даавуунд шингээгээд, тостой даавууг галд ээн бүлээсгэж хүүхдийн гэдсэнд жин тавьж, иллэг хийж хий хуйг хөөж гаргадаг.

– Гэдэс өвдөх, хий хатгалгаатай үед хуурсан будааны хальсыг шар тостой холж халаагаад жин тавихад хурдан хугацаанд сайн нөлөө үзүүлдэг.

– Хөлдөж бэртсэн, цас бороонд осгосон, гол усанд унаж чөмөг нь хөрсөн хүнд шар тосыг архинд хийж бүлээсгэн уулгавал осгоо арилж сайнаар нөлөөлдөг.

-Нялх хүүхдийн зулай дээр түрхэх нь хаг унах, хамар битүүрэн бөглөрөхөд тустай, хамар ярших, уруул омголтох, түлэнхий шарханд шар тос маш тустай.

-Түүнээс гадна шар тосыг нялх хүүхдэд уулгаж эхийн хэвлийгээс дагасан хорыг гадагшлуулдаг.

-Гаа, бурамтай буцалгаж уулгавал биеийн хий бүрэлдсэн ба эс шингэсэн өвчинд туслах бөгөөд элсэн чихэртэй буцалгаж ууснаар ханиадыг намдааж чадна.

– Шар тосыг зул барих, тахил тавих гэх мэт бурхны шашны зан үйлд ихээхэн ашигладаг.

-Ямар ч төрлийн хоолонд хийснээр амт чанарыг улам сайжруулна. Талх нарийн боов бэлтгэх, бүх төрлийн ногоог хуурах, зэрэгт ашиглана. Шар тос хиншүү үл гаргах ба химийн бүтцийн үүднээс нь авч үзвэл тогтворт чанар нь бусад тосноос илүү өндөр бөгөөд 160-190 хэмд хүртэл тэсвэрлэх чадвартай байдаг байна.

Шар тосыг хэрхэн гаргаж авдаг вэ?

Шар, цагаан тос зун, намрын туршид ваар, шил, палантай хувин, торх, гүзээнд хурааж тордож хадгалсан өрөм, зөөхий тогоонд хийж зөөлөн галаар халааж хутгахад хайлж шар тос аяндаа ялгарна. Шар тосыг гүйцэд ялгахын тул буцалж буй тосныхоо гуравны нэгээс ихгүй ээзгий хийж хутгана.

Ингэ гүүний сүүг айраглаж исгээд 1000-2000 удаа бүлэхэд мөндөр мэт үрлэн тос унана. Үүнийг өглөөний сэрүүнд хаман авч хүйтэн усанд базан ялгана.

Хайлж байгаа өрмөнд хүйтэн сүү, сүүний шар ус бага зэрэг хийвэл тос ялгарах нь илүү хурдасна.

Шар тосыг хэрхэн хадгалах вэ?

-Намар бэлтгэсэн бог малын гүзээ, давсаг, олгойг сайн дэвтээж, угааж цэвэрлээд үлээж хийгээр дүүргээд амсарыг нь уяж хатаана. Хатаж хэлбэржсэн гүзээ олгойруугаа ялгаж бэлтгэсэн шар тосоо бүлээвтэр үед нь хийж дүүргээд амсрыг боож царцааж, хөлдөөж олон сараар хадгалдаг уламжлалтай.

-Бусад тохиолдолд шил,шаазан, модон сав, зэрэг ус чийгнээс хамгаалсан саванд хадгална.

-Шар тос нь чийгшил багатай тул заавал хөргөгчинд хадгалах шаардлагагүй.
Хадгалахдаа хөргөгчинд нэг жил, хэвийн хэмд 6 сар хадгалагддаг болохыг тогтоожээ.

-Шар тосыг давсан дотор хадгалвал хөгцөрч муудахгүй.

-Сэрүүн, нар тусахгүй газар хадгалж, ямар нэгэн шингэнтэй холилдохоос сэргийлэх хэрэгтэй байдаг байна.

Үндэснийхээ уламжлалт аргаар бэлтгэсэн эрүүл органик хүнс болох цагаан идээ, сүүн бүтээгдэхүүн, тэр дэндаа шар тосыг ахуй амьдралдаа өргөн хэрэглэхийг уриалж байна.

Мөн шар тосыг бэлтгэн хэрэглэдэг өөрийн аймаг, нутаг орны онцлог арга туршлага, сонирхолтой ач холбогдлынх нь талаар мэдлэгээсээ хуваалцахыг хүсье.

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (October 17, 2016 3:31:11 pm )

    шар тос хэрэглэх юм бол жинхэнэ монголчуудыг өлчир эрүүл чийрэг байлгах органик эмчилгээ

    • bata (October 18, 2016 4:24:42 am )

      urt nasalj chaddaggui baisan yum. dundaj naslalt 36, 100 nyarain tal ni 1 hurelgui uregddeg baijdee.

antalya rent a car