Монгол хүүхэд бүрийн хамгийн анх дуулж сурдаг “Маамуу нааш ир” дуу 60 нас хүрлээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу одоогоос 60 жилийн өмнө буюу 1956 онд зохиогдсон байдаг.Нэрт хөгжмийн зохиолч ”Маамуу нааш ир” дууны аяыг зургаан настай охин Л.Халиунсүрэнгийнхээ амандаа дуулсан содон аялгуугаар санаа авч бүтээсэн гэдэг. Энэ талаар хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын том охин, СУИС-ийн багш, хүндэт профессор Л.Халиунсүрэн “60 жилийн өмнө 1956 оны зун би Москвагийн хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа зуны амралтаараа ирээд байсан үе.
“Маамуу нааш ир” дууг анх дуулж, ард түмэнд хүргэсэн хүн нь хүүхдийн дууны гэж алдаршсан МУГЖ В.Долгор юм. Тэрээр “Би 1940-өөд оны хүүхэд. Тэр үед хүүхдийн дуу их ховор байснаа 1950-аад оноос хүүхдийн дуу зохиох нь харьцангуй олон болсон. Үүний нэг жишээ нь миний багш Д.Лувсаншарав 1956 онд “Маамуу нааш ир” дууг зохиосон. Тухайн үедээ намайг өрөөндөө дуудаад зохиосон дуунуудаа надад сонсгосон.
Мөн МУСГЗ, Оросын холбооны Буриад улсын УГЗ, СУИС-ийн хүндэт профессор, Олон улсын шүүгч, концерт найруулагч Д.Ухнаа “Миний багш МУГЖ В.Долгор 60 жилийн хугацаанд энэ дууг 3000 гаруй удаа дуулсан байдаг. “Маамуу нааш ир” дуу бүүвэйн дууны дараа хамгийн олон дуулагдсан дуу. Өдөр бүр айлуудад, цэцэрлэгүүд дээр дуулагдсаар байгаа.” хэмээн онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.
