antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2012 15 comments

Ер нь Монгол улсад төр байна уу

нийтлэсэн Admin

Улс төр хэмээн орчуулаад байгааполитик (politic)гэдэг үг бол “олон хүний хүслийг биелүүлэхийн төлөө” ажиллах гэсэн утгатай. Гэтэл Монголд улс төр хэмээн алдаатай орчуулж улмаар нэг нэгнийгээ гүтгэх, хоорондоо хуйвалдах, тохиролцохоо улс төр хийж байна гэж ойлгож байна.

Үнэндээ жинхэнэ улс төр хийнэ гэвэл Монголын ард түмний төлөө, Монголын ард түмний хүслийг биелүүлэхийн төлөө ажиллах ёстой. Тиймээс л өнөөдөр Монголд ард түмний төлөө улс төр байна уу гэж асуухад хүрч байна. Яагаад гэвэл өнөөдрийн эрх баригчид ард түмнээ ядууруулсан бодлого ярьж, ард түмнээ мөлжсөн эдийн засгийн үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэндээ политик буюу улс төр биш.

Ерөөсөө өнгөрсөн хугацааанд Монголд улс төр байсан уу хэмээн асуухад хүрч “ардчилсан” гэх тодотголтой 22 жилийн түүх рүү эргэн харлаа.

Монголын төлөө биш улс төр

Далан жилийн турш Монгол оронд тогтсон социалист систем нуран унаснаар “ардчилсан” тодотголтой өөрчлөлт эхэлсэн юм. Улс төрийн товчоо огцорч, Монгол орон ардчиллын замыг сонголоо. Ардчилал гэдэг ард түмний төлөө улс төр хийнэ гэсэн л утгыг илэрхийлдэг болохоос хоосон уриа лоозон биш.

Хүн төрөлхтний түүхийн жишгээр хувьсгал хийгчид засгийн эрх мэдлийг авдаг жамтай. Гэтэл Монголын 1990 оны хувьсгалын үеийн үйл явцыг харахаар ардчилагчид нөгөө огцруулах гээд байсан хуучин нөхдүүдтэйгээ эвслийн засгийн газар байгуулаад хамтраад ажиллаад эхэлсэн байдаг. Зүйгээрээ бол хувьсгал хийгчдийн нэг нь ерөнхий сайд болж засгийн газраа байгуулаад ажиллах ёстой байлаа. Тиймээс 1990 оны хувьсгалыг хуйвалдаан байсан гэхэд буруудахгүй. Нэгэнт хуйвалдагчид хоосон ардчилал ярьж, хүн төрөлхтний үнэт зүйл болсон ардчиллыг Монголчуудад авчирч чадсангүй.

Ингээд 1990-1992 оны хооронд хамтарсан нэртэй хуйвалдааны Засгийн газрыг байгуулж тэргүүнээр Дашийн Бямбасүрэн, Тэргүүн шадар сайдаар Даваадоржийн Ганболд, Засгийн газрын шадар сайдаар Д.Дорлигжав нар томилогдож Монгол орны эдийн засгийг чөлөөт зах зээлийн харилцаанд оруулж, хувьчлалын эхлэлийг тавьснаар монголын хямралын эхлэлийг тавьсан юм. Д.Бямбасүрэн “Монгол улс тэр чигээрээ чөлөөт бүс байх ёстой” гэж хэлсэн ба эндээс түүний зорилго харагдана.

1992-1996 оны Ардчилсан Үндсэн Хуулийн дагуу явагдсан сонгуулиар МАХН 70 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулан улмаар П.Жасрай ерөнхий сайдаар томилогдсон юм. Энэ засгийн газрын үед өмч хувьчлалын хөтөлбөрийг баталсан ба хувьчлалыг үргэлжлүүлсэн юм. Ингээд Монголчуудын 70 жилийн бүтээн байгуулалтыг халаасалж, устгах гэмт хэрэг эхэлжээ. Цэнхэр, ягаан тасалбараар Монголын ард түмныг хуурч, картын бараа нэрээр Монголчууд анх удаа идэх хоолондоо дугаарлан зогссон юм. Монголын түүхэнд хэзээ ч ийм зүйл урьд өмнө тохиолдоогүй бөгөөд энэ үндэстний эмгэнэл байсан юм. Ингээд Монгол орон архидалт, авлигал, ядуурлын үүр уурхай болж эхэлсэн. Хүмүүсийн бухимдал дээд цэгтээ хүрч, амьдрал картын бараанаас хамааралтай болжээ. Ард түмнийхээ амьдралыг бодсон бол арай л өөр шийдвэр гаргах ёстой байсан болов уу. Энэ л үеэс л Монголын олигархиуд төрж эхэлсэн байдаг.

Гэтэл ардчилал гэдэг эрх чөлөө, чөлөөт эдийн засаг гэсэн уриа лоозонгуудыг хашгираад хүмүүсийн амьдрал хэзээ ч сайжраагүйг 22 жилийн түүх харуулна. Социализмаа муулж, ардчиллыг магтан дуулсан он жилүүдэд ард түмэн өлсөж байсан юм.

1996 оны сонгуульд “АХ” эвсэл 50 суудал авч ялалт байгуулан Засгийн газраа бүрдүүллээ. 1996-2000 он бол хамгийн тогтворгүй, олон засгийн газар солигдсон 4 жил болж өнгөрсөн бөгөөд зарим судлаачид “хар дарсан зүүд” байсан гэдэг. М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Г.Амаржаргал нар ерөнхий сайд болж үзэцгээсэн юм. “АХ”-ны засгийн газрын үед бүхий л зүйлээ чөлөөтэй тавьж, өмч хувьчлал нэртэй луйврын оргил үе байсан. Монголчуудын 70 жилийн бүтээн байгуулалт зөвхөн эрх баригчдын халаасанд орж, хилээр төмрийн хогонд ачигдаж, зарим нь хаалгаа барьсан юм. Америкийн эдийн засагч М.Фридман 90-ээд оны эхээр ардчилал руу шилж буй орнуудад зөвлөж гурван үгийг л хэлсэн гэдэг. Тэр нь “хувьчил, хувьчил, хувьчил”. Энэ заавраар өмч хувьчлал явагдсан юм. Сүүлд олон жилийн дараа М.Фридман юу гэж халагласан бэ гэхээр“Би алджээ” (I was wrong)гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Төрийг ард түмэн өөрсдийн сайн сайхны төлөө л байгуулдаг болохоос биш олигариудын хоргодох байр болгох гэж байгуулдаггүй. Өмч хувьчлалаар баяжигсад өнөөдөр өөрсдийнх нь луйврыг хэн ч мэдэхгүй хэмээн сэтгэн шударга хүнийг дүрд тоглоцгооно. Үнэнийг ард түмнээс нууж болно. Гэхдээ үнэнийг хэзээ ч бүрмөсөн үгүй хийж чадахгүй.

2000 оны сонгуулиар МАХН үнэмлэхүй олонхи болж дангаараа Засгийн газраа байгуулж улмаар ерөнхий сайдаар Н.Энхбаяр сонгогдсон юм. 2000-2004 оны хооронд авилга, хээл хахууль цэцэглэж, Монгол орон бүхэлдээ авилгад идэгдсэн юм.  2005 оны сүүлээр Монгол улс НҮБ-ын авлигын эсрэг Конвенцэд нэгдэн орсноос хойш Монгол улсын авилгын түвшинг тогтоож эхэлсэн. Олон улсын авилгын эсрэг байгууллага болох “Трансперенси Интернешнл” байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын авилгын индексийг тодорхойлж олон улсад танилцуулдаг юм. Аргачлалын хувьд авилгын түвшинг 0-10 оноогоор дүгнэж, хамгийн бага авилгатай буюу авилгыг хязгаарлаж чадсан орнууд 10-аас эхэлж, авилгыг дээд зэргээр цэцэглүүлсэн нь 0 оноо руу уруудах байдлаар тооцож харуулдаг онцлогтой. Монгол улсын авлигын индекс сүүлийн 7 жилд ямар байсныг доорх хүснэгтээс харж болно. 3 оноо бол Монгол улс авлига, хээл хахууль идэгдснийг илтгэж байна.

 

Он Монголын оноо Монголын эзэлсэн байр Нийт судалгаанд хамрагдсан улс орон
2005 3.0 85 159
2006 3.0 99 163
2007 2.8 102 180
2008 3.0 106 180
2009 3.0 120 180
2010 2.7 116 178
2011 2.7 120 183

 

Авлига, хээл хахууль газар авах үндэс суурь бол 2000 оноос өмнө 1996 оноос эхэлсэн гэж хэлэхэд болно. Төрийн өмчит компануудыг хувьчлах үйл ажиллагаа болон, АХ эвслийн засгийн газрын солигдлын он жилүүдэд мөнгөөр сайд болох, мөнгөөр тендерт ялах болон хуурамч хувьчлал газар авсан юм. Үүний дараа  2000-2004 он, 2004-2008 оны засгийн газрууд Авлигатай тэмцэх газрыг хүртэл байгуулсан боловч Монголын авлигыг бууруулж чадаагүй юм харин ч цэцэглүүлэн дэлгэрүүлсэн. Авлига, хээл хахууль газар авсан бөгөөд энэ нь хүмүүсийн ядуурлын шалтгаан болж, ядуурал бухимдлын шалтгаан боллоо.

2004 -2008 оны хоорон дахь Ц.Элбэгдорж, М.Энхболдын үеийн засгийн газруудаас эхлэн намуудын хоорондын ялгарал үгүй болж, улмаар сонгууль хуйвалдаан, луйвар болж эхэлсэн. 2004, 2008 оны сонгууль үүний тод жишээ. Өрсөлдөж буй дүр үзүүлээд цаагуураа эрх мэдэлтнүүд тохиролцон тойргоо хувааж авах явдал газар авсан. Урьдчилсан тохиролцсон сонгуульд ард түмэн саналаа өгч байхад эрх баригчид баяраа өмнө нь тэмдэглээд эхэлсэн байдаг. Ард түмний амьдралынхаа төлөө, эрх чөлөөнийхөө төлөөх тэмцлийн илэрхийлэл бол 2008 оны долоодугаар сарын 1-ны үйл явдал. Үүнээс болж 5 хүний амь эрсдэж олон зуун залуу хэлмэгдсэн юм. Энэ бүхнийг зохион байгуулсан, үүнээс ашиг олсон нөхдүүд байгаа боловч, хэнд ч хариуцлага тооцохгүй байна. Хэрэг хуучрахгүй буюу гэм буруутан нь хариуцлага хүлээх л ёстой. Энэ бол гарцаагүй.

Монгол улсаа “ломбард”-нд тавьсан стандарт бус засгийн газар

2008-2012 оны стандарт бус засгийн газар Монгол оронд өнгөтэй өөдтэй юу ч хийсэнгүй, Монголын ард түмний төлөө гараа ч хөдөлгөсөнгүй. Мэргэжлийн бус, мэдлэг чадвар доогуур сайдууд хуйвалдаж, халааслахаас хэтэрсэнгүй. Засгийн газрын амлаж байсан том том бүтээн байгуулалтын төслүүд нь үнэндээ эрх мэдэлтнүүдийн төсвийн мөнгө, гадаадын зээл тусламжийг халааслах арга байсан гэдэг нь өнөөдөр тодорхой боллоо. Өнгөрсөн 4 жилд хоёр намын байгуулсан стандарт бус засгийн газар Монгол улсын гадаад өрийг 5 дахин өсгөж 9,1 тэрбум долларт хүргэснийг өнөөдөр хэн ч дурсахгүй байна. Монгол улсын ДНБ-ээс хоёр дахин их байна. Хоёр намын стандарт бус хамтарсан засгийн газар Монгол улсыг аль хэдийн ломбарданд тавьж түүхэн үүргээ гүйцэтгэжээ.

Монгол улсаа дэлхийн жишгийг дагаж мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлж, том том хот суурин байгуулж, улмаар хөгжүүлэн бүс нутгийн түвшинд гаргаж ирэх жинхэнэ улс төрийг хийсэнгүй. Түүний оронд мухар сүсэг, бөө, ид шид ярьж, мал, амьтны хөшөө, суварга босгохоос хэтэрсэнгүй.

Стандарт бус бөгөөд мэргэжлийн бус сайдуудтай засгийн газар нэгэнт л юм хийж чадахгүй гэдгээ мэдэж, мухардалд орсон учраас тарлаа. Үүний суурин дээр авлига, мөнгөөр сонгогдсон ажлын туршлагагүй, мэдлэг чадвар дорой нөхдүүд сайд болж, Монголын ард түмнээр тоглож эхэллээ. Хууль дүрмийг уландаа гишгэж, тохиролцоогоор сонгогдсон сайдууд Монголын ард түмний төлөө улс төр хийхгүй нь нэгэнт тодорхой учраас найдаад ч хэрэггүй.

ГОРЬДСОНЫ ЧИНЬ ГАРЗ МОНГОЛЧУУДАА

Ард түмэн өөрсдийнхөө төлөө төр байгуулдаг болохоос олигархиудын төлөө эсвэл гадаадынхны төлөө төр байгуулдаггүй. Ямар нэг зүйл хийх болов уу гэсэн ард түмний горьдлого талаар боллоо. Ард түмэн нүдээ ширгэтэл горьдлоо, хүлээлээ. Харамсалтай нь Монголын төлөө улс төр алга.  Мэдлэг чадвар муутай, Монголынхоо төлөө зүрх сэтгэлгүй хүмүүсийг төрд гаргасандаа Монголын ард түмэн өнөөдөр харуусаж, бухимдаж байна.

“…Ухаан муутай хүний үрд

Төрөө юунд бариулав даа.

Учир мэдэхгүй пацаан нарт

Тамгаа юунд атгуулав даа …” гэсэн “Гунигийн дуу” ард түмнээс минь цуурайтаж байна.

Наймааны улс төрийг зогсоож, олигархиудаас салах боломж бол 2012 оны парламентын сонгууль. Энэ л сонгуулиар Монголын ард түмэн 22 жилийн зовлонгоосоо салах ёстой. Мэдээж сонгуулийг луйвардах хүсэл олигархиудад бий.

Ард түмний амьдрал, эрх чөлөөнийхөө төлөөх тэмцэл олигархиудын гэмт хэргээ нуухын төлөө, хулгайлсан эд хөрөнгөө хамгаалахын төлөөх тэмцэлтэй зөрчилдөх болно. Энэхүү зөрчил хүчирхийллийг Монголд авчирч мэднэ. Хүчирхийллээс зайлсхийх нэг гарц бий. Энэ бол “Үндэсний Зөвшилцөл”-ийг эхлүүлэх.

Хүчирхийллээс зайлсхийх зөв гарц буюу Үндэсний Зөвшилцөл

Хүчирхийлэлгүйгээр олигархиудаасаа салж, 22 жилийн нийгэм, улс төр, эдийн засаг болон оюуны хямралыг зогсоох зайлшгүй шаардлага тулгараад байна. Үүний тулд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илэрхийлсэнээр намуудыг татан буулгаж, Үндэсний Зөвшилцлийг эхлүүлэх ёстой юм. Энэхүү Үндэсний Зөвшилцлийн эхлэл Монголын бүх намуудыг татан буулгах ёстой.

Энэхүү Үндэсний зөвшилцөлд сүүлийн 22 жил Монгол орныг дампууруулахад гар бие оролцсон нөхдүүдийг орохыг хориглох ёстой. Энэхүү зөвшилцлөөр Монголын парламентыг төлөвшүүлэх ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Аливаа парламентын төлөвшил нь намуудын төлөвшлөөс хамаардаг. Өнөөгийн монголын хямралын шалтгаан нь парламентын хямралаас, парламентын хямрал намуудын хямралаас хамаараад байна. Өнөөдрийн нам нэртэй хулгай, луйвар хийсэн хүмүүсийн бөөгнөрөл удахгүй задрана. Задрах ч тавилантай. Задрал нь ч удахгүй бөгөөд зайлшгүй болжээ.

Тиймээс Монгол улс төлөвшсөн, хурдтай ажиллаж чадах парламенттай болоход барууны болон зүүний үзэл баримтлалын нарийн зааг ялгаа бүхий улс төрийн намуудтай байх ёстой.

Монгол улс хоёр намтай байх нь хамгийн тохиромжтой юм. Тиймээс барууны үзэл баримтлал бүхий консерватив нам, зүүний үзэл баримтлал бүхий социал демократ намтай байх хэрэгтэй. Тиймээс улс төрийн намын тухай хуулийг өөрчлөн шинэчлэх хэрэгтэй юм. Монголын улс төрийн намын тухай хуулинд намын боловсон хүчний тухай асуудлыг тусгах ёстой. Хэн илүү мэдлэгтэй, боловсролтой бөгөөд ажлын туршлагатай, олон жил намдаа явсан хүн нь илүү өндөр албан тушаалд очиж дарга, сайд болох нь зүйтэй.  Мөнгө, танил тал, хуйвалдаанаар албан тушаалд томилдог, томилогддог явдлыг таслан зогсоох ёстой. Мөн намаас хамааралтай өнөөгийн гаж амьдралыг таслан зогсоохын тулд намуудыг гишүүнлчлэлгүй болгох ёстой.

Яагаад заавал социал демократ үзэл баримтлал бүхий зүүний намтай байх ёстой вэ гэхээр Монголчуудын амьдрал ядуу, эдийн засгийн хувьд сул дорой байгаа үед хамтын хүчээр сайн сайханд хүрэх ёстой юм. Зүүн чиглэлийн улс төрийг явуулснаар 10 хүрэхгүй жилийн дотор хөгжиж чадсан орнууд гэвэл Герман болон Скандинавын улсууд бий. Тэдний хэрхэн хөгжсөн арга туршлагыг бид судлах ёстой.

Мөн яагаад заавал консерватив үзэл баримтлал бүхий барууны намтай байх ёстой вэ гэхээр 21-р зууны хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлага болон даяарчлалтай холбоотой юм. Даяарчлагдсан ертөнцөд Монгол улс тэсэж үлдэхийн тулд зөвхөн транснационал буюу үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулах улс төр, эдийн засгийн тогтолцоог үүсгэх ёстой юм. Хэрэв үгүй гэвэл Монгол африк болох л хувь тавилан угтана.

Энэхүү Үндэсний Зөвшилцлийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол улс хүчирхийлэлгүйгээр тулгамдаж буй асуудлаа шийдэх ёстой юм. Сүүлийн 22 жилийн турш хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг шалгаж, эх үүсвэрийг нь тогтоож, хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ нь шударга ёсонд нийцнэ.

Нам нэртэй хүмүүсийн бөөгнөрлөөс болж Монголын ард түмэн туйлдаж байна. Үндэсний Зөвшилцлийг эхлүүлж Монголын ард түмний төлөө жинхэнэ улс төрийг явуулах цаг нь иржээ. Эдийн засаг, улс төрийн бодлогын цөмд Монголын ард түмэн, тэдний хүсэл тэмүүлэл байх ёстой. Үүнийг л хэрэгжүүлэхийн тулд төр байгуулагдсан. Төрийн эзэн бол ард түмэн. Үүнийг ардчилал гэж нэрлэдэг.

Яагаад хүмүүс алдаа гаргадаг вэ гэхээр улс төрийн мэдлэггүйгээс болдог төдийгүй мэдэхгүйгээс шалтгаалдаг. Тиймээс хүмүүс буруугаа мэдээд алдаагаа залруулах бололцоо үргэлж байдаг. Харин бурууг хийчихээд түүнийгээ үхэн хатан хамгаална гэдэг эцсийн эцэст шийтгэлээ л хүндрүүлж буй хэрэг юм.

Б.Гансүх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (January 31, 2012 4:27:12 pm )

    olgiarhuudin hurungiig huraah heregtei.ter bol ulsin umch ulsad ni butsaaj avah heregtei.

  • Anonymous (February 01, 2012 8:29:27 pm )

    myysain oliggarhiyd ard tumnii umchuur gadadad ur huuhduudee syrgaj ,uursduu gadaadad ubuljiij gadaadad kazinod togloj ard tumnii hurungiig uren taran hiij bn ,bair abch gadadad bankind ni munguu bairshyylaad eheltsen bn shuduee! uunii esreg bid odoo yu hiih estoi be?

  • Anonymous (February 01, 2012 8:30:14 pm )

    mash zub ! temtseh heregtei ! temtsel,tsemtsel…

  • Anonymous (February 02, 2012 6:45:12 pm )

    ene eronhiilogch baigaa deer deerhi ajilaa amjuulah umsan mash zov uzel barimtlaltai uhaantai aaviin huu um zov zov zov ok

  • Anonymous (February 02, 2012 6:47:16 pm )

    ene eronhiilogch baigaa deer deerhi ajilaa amjuulah umsan mash zov uzel barimtlaltai uhaantai aaviin huu um zov zov zov okhttp://www.tvmedee.com/index.php?option=com_xmovie&view=category&id=4:%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%20%D1%82%D0%B5%D0%BB%D0%B5%D0%B2%D0%B8%D0%B7%D2%AF%D2%AF%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%81%D0%BE%D0%BD%D0%B8%D1%80%D1%85%D0%BE%D0%BB%D1%82%D0%BE%D0%B9%20%D0%BD%D1%8D%D0%B2%D1%82%D1%80%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D0%B3%D2%AF%D2%AF%D0%B4&Itemid=49

  • Anonymous (March 26, 2013 3:47:03 pm )

    Шүүх хараат бус байх ганцхан нөхцөл байдаг. Энэ нь шүүгч ард түмнээс сонгогдсон тохиолдолд. Аль МЭӨ 500 оны үед Грек улс ингэж хийдэг байсан. Өнөөгийн хуулийн дагуу Ерөнхийлөгч шүүгч нарыг томилдог үед шүүгч хараат бус байх нөхцөл байхгүй. Энэ нь шууд бусаар хараат нөхцөлийг бүрдүүлж байгаа. Гэм бурууг нь тогтоогдоогүй хүнийг гэм буруутайд тооцохгүй гэсэн манай “Үндсэн хууль”-ын заалт байгаа. Монголчууд өнөөдөр аливаа зүйлийг хуулийн дагуу байна уу? гэж одоо суралцах хэрэгтэй. Энхбаярыг хууль зүйн талаас нь харвал ямарч нотлох баримт байхгүй. Түүний шүүх хурал дээрх яллагч прокурор нь нотлох баримт гэх гэрчийн мэдүүлгийг “Би энэ ТВ-9 телвизийг Ганданд өгсөн байх гэж бодож байна” гэж уншиж байсан. Ингэж нотлох баримтийг бүрдүүлж болохгүй шүү. Хуучны арга барилаар хэргийг “Тулган хүлээлгэдэг” байдлаас Шүүх хурал татгалзах шаардлагтай. Нийгмийн харилцаа хуулиар зохьцуулагддаг. Зүгээр “Цээжний сайхан сэтгэлээр” амьдрал зохьцуулагддаггүй. Ардчилсан улс оронд хүнийг хуулиар л гэм бурууг нь нотлож байж ялалдаг. Тийм болохоор Элбэгдорж Энхбаярын шүүхийн шийдвэрт нөлөөлөх өнөдөр магдлалтай юм.

  • Anonymous (April 24, 2013 3:20:01 pm )

    er n man nam l mongoliin toriig ulandaa gishgesen shuu deee. Elbegdorj eronhilogch garch irj man namiin hiisen bujignuulsan aldaa hogiig emhlen tseverleh gej ih ajillaj bnshd.

  • Anonymous (April 24, 2013 3:20:57 pm )

    manai uls ardchilsan namaar l yvbal zov hogjij chadna

  • Anonymous (April 24, 2013 3:24:55 pm )

    toriinho tolgoi huniig muulaad bval ter uls er deeshee ahidaggui yum gedeg mergen ug bdag yum shuuuu.

  • Anonymous (May 01, 2013 8:10:47 am )

    mongold tur baihgui.

  • Anonymous (May 01, 2013 8:26:09 am )

    mash zuv demjij bn.

  • Viagra (February 19, 2014 1:19:01 am )

    Both Xanax? (alprazolam) and alcohol are central nervous system depressants (also known as CNS depressants), which means they can both slow the activity of the brain. Drinking alcohol while you are taking Xanax may increase your risk of serious reactions. It is not recommended that you drink alcohol while on Xanax. Additionally, many people with mental illness are recommended to avoid alcohol.. . You may also be more sensitive to the effects of alcohol if you are taking Xanax. You may not be able to safely drink as much alcohol as you are used to drinking in the past.. . Xanax and Alcohol Side Effects. Drinking alcohol while taking Xanax may increase your risk of certain Xanax side effects, such as:. . ?Drowsiness . ?Dizziness . ?Problems with coordination . ?Unusual behavior . ?Memory problems. . . It may also slow both the heart rate and breathing, which can cause you to p*** out or have difficulty breathing — and may even lead to death.. . Xanax is approved to treat anxiety and panic disorder. Generally, it is best for people with mental illnesses (such as anxiety) to avoid drinking alcohol. Alcohol may worsen mental illness and is often a form of “self-medication.” Additionally, people with an alcohol abuse problem may be more likely to abuse Xanax.. Source(s):. emedtv.com

  • Viagra (February 19, 2014 4:09:37 am )

    My friend is having withdrawals after suddenly stop taking large amounts of ultram. Is there anything anyone would recommend? She feels like she wants to die..

  • Reviews (February 19, 2014 4:44:21 am )

    Good blog you have here.. It’s hard to find high-quality writing like yours nowadays. I really appreciate individuals like you! Take care!!

  • Valium (February 19, 2014 9:32:17 am )

    What movies did Isabelle Fuhrman play in?

antalya rent a car