antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2012 Comments are off

НҮҮРС МАХЫГ ОРЛОХ ЦАГТ

нийтлэсэн Admin

Хөөш, найз аа! Махны оронд нүүрс идье. Холестрингүй учраас илүүдэл жин энэ тэрд санаа зовох асуудалгүй. Уураг, амин дэмээр баялаг тул бие организмын тэнцвэр алдагдахгүй. Үнэ хямд, бас нийлүүлэлт үл тасрах болохоор махны хомсдолд орохын зовлонг мартах болно. Тоглоом, шоглоом биш ээ. Монголоор нэг байгаа энэ их нүүрсээ зөвхөн шатаадаг зүйл гэж ойлгож ханддагаа л өөрчлөөд үзье гэж байгаа юм. Ашиглаж чадвал энэхүү хар баялаг тэр чигээрээ ид шидийн боломж. Өнөө бид шар буурцаг энэ тэрээс мах орлуулах бүтээгдэхүүн гаргаж, хэрэглээндээ нэвтрүүлсэн цаг үеийн хүмүүс. Яг түүн шиг нүүрснээс юу л бол, юуг гаргаж авч болж байхад мах яагаад болохгүй гэж, тийм үү.

Олон сая жилийн өмнө сагсайтал ургаж байсан ой, шугуй өнөөг хүрэхдээ нүүрс болж хувирсныг бид мэднэ. Тэр өтгөн ой, шугуй, өвс ногоо бүхий цагт амьдарч байсан ан амьтны сэг зэм нефть хэмээх хар тос болоод “хадгалагдчихсан” болохыг ч бас гадарладаг болсон. Бай галийн энэ органик нэгдлээс хэ чнээн олон төрлийн элементийг хүн тө рөлхтөн гаргаж авчихаад бай гаа билээ дээ. Эм, тариа, гоо сайхны гээд элдэв бүтээгдэхүүнийг нүүрс, нефтээс гаргаж чадаж байгаа болохоор хүнсний бүтээгдэхүүнийг “ур гуулж” болохгүй гэх шалтгаан алга. Тэгэхээр найз аа, нүүрснээс гаргасан махыг нэгэн цагт идэж яагаад болохгүй гэж. Үүний тулд ид шидийн баялгаа бид үнэ цэнэгүй үрж устгадгаа давын өмнө зогсоох ёстой болж байгаа юм.

Химийн аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх асуудлыг басхүү энд хөндөх болж байна. Монгол энэ талаар дэлхийд хамгийн хол хоцорсон улсын нэг. Хэрэв хөгжлийн тухай ярьж эхэлсэн юм бол бид химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг хүссэн хүсээгүй хөндөх л болно. Химийн аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орон цаашдаа дэлхийн хөгжлийн чиг хандлагын түүчээ болох нь тодорхой болжээ. Эл мөрөөдлөө түр орхиод өгүүлэх нь. Манай улс өнөөгийн байдлаар 165 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдэг юм. Магадгүй энэ тоо 200 тэрбумд хүрнэ гэдгийг геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд үгүйсгэдэггүй. Хэдий яг таг тогтоогоогүй ч, одоо илрээд байгаа нүүрснийхээ нөөцийн хэмжээгээр дэлхийд бид эхний аравт эрэмбэлэгдсэн баян улс. Олон жил зэс, алтаараа тэжээгдэж ирсэн бидний хувьд нүүрс зөвхөн шатдаг зүйл гэдэг үнэ цэнэг үй ойлголт байхаа болилоо.

Одоо нүүрсний экспортын орлого зэсийнхээс хол даваад гарчихав. Зөвхөн 2011 оны түвшинд аваад үзэхэд л нүүрсний экспортоос 300 тэрбум төгрөгийн татвар улсад орлого болж орсон нь Монголыг “Дэлхийн нүүрсний Саудын Араб” гэж гаднынхны нэрлэх болсон нь оргүй биш гэдгийг илтгэх буй за. Нүүрс гэдэг маань нэг ёсондоо химийн аж үйлдвэрийн хөгжлийн тулгуур хүчин зүйл гэсэн үг. Улсын бодлого ч үүнд чиглэх ёстой болов уу. Өнөөдрөөс эхлээд Монгол Улс химийн инженерүүдээ бэлтгэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Яагаад гэхээр химийн инженерүүдийн эрин ирж байна. Дэлхий даяар түүхий эдийн хомсдолд орж байгаа болохоор нэгж нүүрснээс гаргаж авах олон талын үр ашгийг нэмэгдүүлэх нь зайлшгүй амин чухал болж байна. Өөрөөр хэлбэл, нүүрсээ зөвхөн шатаагаад байх уу, илүү үр дүнтэй ашиглах уу гэдгээ бид тунгаах ёстой болжээ.

Дэлхийд гайхагдсан Тавантолгойн нүүрсний орд шавхагдашгүй биш ээ. Тийм болохоор түүний нөөцийг 70 жилийн дараа барагдана гэж үзвэл бид 700 жил болгох талаасаа үр ашигтай арга хэлбэрийг эрэлхийлэх учиртай. Бид юуны төлөө ийм баялаг нүүрстэй билээ. Дэмий магтаад, баярхаад, гайхуулж суудаг цаг өнгөрч. Одоо үр шимийг нь хүртэцгээе л дээ. Бэлээхэн технологи байж байна. Мөнгө санхүүгийн ч харьцангуй боломжтой дээрээ Монгол Улс нүүрснээс нефть нэрэх үйлдвэртэй болоод авахад яагаад ингэж цаг хугацаа алдаад байгааг ойлгоход бэрх. Бусдын барьцаанд орсон юм шиг дүлэгнэсэн, хулчигнасан байр суурьтай засаг, төрийг эдүгээ шүүмжлээд яахав.

Хамгийн гол нь хувийн хэвшлүүд засгаас хавьгүй дээр бодлого хэрэгжүүлж байгааг ядаж дэмжээд өгдөг байвал нэн сайнсан. “МАК” компани нүүрснээс нефть нэрэх үйлдвэр байгуулахаар ажилдаа орчихлоо. “Энержи ресурс”, “Тавантолгой” гэсэн компаниуд мөн л нүүрс баяжуулж боловсруулах үйлдвэртэй болж байгаа нь нэн сайн хэрэг. Цаашдаа нөгөө яриад байгаа Сайншандад төвлөрөх аж үйлдвэрийн цогцолборыг яаравчлан бүтээн босгох хэрэгтэй юм. Бид нүүрсээ зөвхөн угаагаад борлуулах биш, бүр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болж, улмаар түлш, эрчим хүч экспортолдог болоход саад тотгор алга. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болж байж ядуурал, ажилгүйдэл мэтийн байнгын зовлонгоосоо салах боломжтой. Гэхдээ нүүрснээс олдог болсон орлогоо дэмий үрдэг арга барилаа улстөрчид орхихгүй бол энэ бүхэн хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл болон үлдэхийг хаана хаанаа ухаарах хэрэгтэй байна.

Хэдийгээр нүүрс маань хөгжилд зориулагдсан “түрийвч” хэдий ч, архичин, янхан, хар тамхичин, баян, ядуу гээд бүгдийг үл ялган тараадаг хавтгайрсан халамжид зарцуулагддаг мөнгө байх ёсгүй. Нүүрснээс орж ирж байгаа орлого баялаг бүтээдэг салбар, аж ахуй, хүнд дэмжлэг болон хүрдэг тийм тогтолцоо, хууль, эрх зүйн орчныг эрх баригчид бүрдүүлж чадвал Монгол Улс маань богино хугацаанд хөгжин хүчирхэгжих болно. Нэг ёсондоо 165 тэрбум тонн нүүрс маань биднийг хөгжил өөд өдөөх, бас чирэх “локомотив” юм. Энэ “локомотив”- ыг урагш хөдөлгөн эрчийг нь авахуулахын тулд зам сайн байх хэрэгтэй болно.

Сайн замтай байх эсэх нь харин төрийн ончтой, хурдтай, зоригтой, бүтээлч бодлогоос хамаарах билээ. Нүүрсэнд тулгуурласан зөв бодлого байж гэмээнэ Монголыг дэлхийд гайхагдах шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөгжсөн хүчирхэг эдийн засагтай баян орон болгож чадах буюу. Нүүрснээс мах орлуулах бүтээгдэхүүнийг гаргах тухай яриа тэгэхээр бүтэшгүй зүйл биш л байгаа биз дээ. Энэ бол хөгжил, бас чадамжтай холбоотой асуудал юм.

Ш.ДАВААДОРЖ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car