antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2012 2 comments

П.Сумъяажавын тоносон ломбардын хохирол 100 саяд хүрчээ

нийтлэсэн Admin

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг хэд хэдэн ломбардыг удаа дараагийн үйлдлээр тоносон хэрэгт сэжигтнээр татагдсан П.Сумъяажавын хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 100 гаруй сая төгрөгт хүрчээ. Тэрбээр 1991,1992 оны дөрвөн эрэгтэйн хамт бүлэглэн хулгай хийсэн нь мөрдөн байцаалтын явцад  гэрчийн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдсон байна.

Тэдэнд эрүүгийн хуулийн 145.3-т зааснаар буюу зохион байгуулалттай бүлэглэж үйлдсэн, энэ хэргийн улмаас хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан буюу их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа. Түүнчлэн танхайн хэрэгт ч сэжиглэж байгаа юм. Хэдийгээр П.Сумъяажавын үйлдсэн хэрэг нь шүүхээс 5-8 жилийн хорих ялаар шийтгэхээс заасан ч түүний өмнө нь үйлдэж байсан хүний амь нас хохироосон хэрэг нь ялыг нь хүндрүүлэх нөхцөл болох аж.

Сануулахад П.Сумъяажав нь шунахайн сэдлээр найз Бямбадоржийн хамт танил ахынхаа 5-12 насны эгч дүүсийг хэрцгий аргаар зэрэмдэглэж дүүгийн нь амь насыг бүрэлгэсэн хэргийг  2009 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр үйлдсэн аж. Тэрбээр дээрх  хэрэгтээ шүүхээс ял сонсч байсан юм. Улмаар 2009 онд батлагдсан өршөөлийн хуульд хамрагдан суллагдаж байв.

Н.Түвшин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 31, 2012 10:22:42 am )

    shorond hataa

  • Anonymous (January 31, 2012 10:49:37 am )

    bolj manai huuliinhan arai teneg gehed ch bagdana daa

antalya rent a car