antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2012 Comments are off

Барилга түүх өгүүлсээр оршиг битгий нураа Б.Батзориг даргаа!

нийтлэсэн Admin

Энэхүү буландаа уншигч та бүхэндээ бүтээн байгуулалт нэрийн дор бидний татварын мөнгөөр бий болдог төсвөөс эрх бүхий хүмүүс хэрхэн цэвэрхэн аргаар мөнгө шамшигдуулдгийг илэрхийлэхийг зорьсон юм. Өнгөрсөн баасан гаригт НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал болж өндөрлөсөн юм. Тус хурлаар нэлээд хэдэн асуудал шийдвэрлэсэн. Энэ үеэр Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт оршдог “Жанжин клуб”-ыг нурааж шинээр барьж, засварлах тухай асуудлыг хөндөж тус дүүргийн Засаг дарга Б.Батзориг тогтоолын төслийг танилцуулсан аж. Өнгөрсөн онд болсон НИТХ-ын VIII чуулганаар төсөв хэлэлцэхэд МАН-аас сонгогдсон төлөөлөгчид нэгэн дуугаар дэмжиж төсвийг нь 5,8 тэрбум төгрөг байхаар батлуулсан.

Хан-Уул дүүргийн АН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Ариунболд “Соёлын төвийг ийм их хөрөнгөөр барьж байхаар ядаж цэцэрлэг бариач ээ. Гэрээр хүмүүжиж байгаа хүүхэд олон байна. Тэр хүүхдийг асарч байгаа гээд ажилгүй хүн тэр хэмжээгээрээ байна шүү дээ” гэж эсэргүүцэж байсныг тодхон санаж байна. Гэсэн хэдий ч  100 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлэх ажлын хөтөлбөрт тусгагдчихсан байна лээ. Нийслэлд маань түүх өгүүлсэн барилга гарын арван хуруунд багтахаар цөөхөн. Зарим нэгэн бизнесмэн, улстөрчид орчин үеийн байшингуудаар л хотоо дүүргээд байвал хот хөгжиж, өнгө үзэмж нэмж буй хэрэг хэмээн өрөөсгөлөөр ойлгодог. Хуучны байшингууд хотыг гутааж байгаа гэх. Тэднийг устгаснаар орчин үеийн хот болох юм байх аа. Ирээдүйд залуус маань хотоо ямар байсныг мартах аюул нүүрлэж байгаагийн нэгэн тод жишээ “Жанжин клуб”-ыг нурааж, орчин үеийн соёлын төв болгох асуудал юм. Их жанжны санаачлагаар гал голомт “Сүхбаатарын клуб” 1924 оны эцсээр байгуулагдсан түүхтэй. Клубын барилга 1943 онд бүрмөсөн нурж, амгаланчууд “урлагийн гал голомт маань үгүй боллоо” хэмээн уриалга  гаргаж  1944  онд анхны урлагийн сэргээн засварлаж дууссан гэдэг. 1924 оноос эхлэн одоог хүртэл Баянзүрх дүүргийн иргэд, олон нийт, хүүхэд залуучуудад соёл урлагийн үйлчилгээг тасралтгүй 85 жил хүргэсээр байна. Тэр онд Жанжны 10 жил, клубын 20 жил тохиож урьд өмнө нь хийж байгаагүй баярын хурал хийсэн хэмээн ахмадууд хуучилдаг. Уншигч та бүхэндээ энэхүү түүхэн барилгыг нураах тухай тогтоолыг хүргэж байна.

Тогтоолыг сийрүүлвэл

НИТХ-ын дарга Т.Билигт танаа

2012 оны нэгдүгээр сарын 25 2А-168 тоот тогтоолын төсөл өргөн барих тухай

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийг үндэслэн Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт орших Соёлын төвийн барилгыг буулган Нийслэлийн өмчөөс хасах, шинээр сэргээн барьж  дахин Нийслэлийн өмчид бүртгэн авах тогтоолын төслийг өргөн барьж байна. Зохих шийдвэр гаргаж өгнө үү.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг гэсэн байгаа юм. Үүний хариуд зөвшөөрсөн шийдвэр ирүүлсэн байсан. Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг төрийн захиргааны ордонг 3,6 тэрбумаар бариулсан гэдэг. Гэтэл энэхүү соёлын төвийг тэр том ордноос хоёр тэрбум  төгрөгөөр  илүү өртөгтэй бариулж байх юм. Өнгөрсөн баасан гаригийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал дахь гишүүд урьдаас ямар асуудлыг нь дэмжих талаар тохиролцож, Б.Батзориг тэргүүлэгчийн хөндсөн асуудлыг нэгэн дуугаар зөвшөөрсөн гэсэн. Учир нь сонгууль дөхөж байна. МАН гишүүдийг арав арван мянгаар элсүүлж байна. Элссэн гишүүд нь мөнгөөр намд элссэн хэмээн ам алдсан удаатай. Харин зарим нэг залуус нь манай өвөө, эмээ МАН-ынх тэгээд л би элссэн, бодлого энэ тэрийг би мэдэхгүй байна. Та өөр хүнээс асуучих хэмээн хэнэггүй хэлж байна лээ.

Өчнөөн цэцэрлэг барих мөнгөөр нэг соёлын төв барих, барих барихдаа бодит үнээс нь давуулан үнэд хүргэж байгаа нь МАН-д гишүүд элсүүлэхдээ зориулж мөнгө угаах арга нь улам нарийн болсны илрэл биз. Албаны хүний тооцоогоор 150 ортой цэцэрлэг барихад 300 сая төгрөг шаардлагатай ажээ. Түүх өгүүлэн байгаа хэдхэн барилгаа нүдэнд орсон өргөс мэт үзэж, намдаа мөнгө нөөцөлж байхаар тэр хэвээр нь засч сайжруулаад үлдсэн хөрөнгөөр нь цэцэрлэг барьж буян хийгээч ээ Б.Батзориг дарга минь.

А.ИТГЭЛ

logo-ubtimes


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car