antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2012 Comments are off

АРДЧИЛСАН НАМ Л.ПҮРЭВДОРЖООР ТУГ ТАХИХ ГЭСНИЙ УЧИР

нийтлэсэн Admin

Хорь гаруй хоногийн өмнө бензиний үнэ нэг шөнийн дотор литр тутамд 260 төгрөгөөр огцом нэмэгдэв. Амралтын өдрүүдээр тааруулсан тэрхүү нэмэгдлийн дараах долоо хоногийн эхний даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, буруутны эрэлд гарсан билээ. Ардын Намаас томилогдсон Ажлын хэсгийг ахалсан Ч.Улаан гишүүн сэтгүүлчдэд мэдээлэхдээ “Үнэ нэмэхэд улс төрийн нөлөө орсон байна” гэж дүгнэв. Тэрхүү улс төрийн нөлөө гэдэг нь Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан нефть импортлогчдод бензиний үнэ нэмэхийг зөвшөөрсөн гэсэн мэдээлэл байлаа. Ардын Намынхан ч сүрхий бухимдсан.

Дэд сайд харин “Би үнэ нэмэх зөвшөөрөл өгөөгүй” гэж гүрийв. Тиймээс Ардчилсан Намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “Импортлогчид үнээ үгсэн хуйвалдаж нэмсэн байна. Яагаад гэвэл ноднин өдийд ам.доллар 1500 төгрөгөөс давж байхад бензиний үнэ 1200 төгрөг байж болоод л байж” гэж мэдэгдэв. Удалгүй Б.Ариунсан дэд сайд УИХ, Засгийн газарт худлаа мэдээлэл өгсөн нь тодорхой болж, “Бензиний үнийг хоёр хувааж нэмээд хэрэггүй, шууд нэг удаа нэмсэн нь дээр” гэж хурал дээр хэлсэн нь протоколоороо хэвлэлд гараад ирэв. Явах хүнээр ачаа татуулсандаа Ардын Намынхан харамсаж буйгаа хэдэнтээ мэдэгдэв. Харин Ардчилсан Намынхан сандралд орлоо. Тэд Бүлгийнхээ даргын хэлсэн өмнөх мэдэгдлээсээ буцаж, доллар 1500 төгрөгөөс давж байхад бензин 1200 төгрөг байсныг ч мартаж, “Монголбанк долларын ханшийг барьж чадаагүй учраас бензиний үнэ өссөн байна” гэж дүгнээд Л.Пүрэвдоржийг огцруулах гарын үсэг цуглуулж эхлэв.

Өөрөөр хэлбэл, тэд өөрийн намын дэд сайд Б.Ариунсангийн балгийг Ардын Намын угшилтай Л.Пүрэвдоржоор баллуурдаж, үнийн өсөлтийн асуудлаар ялагдаж эхэлсэн тооны харьцааг 1:1 болгохоор шийдсэн нь тэр байв. Гэхдээ Л.Пүрэвдоржийг яаралтай огцруулах улс төрийн өөр шалтгаан ч Ардчилсан Намд байсан байна. 2011 онд Монголбанкаар дамжуулж экспортолсон Монгол Улсын алтанд сорьцын зөрүү гарч, нийт дүнгээрээ 20 гаруй кг алт дутжээ. Зөрүүнээс нь хууль зөрчигчид 1.5 сая ам. доллар завшиж, Монгол Улсад ийм хэмжээний хохирол учруулсан байна. Энэ хэргийг Монголбанкныхан өөрсдөө илрүүлэн, цагдаагийнханд ханджээ. Цагдаа учрыг нь олохын тулд дөрвөн хүнийг цагдан хорьсон тухай бид өчигдрийн дугаартаа нийтэлсэн.

Монголбанк иргэд, аж ахуйн нэгжээс алт худалдаж авдаг. Сорьцыг нь Стандартчилал хэмжилзүйн газрын Сорьцын хяналтын албаныхан тогтоодог. Энэ алба, агентлаг Тэргүүн Шадар сайдын шууд удирдлага дор байдаг, түүний мэдлийн агентлаг байв. Тэргүүн шадар сайд Стандартчилал хэмжилзүйн газрын даргыг ажлаас халлаа, халагдсан дарга шүүхэд хандлаа, Н.Алтанхуяг шүүхэд дуудагдлаа, ялагдлаа, заргаа авлаа гэх мэдээлэл сүүлийн хоёр жил хэвлэлийн хуудаснаас огт тасраагүйн учиг энд байжээ. Алтны сорьцыг Монголбанк бус, Стандартынхан тогтоодгийг АНынхан сайн мэдэж байгаа. Тийм ч учраас МАН-аас өрсөж, алтны хэргийг Тэргүүн шадар сайдын агентлагт биш, Л.Пүрэвдоржид үүрүүлэх улс төрийн шаардлага АН-д гарч ирсэн хэрэг. Хэрвээ Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулчихвал үнийн өсөлтийн бурууг, алт дутсан хэрэгтэй хамтатган Л.Пүрэвдоржоор дамжуулаад МАН-д үүрүүлэх сонгуулийн зорилготой уран бэрийн нүүдлийг АН-ынхан олсон нь тэр байжээ.

1990-ээд оны эхээр мандсан “Алт дилерийн хэрэг” ардчиллын төлөөх намуудад нэг хэсэгтээ сөрөг имиж болж, сонгуулийн үр дүнгээс хойш татаж байв. Тэрэн шиг үйл явдалд, тэгэхдээ олон улсын зах зээл дээр Монгол Улсын тушаасан алтнаас сорьцын зөрүүгээр дутсан дуулианд дахиад Ардчилсан Намынхан холбог дож болзошгүй болсон тул Л.Пү- рэвдоржийг огцруулах барьцаа улам лавшруулж байгаа сураг дуулдав. Эндээс юу харагдаж байна гэхээр зах зээл дээр үнэ нэмэгдсэн нь үнэн. Харин хариуцлагыг нь, учир шалтгааныг нь сонгууль угтсан улс төрийн зорилгоор шийдэхийг, хэн нэгэн хувь хүний огцролттой хамт бүгдийг арчихыг Ардчилсан Нам, Ардын Намын аль аль нь хүсч байгаа бололтой. Үнийн огцом нэмэгдлээс хожил авахгүй нь тодорхой тул ядаж хохирол амсаж гарахгүйн тулд намууд арьсаа хамгаалах аянд мордсон нь энэ.

Үнэн хэрэгтээ үнэ нэмсэн этгээд нь шатахуун импортлогчдоос өөр хэн ч биш. Гэтэл намууд халаасанд нь байдаг импортлогчдодоо халдаж чадахгүй байгаа нь сонгуулийн хандивлагчаа алдахгүй, гомдоохгүй гэсэн бас нэг улс төрийн шалтгаан аж.

Б.ТӨВШИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car