antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2012 Comments are off

Таван толгойн хувьцааны арван хувийг нэмж өгөхөөр болжээ

нийтлэсэн Admin

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдлаа. Уг хуралдаанаар дараахь хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тус намын бүлэг хурлаараа Шүүхийн тухай багц хууль, олон хүүхэдтэй эхэд олгох урамшуулал, Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төсөл гэх мэт хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Ерөнхийлөгчийн боловсруулсан Шүүхийн тухай багц хуулийг тус намын бүлэг ерөнхийд нь дэмжсэн гэнэ. Тиймээс асуудалтай холбоотойгоор зарим судалгааг хийж, бусад хуультай хэр нийцэж байгаа эсэхийг тогтоохоор ажлын хэсэг байгуулахаар тогтжээ. Түүнээс гадна Олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгох тухай, Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төслүүдийг ч дэмжиж ажиллахаар болсон байна.

Мөн энэ өдөр тус намын бүлэг УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж шйидвэрлэсэн байна. Бүлгийн гишүүд Таван толгойн хувьцаанаас арван хувийг нь ард иргэддээ эзэмшүүлэх байсныг 20 хувь болгох хэрэгтэй гэдэг дээр санал нэгджээ. Ингэхдээ үндэсний аж ахуйн нэгжүүдэд олгохоор төлөвлөж байсан арван хувийн хувьцааг ард түмэнд шилжүүлэн олгох нь зөв юм гэдэг шийдэлд хүрээд байгаа юм байна.

Э.ОЮУНЦЭЦЭГ

logo-ubtimes


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car